Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бахрейны Гадаад хэргийн сайдтай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал-д оролцох үеэрээ энэ сарын 14-нд Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзлаа.
2025-02-17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний сайд нарын уулзалтад оролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы Мюнхен хотноо энэ сарын 15-нд зохион байгуулсан “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний сайд нарын уулзалтад оролцлоо.
2025-02-17

Монгол Улсын кибер аюулгүй байдлын түвшинг үнэлсэн судалгааны тайланг танилцуулна
Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.
2025-02-17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа
Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.
2025-02-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав
Энэхүү уулзалт нь хоёр улсын Ерөнхий сайд нарын тав дахь удаагийн уулзалт бөгөөд айлчлал бүрийн хүрээнд яригдсан төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд талууд талархал илэрхийлэв.
2025-02-15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 14-нд Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередовтой утсаар ярив.
2025-02-15

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ
20 хоног үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 оюутан хамрагдсан бөгөөд тэд парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна хууль тогтоох үйл явцад бодитоор оролцож, УИХ-ын гишүүд, ажлын хэсгүүдтэй хамтран ажиллажээ.
2025-02-14

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш эх орондоо бүр мөсөн нутаг буцахтай холбогдуулан энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг түүнийг хүлээн авч уулзав.
2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзана.
2025-02-14

Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинэчлэх ажил үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүрийг хааж, буулгах ажил эхэлснээс хойш 20 гаруй хоног өнгөрөөд байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах, шинэ гүүрний шон суурь цутгах, арматур бэлтгэх ажлууд эрчимтэй өрнөж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн мэдээлснээр газрын түвшнээс доош 17 метр гүнд шинэ шон суурийг байрлуулах ажил үргэлжилж байна.
2025-02-14

"Apple" болон "Alibaba"-гийн хамтын ажиллагаа хувьцааны үнэд нөлөөлөв
"Apple" компани "Alibaba"-тай хамтран бүтээсэн хиймэл оюуны функцуудыг "iPhone"-д нэвтрүүлэх хүсэлтээ Хятадын зохицуулах байгууллагуудад гаргасан тухай мэдээлсний дараа “Alibaba Group Holding”-ийн хувьцааны ханш Хонконгийн бирж дээр 8.5 хувиар өсөж, 113.8 хонконг долларт хүрчээ.
2025-02-13

Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай ээлжит уулзалтаа зохион байгуулав
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр ээлжит уулзалт болов.
2025-02-12

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг хийж байна
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай өнөөдөр уулзлаа.
2025-02-12

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын санхүүжилтийг дотоод нөөцөөр шийдвэрлэнэ
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг холбогдох байгууллагуудад зөвшөөрөв.
2025-02-12

Засгийн газрын ээлжит хуралдаанаар автозамын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-02-12

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл хэлэлцэнэ.
2025-02-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батлан хамгаалахын стратегийн цугларалтад оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо. Энэ удаагийн цугларалтыг "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал" сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.
2025-02-12

Монгол Улс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын сорилтод Азид анх удаа нэгдэв
Филиппин Улсад 2024 оны хоёрдугаар сарын 5-7-нд болсон Нээлттэй Засгийн түншлэлийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулганд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцлоо.
2025-02-11

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов
Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болж, хоёр улсын салбарын төлөөлөл оролцлоо.
2025-02-10

БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Ойн арга хэмжээнд түүний зээ охин Ч.Хулан, зээнцэр Д.Бишрэл нар хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Ш.Ёл тэднийг хүлээн авч уулзав.
2025-02-10