x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, визийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг өмнө нь БНСУ-ын талд удаа дараа тавьж ирсэн хэдий ч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг дахин хөндөн тавив:

  • Хүчин төгөлдөр визтэй монгол иргэдийг БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалтгаангүйгээр саатуулж, хувийн мэдээлэлд халдан, албадан буцааж байгааг зогсоох;

  • Визний татгалзсан хариу авсан иргэдийг 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байдалд оруулдаг зохицуулалтыг цуцлах;

  • Виз мэдүүлэхэд шаардлагатай гадаад паспортыг заавал хураах бус, нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл E-Mongolia системийн лавлагаа ашиглах нөхцөл бүрдүүлэх;

  • Визний мэдүүлгийн үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд цахимаар виз олгох боломжийг судалж үзэх;

  • Харилцан адил байх зарчмаар БНСУ руу эмчилгээний зорилгоор зорчих иргэд, тэдний асран хамгаалагчийг 30 хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, олон удаагийн визийн тоог нэмэгдүүлэх.

Монгол Улс 2025 оныг дуустал БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Иймд энэхүү шийдвэртэй уялдуулан харилцан тэгш зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Монголын тал үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

Түүнчлэн тэрбээр Монгол, БНСУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд иргэдийн солилцоо, чөлөөтэй зорчих нөхцөл чухал болохыг тодотгож, албан ёсны ноот бичгээр хүсэлт хүргүүлснээ дурдлаа.

Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, дээрх асуудлуудыг нарийвчлан судалж, Монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 2 цаг 40 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 2 цаг 41 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 2 цаг 41 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 2 цаг 43 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 2 цаг 45 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 2 цаг 46 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 2 цаг 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 2 цаг 49 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 2 цаг 51 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 2 цаг 52 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 53 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 2 цаг 54 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 2 цаг 56 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 2 цаг 57 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 2 цаг 58 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 2 цаг 59 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 3 цаг 0 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 3 цаг 2 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 3 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 3 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top