x

100 айлын замын засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийж буй замын засвар, шинэчлэлтийн ажлын улмаас өнөөдрөөс (долдугаар сарын 1) эхлэн наймдугаар сарын 15 хүртэл 100 айлын замыг хэсэгчлэн хааж байгаа тухай мэдээллээ. Нийт 1,6 км камыг өргөтгөн шинэчлэхэд 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд суурьшлын үс ихтэй, олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явдуулдаг, ачаалал ихтэй зам учраас хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм байна.

Өнөөдрөөс 10-ны хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх замыг, 14-нөөс 28-нд Хангай хотхоны уулзвараас УБЕГ хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх замыг 28-наас наймдугаар сарын 15 хүртэл хааж, наймдугаар сарын 15-ны дотор замын зорчих хэсгийг дуусган ашиглалтад оруулна гэв. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тав хоногийн наана, цаана гарч магадгүй гэдгийг анхаарууллаа. 

Шинээр баригдах замын зорчих хэсгийн өргөн 12 м, хоёр талдаа 1 м өргөн ногоон байгууламжтай, явган хүний зам 2,25 м, дугуйн зам 1,6 м,  мөн гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойтой байх юм. Цаашдаа нийслэлээс барих бүх зам стандартын дагуу ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган болон дугуйн замтай байх аж.  

Эхний ээлжийн замыг хаах хугацаанд нийтийн тээвэр буюу жижиг оврын техникүүд 32-ын тойргоос 100 айл руу Хангай хотхоны урдуур буюу зүүн талаар 100 айл руу, хоёр дахь ээлжийн замыг хаах хугацаанд 100 айлын зүүн талаар Сэлбэ голыг дагасан далангийн замаар УБЕГ луу холбогдох юм байна. 

Замын төсөвч өртөг өндөр байгаа талаар "Замын бүтээн байгуулалтаас гадна доор нь маш их хэмжээний шугам сүлжээ байгаа. Энэ шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, тунелийн системд оруулахад  гэх мэт далд ажлын барилгад маш их мөнгө орно" гэв. Мөн шинээр баригдах зам дагуу дөрвөн ч зогсоолыг байгуулах юм байна.

Замын засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан 100 айлын зам дагуу ил задгай, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, тоос шороо, хог хаягдал ихээр гаргадаг аж ахуйн нэгж, иргэдийг Налайхын үйлдвэрлэл технологийн парк руу нүүлгэж эхэлжээ. Харин зөвшөөрөлтэй бусад аж ахуйн нэгж, иргэдийн хувьд өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулахад нь саад болохгүй гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top