x

"Жагсаал хийсэн бүхэнд түрээсийн орон сууц өгөх боломжгүй"

Түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар “Нийслэлийн орон сууцын корпорац”-ын захирал Б.Сүхбаатартай ярилцлаа.

-Түрээсийн орон сууцтай холбоотой шинэ журмыг боловсруулж хэлэлцүүлэх гэж байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээсийн орон сууцад хэзээнээс иргэдээ бүртгэж эхлэх вэ?

-Засаг даргын зөвлөлийн хурлаар журмыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан байна. Тэргүүлэгч-дийн хурал ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын эхээр зарлагдана. Тэргүүлэгчдийн хурлаар журмыг зөвшөөрвөл ХЗДХЯ-аар батлагддаг.

Ингээд журам бэлэн болно. Долоодугаар сарын 22-ноос эхэлж бүртгэлээ явуулахаар ажлаа төлөвлөсөн. Яагаад бүртгэл явагдаж эхэлж байна вэ гэхээр, өмнө нь бид түрээсийн орон сууцын үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ удаад “түрээслээд өмчлөх” гэсэн шинэ үйлчилгээ давхар нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбоотой цахим бүртгэл явагдана.

Шалгарсан иргэдийг олон нийтэд нээлттэй харуулна. Шалгарсан иргэд наймдугаар сарын эхээр байрандаа орно. 972 айлын орон сууцын 30 хувьд халамжийн буюу энгийн түрээсийн хэлбэрээр иргэдийг оруулна. Борлуулахгүй гэсэн үг.

30 хувийг нь түрээслэн өмчлөх буюу иргэн таван жилийн дотор байрныхаа төлбөрийг төлж авах зохицуулалт хийж байна. 40 хувьд газар чөлөөлөлт хийнэ. Газар чөлөөлөлтийн хувьд түрээсийн орон сууцын барилга барихад зориулсан хэлбэрээр шийдэгдэнэ.

-Газар чөлөөлөлтөд хамрагдах гэр хорооллын бүс тодорхой болсон уу?

-Тодорхой болж байгаа. Улаанбаатарт зургаан дэд төв барьж байгаа. Үүнийгээ түшиглэнэ. Зургаан дэд төвийн инженерийн байгууламжаа хийгээд эхэлсэн. Тиймээс энэ бүсүүддээ газар чөлөөлөлтөө хийгээд үргэлжлүүлээд орон сууцуудаа барихаар төлөвлөсөн.

Түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрийн цаад зорилго нь агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэл рүү ажиллаж байгаа.

-Хотын зах руу түрээсийн орон сууцыг барих уу?

-Инженерийн дэд бүтэц хүргэх боломжтой газар руу газар чөлөөлөлт хийнэ. Гэр хороололд амьдарч байгаа инженерийн дэд бүтэцгүй иргэдийг түрээсийн орон сууц руугаа түлхүү хамруулна.

-Журамд найман чиглэлийн иргэдийг оруулна гэсэн байсан. Нийслэлээс мөн журам гарсан гэсэн?

-Хоёр ч журам бий. Нэгийг нь БХБЯ-наас гаргасан байгаа бол нөгөөг нь Засгийн газар баталсан. Засгийн газраас батлагдсан журам гэдэг нь түрээсийн орон сууцыг өмчлөхтэй холбогдсон журам. БХБЯ-наас гаргасан журам нь энгийн түрээсийн хэлбэрийг зохицуулах журам. Тэгэхлээр хотоос энэ хоёртойгоо уялдсан хотдоо зориулсан журмаа гаргаж байгаа. Жишээлбэл, нийслэлийн иргэд орох журам хийхгүй бол хөдөөнөөс ирээд түрээсийн орон сууц руу орвол бид агаар, орчны бохирдлыг бууруулж чадахгүй.

Тэгэхээр хамгийн нэгдүгээрт, Улаанбаатар хотын иргэн байх ёстой болох нь. БХБЯ-наас гаргасан журмын дагуу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хуваариа бизнес эрхлэгч гэсэн найман төрлийн иргэн багтах ёстой.

