2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Европын хамгийн том агаарын тээврийн зангилаануудын нэг болох Истанбулын олон улсын нисэх онгоцны буудал гурван зурвасаар зэрэг хөөрч, буух боломжтой шинэ систем нэвтрүүллээ. Энэ нь Европ тивд анх удаа хэрэгжиж буй инженерийн томоохон шийдэл бөгөөд нэгэн зэрэг гурван өөр нисэх зурвасаас гурван онгоц хөөрөх, эсвэл газардах боломжтой болсон байна.
Шинэчлэл нь автомат удирдлагын системд суурилсан бөгөөд нислэгийн урсгалыг урьдчилан тооцоолж, зурвас ашиглалтын дүрэм зөрчигдөх эрсдэлийг бууруулах, агаарын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх гол зорилготой юм. Ингэснээр нислэгийн хүлээлт, саатал багасаж, үйлчилгээний чанар эрс сайжирч, Истанбулыг дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх хабуудын нэг болгох боломжийг улам баталгаажуулж байна.
2018 онд ашиглалтад орсон тус буудал өнөөдрийн байдлаар нийт 317.7 сая зорчигч хүлээн авч үйлчилсэн бөгөөд энэ нь зорчигч урсгалын хэмжээгээрээ Лондон, Амстердам, Парисын нисэх буудлуудыг давсан үзүүлэлт болж байна. Шинэ гурван зурвас ашиглалтад орсноор Истанбулын нисэх онгоцны буудал тив, дэлхийн агаарын урсгалын төв байраа улам бэхжүүллээ.
Эх сурвалж: DW