x

Б.Сарантуяа: Ираны аялал мартагдашгүй дурсамж үлдээсэн

“The Nomadic Soul” аяллын компанийг үүсгэн байгуулагч, үүргэвчтэй аялагч Б. Сарантуяаг “Залуус” булангийн зочноор урилаа. Тэрбээр өнөөдрийн байдлаар 34 улсаар аялаад байна.

-Индонезид аялал жуулчлалын чиглэлээр суралцсан гэсэн. Яагаад энэ улсыг сонгож суралцсан юм бэ?

-Би 2014 онд Сити их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Индонезийн Засгийн газрын Дармасисва тэтгэлэгт тэнцээд Бали арлын Денпасар хотын сургуульд аялал жуулчлалын чиглэлээр 2014-2015 онд суралцсан. Индонезид сурч байхдаа анхны аяллын гараагаа эхлүүлсэн. Гадаадад урт хугацаагаар амьдарч, суралцах үедээ нүд нээгдэж бусад орны залуучууд өөрсдийгөө залуу, мөнгөгүй гэхгүйгээр олон газар руу аялдаг юм билээ.

Надад ч бас боломж байгаа гэдгийг ойлгосон. Балид хамт сурч байсан Эквадор охин Фатима надад анхны аяллын урам зоригийг өгсөн. Тэгээд Индонезийн Жава арлаар Фатиматай долоо хоног үүргэвчтэй аялал хийсэн.

-Аяллаар явахдаа олон адал явдалтай таарсан байх. Ялангуяа, анхны аялал хөгжилтэй байв уу?

-Тэр аялал адал явдалтай байсан. Том усан онгоц, жижиг завинд суухаас эхлээд ачааны машины тэвшин дээр гээд янз бүрийн тээврийн хэрэгслээр явж үзсэн. Олон сонирхолтой газарт байрлаж миний төсөөлснөөс илүү гоё шинэ, соргог мэдрэмжийг өгсөн. Аялахын тулд их мөнгө хэрэггүй, өөрөө хичээвэл олон газраар аялах боломжтойг мэдсэн.

Сургуулиа төгсөөд Монгол руу буцахдаа Зүүн Өмнөд Азийн 1-2 улсаар ганцаараа аялъя гэж Фатимад хэлэхэд “чи чадна” гэж зоригжуулснаар анх Тайланд руу долоо хоног үүргэвчтэй аялсан. Дараа нь Хонг Конгоор дамжиж Монголдоо ирсэн. Энэ үеэс аяллын гарц нээгдсэн.

-Аялал гэхээр бид их мөнгө бодоод хойшлуулаад байдаг. Хоёр сая төгрөгөөр Европын найман орноор аялсан гэхээр итгэхэд хэцүү юм?

-2015 оноос эхлээд гурван жилийн хугацаанд 34 улсаар аялсан. Нийт 25 аялал хийсэн. Нэг аяллын зардал дунджаар 1-5 сая төгрөгийн хооронд байдаг. Европын найман орноор 2016 оны хавар аялсан. Тухайн үед Италийн Басселгади Пине хотод олон улсын оюутны тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын сайн дурын сэтгүүлчээр ажиллах боломж олдсон.

Тэр тэмцээнд долоо хоног ажиллаад буцаж ирэхээр харамсалтай санагдаад cap гаруй хугацаанд өөрт байсан хоёр сая төгрөгтөө багтаагаад аялсан. Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хамаатныдаа, хуучин ажлынхаа танилын дүүгийнд, бас огт танихгүй айлд хонохоос эхлээд амьдрах байрныхаа мөнгийг их хэмнэсэн. Зарим үед төөрөөд автобусны буудал дээр хүртэл хонож байсан. Хөгжилтэй зүйлс их тохиолдсон.

-Иранд хүн аялах нь байтугай өөр зорилгоор ч очихоос айдаг улс. Гэтэл та яагаад аялах болов?

-Жилийн өмнө Дундад Азийн Израйль, Палестин, Турк, Иранаар cap гаруй хугацаанд аялсан. Энэ улсуудаас би Ираныг онцолно. Миний хувьд заавал очиж үзэх ёстой газрын нэг гэж шийдсэн учраас Тегеран, Исфахан хотоор ес хоног аялсан.

Хамгийн анх Иран руу аялна гэдгээ найз нөхдөдөө хэлэхэд аюултай, халдлага ихтэй газар яваад хэрэггүй гэж эсэргүүцсэн. Гэхдээ хүмүүстэй нь дотно танилцаад найзлахад буруу дүгнэсэн юм байна гэдгээ ойлгосон. Аялж байх хугацаандаа тайван, айдасгүй байсан. Иргэд нь их элэгсэг, найрсаг, сониуч, цайлган сэтгэлтэй байсан. Өөр нууцлаг ертөнцөд орж ирсэн мэт санагдаж, Иранаар аялсан нь надад мартагдашгүй дурсамж үлдээсэн.

-Залууст хямд зардлаар аялах боломжтой “Nomadic Soul” аяллын компаниа байгуулсан гэсэн?

-Аялал дууссаны дараа дараагийн аялал чинь хаашаа вэ, хамтдаа аялж болох уу гэж их асуусан. Яг над шиг хямдхан зардлаар аялахыг хүссэн хүмүүстэй яагаад хамт аялж болохгүй гэж гэсэн бодол толгойд орж ирсэн. Энэ бодлоо хэрэгжүүлээд компаниа байгуулаад Зүүн Өмнөд Ази болон Кавказын 4-6 орноор хамгийн хямд зардлаар хоёр долоо хоногийн аяллыг зохион байгуулдаг болсон.

Мөн аяллын хөтөлбөрөө гаргаж чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг. Миний амьдралынхаа туршид хийх ёстой зүйл бол аялах юм байна гэдгийг ойлгосон учраас хоббигоо ажил болгоод явж байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 0 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 1 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 3 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 12 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 14 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 15 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 16 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 18 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 18 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 20 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top