-Сонгон шалгаруулалтыг яаж явуулах вэ?

-Тухайлбал, ахмад настныг гэхэд насаар нь эрэмбэлнэ. Нас нь чацуу бол cap, өдрөөр нь. Цаашлаад улсад ажилласан жил, төрөөс авсан гавьяа шагнал зэргийг нь харна.

Өрх толгойлсон ээж бол хамгийн олон хүүхэдтэй байдлаар нь жагсаана. Хүүхдийн тоо тэнцүү бол нас, нийгмийн даатгал төлсөн байдал, гэр хорооллын бүсчлэлийг нь харна. Энэ бол манайхаас гаргаж байгаа журам. Үүнийг Засаг даргад өргөн барьсан. Тэргүүлэгчид баталснаар эцсийн шийд гарна.

-Орлогын тогтвортой байдлыг харна байх. Мөн шалгаруулалт шударга явагдах болов уу, танил талаараа хөөцөлдөх үү гэсэн иргэд их байна. Мөн багш нар түрээсийн орон сууцад орно гээд жагсаал хийгээд эхэллээ. Магадгүй, эмч, хуваариа бизнес эрхлэгч, малчид гээд жагсаад эхэлбэл яах вэ?

-Мэдээж тухайн өрхийн олж байгаа орлогын хэмжээг харна. Аль нэг салбарынхан бидэнд өгөх ёстой гээд жагсаал хийж байна. Шууд хэлэхэд, энэ бол боломжгүй. Магадгүй, багш нарт яагаад давуу эрх олгоод байна вэ, гээд төрийн албан хаагчид жагсахыг үгүйсгэхгүй.

Тэгэхээр хэн нэгэнд давуу эрх олгохгүй. Жагсаал хийснээрээ, өлсгөлөн зарласнаараа орохгүй. Тийм боломжгүй. Тэр дундаа багш нар нийгэмд ийм буруу ойлголт төрүүлж болохгүй. Багш нарын цалин хэд хэдэн удаа нэмэгдсэн, хамгийн боломжтой хүмүүс.

Багш нарт зориулаад хэд хэдэн удаа орон сууц барьсан. Зарим тохиолдолд сургуулиудын ойролцоо барьсан орон сууцууд дандаа багш нар руу чиглэсэн байдаг.

-Ямар сайтаар бүртгэл явагдах вэ?

-Ulaanbaatar.mn болон HOCK.mn сайтаар бүртгэлийг явуулна. Ирэх сарын 22-ноос өмнө иргэддээ нарийн мэдээлэл өгнө. Жишээлбэл, ямар ямар иргэн бүртгүүлэх юм, та шаардлагуудыг нь хангаж байгаа юм уу гэдгийг нь тодорхой болгоно. Мөн түрээслээд өмчилнө гэсэн шинэ хэлбэр гарч ирж байгаа учраас. Мөн иргэний орлогод нийцүүлж байгаа учраас нарийн мэдээллүүдийг дахиад өгнө.

-Яагаад газар чөлөөлөлт хийх болов?

-Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд 570 сая ам.доллар босгох зорилго тавиад ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд нэлээд эрчимтэй мөнгөө босгоод явж байна. Бид мянга хүрэхгүй орон сууцын төлөө хэдэн мянгаараа өрсөлдөөд байна.

Тэгэхээр орлогод нийцсэн ногоон орон сууцуудынхаа ажлыг эрчимтэй явуулах хэрэгцээ шаардлага байна. Зөвхөн энэ жилийн хувьд орлогод нийцсэн орон сууцын 10,800 төсөл эхэлж байна. Бид энэ хүрээнд газар чөлөөлөлтөө хурдацтай хийвэл энэ ажил илүү хурдан явна. Энд тэндээс газар чөлөөлөхгүй. Заасан бүсүүдээсээ л чөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Иргэдийн газрыг үнэлдэг журмын дагуу үнэлгээжүүлээд газар чөлөөлөлт хийдэг журмын дагуу хийнэ.

-972 айлыг орон сууцтай болгоход хэчнээн айл газраа чөлөөлөх хэрэгтэй байна вэ?

