Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн XVII удаагийн тэмцээн амжилттай өндөрлөж, аварга багууд тодорлоо. Гурван сар үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд нийт долоон багийн 40 орчим тамирчин өрсөлдсөнөөс гадна Хятадаас өндөр зэрэглэлийн тамирчид оролцсон нь тэмцээний онцлог байв.
Тэмцээний аварга цолыг Сүхбаатар аймгийн:
-
“Цайрт Минерал” баг хүртсэн бөгөөд тус багийн эзэн нь Г.Чинтөгс, дасгалжуулагч нь Б.Содболор байв.
Дэд байр:
-
Дорноговь аймгийн “Төмөрт өргөө” баг, эзэн нь Ц.Гантулга, дасгалжуулагч нь Б.Баярмагнай.
Хүрэл медаль:
-
“Итгэлт санхүү – Мастерс клуб” баг, эзэн Б.Ганбаатар, багийн ахлагч Я.Бэгз.
Медальтнуудын шагнал гардуулах ёслол нь маргааш болох “Дэлхийн ширээний теннисний өдөр”-ийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд болох өдөрлөгийн үеэр зохион байгуулагдана.
Эх сурвалж: Монголын ширээний теннисний холбоо