x

Д.Загджав: Гэрээг өөрчлөхгүй гэснээрээ Рио Тинтогийн захирлууд Монголын төрийг басамжилж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээн дээр Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс ажиллах ёстой гэсэн байр суурийг  та өмнө нь илэрхийлж байсан. Сүүлийн үед энэ тухай та байр сууриа илэрхийлэлгүй таг дуугүй байх боллоо?

-Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том энэ төслийн талаар миний байр суурь,  хэвээр л байгаа. Тэгэхдээ УИХ-ын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн Ажлын хэсэг, Төрийн Аудит нэлээд урт хугацаагаар ажиллаж дүгнэлтээ танилцуулах ажил явагдаж байгаатай зэрэгцэж байр сууриа илэрхийлэх нь төрийн алба хашиж буй хүний хувьд зүйд нийцэхгүй юм.

-Саяхан Оюутолгой ХХК-ийн захирал компанийнхаа 2018 үйл ажиллагааны тайланг нийтэд танилцуулахдаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын Гэрээг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдлээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийд томоохонд орох томоохон ашигт малтмалын төслийг хэрэгжүүлж буй, олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлж буй Оюутолгой ХХК-ийн засаглалын холбоотой асуудал энд гарч ирж байгаа юм. Оюутолгой ХХК-ий хувьд 66 хувийг “Тюркойз Хилл” ХК, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Өөрөөр хэлвэл, төрийн өмчийн оролцоотой Үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал оршин суугаа орныхоо Төр засгийг илтээр үл тоомсорлож яриа хэлэлцээ хийхгүй гэсэн мэдэгдэл хийгээд сууж байгаа нь танай төр засаг надад хамаагүй, танай хууль тогтоомж Оюу толгойд үйлчлэхгүй, бид түүнээс дээгүүр гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Хэрвээ Рио Тинто буюу гадаад оронд бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч компанийн төлөөлөгч тэгж хэлвэл бас ойлгоно. Гэтэл Монголд бүртгэлтэй ХХК-ийн захирал хэдэн годгор охид,  тойруулж суулгачихаад тэгж мэдэгдэл хийх нь зохимжгүй. Энэ том компани засаглалын томоохон асуудалтай гэдгийг зөвхөн би ч хэлээд байгаа юм биш. Оюу толгой ХХК-ийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Тюркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид ч өнгөрсөн дөрөвдүгээр сард асуудлыг ил гаргаж тавьж шүүмжилж байсан удаатай.

юутолгой ХХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн талаар та ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Оюутолгой ХХК маш их амжилттай ажиллалаа, монголчуудыг бүгдийг тэжээж байна гээд л сурталчилгаа хийж байна лээ. Гэтэл 1 тэрбум 200 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт хийчхээд 34 хувийг эзэмшдэг, бас баялгийн эзэн улсынхаа төсөвт 200-хан сая ам.долларын татвар төлснийгээ дөвийлгөж онгироод байх шиг байна лээ. Эсвэл бага төлснөөрөө бахархаад байгаа юм уу, би сайн ойлгоогүй.

Хамгийн амжилттай хийсэн зүйл нь зардал их гаргаснаа л яриад байна гэж би ойлгосон, гэтэл тэр чинь монголчуудын хүртэх ёстой ногдол ашгийн хугацааг л хойшлуулж байгаа гэсэн үг.

юутолгойн гэрээний талаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Би өмнө нь дөрвөн шаардлага тавьж байсныг манайхан мэдэж байгаа. Эхнээсээ зарим үр дүн гарч байгаа. Цахилгаан станцын асуудал, замын асуудал бас урагшилж байна. Гэхдээ их удаан байна. Оюу толгой төслийн ажил эхлээд 19 жилийн дараа, Хөрөнгө оруулалтын газар байгуулаад 10 жилийн дараа, Ашиглалт эхлээд 7 жилийн дараа Оюу толгойгоос Ханбогд хүртэл автозам барьсан гэхээр ичмээр, чамламаар байна. Хот байгуулах талаар ямар ч ахиц гарсангүй. Гэтэл зардал нэмэгдээд л байдаг. Үүнтэй холбогдуулаад хоёр зүйлийг шаардмаар байна. Энэ нь УИХ-д яригдаж байгаа ажлын хэсгийн шалгалт, дүгнэлттэй ямар ч холбоогүй гэдгийг тодотгоё. Нэгдүгээрт, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасан төслийн зардал нэмэгдэх тутам Рио Тинтогийн авдаг менежментийн зардлын 6 хувийг цуцалмаар байна. Тэгэхгүй бол үр ашиггүй зардлаа нэмэх тутам Монголын талын өр нэмэгдэж Рио Тинтогийн ашиг орлого нэмэгддэг тогтолцоо бол туйлын шударга бус байна.

Хоёрдугаарт, Оюутолгой төслийг бүхэлд нь түүний дотор Засгийн газрын 34 хувийг барьцаалаад олон улсын банкуудаас 4-5 тэрбум ам.долларын зээл аваад түүнийг Рио Тинто дангаар авч үзэмжээрээ, бас өөр төсөл, уурхайнууддаа зориулан захиран зарцуулдаг нь шударга бус байна. 4-5 ам.тэрбумын 34 хувийг Монголын Засгийн газар аваад Оюутолгойн Гүний уурхайн санхүүжилтийг тухай бүрт нь гаргаж өгөөд явбал шударга болно. Энэ үүднээсээ Дубайн гэрээг цуцлах, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын Ажлын хэсгийн зөвлөмжийг ҮАБЗ-өөс хэлэлцэж УИХ-ын тогтоол гаргаж Засгийн газарт яриа хэлэлцээг эхлэх талаар үүрэг өгөх нь зүйтэй гэж хувьдаа бодож байна.