-Ойролцоогоор 400 орчим айлын газрыг чөлөөлнө.

-Түрээсийн хувьд үнийн дүн нь тогтчихсон уу?

-Буянт-Ухаа 2-ын хувьд нэг өрөө байр байхгүй. 39.3, 49, 64 метр квадраттай хоёр өрөө, дөрвөн өрөө байрууд байгаа.

-Иргэд танил талаараа орон сууц хөөцөлдөх боломж ямар байгааг нэлээд судалж байна. Мөн сонгуультай холбоотой УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдээс оруулах амлалт яриад эхэлжээ?

-Найман төрлийн иргэдээ найман төрлийн цонхонд бүртгэнэ. Энэ бол зөвхөн энгийн түрээсний бүртгэл байлаа гэж бодоход, дахиад түрээслээд өмчлөхийг өөр цонхонд бүртгэл хийх юм. Энэ бүх цонхондоо тус тусад нь сонгон шалгаруулалтаа хийх учраас танил талаараа хөөцөлдөх, гишүүд сонгогчдоосоо оруулах ямар ч боломжгүй.

Мөн бид сугалаагаар болон сонгон шалгаруулалтаар явуулж болох хэлбэрийг мөн давхар оруулсан байгаа. Засаг даргын зөвлөл хуралдаад дээрх хоёрын хэлбэрийн алинаар нь явуулахаа шийдэх боломжтой.

Шударга болохгүй байх гэсэн хардалт аль ч ажилд байдаг. Тийм болохоор бид цахимаар бүртгэл хийж мэдээллийг шилэн байлгаж байна. Иргэдийн оролцоо, хяналт байхаас гадна хуулийн төвшний байгууллагын хяналтыг оролцуулах боломжтой.

-Цахим бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?

-Долоо хоног байх. Тэгээд аль болох хурдан байранд нь иргэдээ оруулахгүй бол хүүтэй мөнгөний тоолуур гүйгээд эхэлнэ. Үүн дээр энгийн түрээсийн хувьд алдагдалтай. 22 тэрбум орчим төгрөг болох болов уу. Хот үүнийг хариуцна. Хот дээр нэлээд ачаалал ирж байгаа гэж ойлгож болно.

-ТОСК-ийн алдааг бид давтахгүй гэж НОСК-аас мэдэгдэж байсан. ТОСК ямар алдаа гаргаад дампуурсан бэ?

-ТОСК-д хүүтэй орон сууц хүлээлгэж өгөхдөө бүгдийг нь түрээслэх хэлбэрээрт өгчихсөн юм. Тэгэхлээр хүүнийхээ зардлыг буюу эргэн төлөгдөх мөнгөө төлөхөд хүнд болсон хэрэг.

Ингэснээрээ ТОСК өрөнд орсон. Жишээлбэл, НОСК энэ алдааг давтаж өрөнд орохгүйн тулд 40 хувьд газар чөлөөлөлт хийнэ, 30 хувьд нь түрээслээд өмчилнө, 30 хувьд нь энгийн түрээс байна гэдэг нь алдагдлаа тооцсон хэрэг.

Ер нь түрээсийн орон сууц урт хугацаандаа зардлаа нөхдөг. Түрээслээд өмчлөх иргэд таван жилийн хугацаанд хүүгүй үндсэн төлбөрөө жилийн зургаан хувийн хүүтэй төл гэсэн шаардлага тавьж байгаа. Энгийн түрээслэгчдийн хувьд ийм санаа зовох асуудалгүй.

Хэрэв та 60 сая төгрөгийн байрыг түрээслээд өмчлөх байдлаар авах бол сардаа сая төгрөгөө таван жилийн хугацаанд төлчих гэж байгаа юм. Иргэд үүнийгээ тооцох хэрэгтэй.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • бб (59.153.113.30)
    байранд ороход 6 сая гээд байна ш дээ том дарга нараа
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Батаа (203.91.119.122)
    Авилгал өгсөнд нь өгнө
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 45 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 46 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 47 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 48 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 50 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 51 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 53 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 54 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 56 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 57 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 59 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 0 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 1 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 2 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 3 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 4 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 5 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 7 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top