Оюутолгойн гэрээний нэг цэг, таслалыг ч өөрчлөхгүй хэмээн Рио Тинтогийн захирлууд үл тоомсорлосон, илэрхий дээрэлхсэн хандлага, байр суурь илэрхийлж Монголын төрийг басамжилж байгаа санагдсан. Тэгэхэд бид дуугүй суугаад байгаа нь харамсалтай байна.

Онцлон хэлэхэд ийм байдалд хэрхэн хандах талаар өнгөрсөн жил Грасбергийн уурхайн талаар тохиролцоонд хүрч чадсан Индонезийн Засгийн газрын туршлагыг  сайн судалж хэрэгжүүлж чадвал улс орны ирээдүйн эрх ашиг Монголын ард түмэн үр хойчид маань хэрэгтэй түүхэн үйл хэрэг болох юм. Эх орны эрх ашгийн үүднээс ард түмэнд өгөөжтэй улс оронд хэрэгтэй байдалд хүргэхийн төлөө Монголын талаас бид өөрсдөө санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Миний бодоход үүнээс өөр гарц харагдахгүй байна. Нэг зүйл нэмж хэлэхэд олон түмний хүлээлт тэвчээрт хязгаар бий гэдгийг хаа хаанаа анхаарч хариуцлагатай хандах шаардлагатай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.126.89.71)
    Хан -уулын хамаг газрыг зарж баяжсан новш.чамаас болоод 108айлын амьдрал сүүрээд байна.тэр 4шар байрны асуудлыг шийдэж өгөөрэй.!!!
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • Балайрхаа болих хэрэгтэй (202.126.89.71)
    Балайрхаа болих хэрэгтэй. Монголын төр ЧАДВАРГҮЙ, ЧАДАМЖГҮЙ байна гэдгээ л хүлээн зөвшөөр. Үндэсний хууль тогтоомжоороо ч олон улсын эрх зүйн баримт бичгээрээ ч төр иргэний эрх зүйн харилцаа, гэрээний харилцаанд оролцохдоо БУСАД ОРОЛЦОГЧИДТОЙ л адилхан эрх, үүрэгтэй байдаг болохоос "БИ ТӨР, БИ ТОМ" гэсэн зарчим энэ дэлхийд хаана ч байхгүй. Балайрхаа болоод ажлаа өг. Харин оронд чинь яриа хэлэлцээр хийж ойлголцолд хүрч чадах тийм хүнийг ажиллуулъя
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      Юун балайрах. Зөв л юм ярьсаэ байна. Чи тэндээс жаахан хусам долоодог гөлөг үү. Яахаараа гэрээнд цэгийн ч өөрчлөлт оруулахгүй гэдэг юм. Гарч байгаа зэс.т алт нь манайх юм байгаа биз дээ?????
      2019 оны 07 сарын 02
    • Иргэн
      Юун балайрах. Зөв л юм ярьсаэ байна. Чи тэндээс жаахан хусам долоодог гөлөг үү. Яахаараа гэрээнд цэгийн ч өөрчлөлт оруулахгүй гэдэг юм. Гарч байгаа зэс.т алт нь манайх юм байгаа биз дээ?????
      2019 оны 07 сарын 02
    • Иргэн
      Юун балайрах. Зөв л юм ярьсаэ байна. Чи тэндээс жаахан хусам долоодог гөлөг үү. Яахаараа гэрээнд цэгийн ч өөрчлөлт оруулахгүй гэдэг юм. Гарч байгаа зэс.т алт нь манайх юм байгаа биз дээ?????
      2019 оны 07 сарын 02
    • Иргэн
      Юун балайрах. Зөв л юм ярьсаэ байна. Чи тэндээс жаахан хусам долоодог гөлөг үү. Яахаараа гэрээнд цэгийн ч өөрчлөлт оруулахгүй гэдэг юм. Гарч байгаа зэс.т алт нь манайх юм байгаа биз дээ?????
      2019 оны 07 сарын 02
  • Зочин (103.57.93.121)
    ӨӨРӨӨ ХОШУУГАА БИЛҮҮДХЭЭС ӨӨРИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДАХ НЭГНЭЭ ҮГЭЭР БҮҮ ЧИЧИЛ! БИД ЧАМТАЙ ЦУГ ТЭМЦЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ Л ОЙЛГУУЛ! АМЖИЛТ ХҮС!
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Ард (203.91.115.42)
    Өмхий СБаяр Баярцогт Сайханбилэг нараас бол ОТ н гэрээ монголыг өрөнд оруулж бна
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • С.Б (202.9.45.94)
    Оюу толгойн гэрээ маш сайн гэрээ шүү. Үхрүүд ойлгохгүй байгаа юм. Хиншүү Ганбаа, улаан хацарт Болорчулуун мэт
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
    • Хуцдаг халтар Монголчуудыг өөрийн бодолгүй гэж бодож байвал энэ шиг тэнэг юм байхгүй за за юу?!
      2019 оны 07 сарын 01
  • Хулгайч (202.9.42.29)
    Худлаа яриад ! Хуулиа цуцалаад хөөгөөд явуулна биз! Өөрсдөө Худлаа яриад Хулгайч нар
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.57.94.45)
    Uls toriin toglolt hiih hereggui. Mongol ulsiin erh ashgiin toloo chini shudargaar temtseh heregtei
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 0 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 1 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 2 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 3 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 10 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 12 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 14 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 15 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 16 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 18 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 18 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 20 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 21 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 23 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top