x

Володимир Зеленский: Би хэзээ ч бүтээсэн дүр шигээ Ерөнхийлөгч байж чадахгүй

Украины шинэ Ерөнхийлөгч Володимир Зепенский Германы “BILD” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгчийн хувиар Берлинд анх удаа айлчилж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер бопон Канцлер Ангела Меркепьтэй хэлэлцээ хийхээс гадна, Германы бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй уулзсан билээ.

-Та ХБНГУ-ын Канцлертай Украины Ерөнхийлөгчийн хувиар анх удаа уулзлаа. “Телевизийн Ерөнхийлөгч” бодит Ерөнхийлөгч болсныг хэрхэн тайлбарлах вэ?

-Украинд өөрчлөх зүйл маш их байна. Улс төрийн хуучин элитүүдийн олонх нь 1991 онд Украин тусгаар тогтнолоо зарласнаас хойш засгийн эрх барьж, энэ улсыг яг л өөрсдийн хүсэж байсан хэвэнд оруулахын тулд ихийг хийсэн.

Манай орны хувьд 45 сая хүнтэй газар нутгийн хувьд том, эдийн засгийн хангалттай нөөц бололцоотой атлаа Европын хамгийн буурай хөгжилтэй, эдийн засгийн хувьд сул орнуудын тоонд багтаж байгаа нь үнэхээр ичмээр хэрэг.

Харин “телевизийн Ерөнхийлөгч” байх үедээ бол манай улсад хэрэгтэй байгаа тийм л хүнийг бүтээх гэж хичээсэн. Мэдээж бодит байдал бол огт өөр. Би хэзээ ч бүтээсэн дүр шигээ Ерөнхийлөгч байж чадахгүй. Гэхдээ тийм Ерөнхийлөгч байхын төлөө хичээх болно.

-Тэгвэл таны бодлоор зохиомол Ерөнхийлөгч Холобородко жинхэнэ Ерөнхийлөгч Зеленский хоёрын ялгаа нь юу вэ?

-Холобородко, Зеленский хоёрын хооронд асар их ялгаа бий. Харин бид нэг үнэт зүйлтэй. Би украйнчуудад амласан бүхнээ биелүүлмээр байна. Авлигыг зогсоож, шударга байдал болон энх тайвныг цогцлоож, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд Холобородко шиг чин сэтгэлээсээ хандана. Гэхдээ одоогийн нөхцөлд бол би дугуйгаар ажилдаа явж чадахгүй. Учир нь, би одоо “телевизийн Ерөнхийлөгч” бус жинхэнэ Ерөнхийлөгч.

Энэ байр сууринаас дугуйгаар ажилдаа ирж, очно гэдэг аюултай. Улс төрчийн хувьд би гадаад түншүүдтэй тэр тусмаа Олон улсын валютын сан, Европын холбоо, НАТО-тай харилцаагаа өргөжүүлэхээр зорих болно.

Бидний эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь валютыг либералчлах, өмч хувьчлах, газрын шинэчлэл хийх, татварын удирдлагыг сайжруулах, компаниудад учирч буй захиргааны дарамтыг багасгах, мөн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болоод байна.

-Дэлхий нийтийн сонгуулийн хандлагаас харахад сонгодог улстөрчийг ард иргэд таашаахаа больсон нь жүжигчин хүний хувьд том давуу тал болох шиг боллоо?

-Сайн жүжигчин бүр сайн улстөрчийн адил хүмүүсийг сонсож, тэдний хүсэл тэмүүллийг мэдэрч байх ёстой. Гэхдээ жүжигчин хэзээ ч үүрэг хариуцлага хүлээдэггүй. Харин миний хувьд үүрэг хариуцлага хүлээх замыг сонгосон.

-Таны өмнө төр барьж байсан удирдагчид ОХУ-аас экспортоор орж ирж буй зэвсэгт хориг тавихыг ХБНГУ-аас хүсдэг байсан. Харин та Канцлертай ямар асуудлын талаар ярилцсан бэ?

-Канцлер Ангела Меркелийн хувьд хүчтэй зан чанартай, олон жилийн туршлагатай улстөрч.

Тэр бол Европын төдийгүй дэлхийн нөлөө бүхий улстөрчийн нэгд зүй ёсоор багтдаг. Ийм туршлагатай, хүчирхэг улс төрч Украин Улсын бүрэн бүтэн байдал болон тулгамдаж буй сорилтуудыг шийдэхэд туслах болно гэж найдаж байна.

-Украин Европын холбоонд нэгдэх үү. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Украин аль хэдийнээ Европын нэг хэсэг болсон. Түүнчлэн манай улс сүүлийн үед ард түмний эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу Европын интеграцийг эрэлхийлэх болсон. Гэхдээ эхний ээлжид Европын холбооны дүрэм журам, хууль эрх зүй, дижитал орон зайг нутагшуулах хэрэгтэй байх. Ямартай ч бид Европын холбооны гишүүн болохын тулд бүгдийг хийх болно.

-НАТО-тай харилцах харилцаанд ямар бодлого баримтлах вэ?

-Украин НАТО-тай илүү нягт хамтран ажиллах бодлого баримталсан хэвээрээ байх болно. Эхний ээлжид Украины Зэвсэгт хүчинд болон аюулгүй байдлын салбарт НАТО-гийн стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Украин Улс хэдийнээ НАТО-гийн найдвартай түнш болсон бөгөөд хэтдээ бид эвслийн найдвартай гишүүн болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Украины зүүн хэсэгт өрнөж буй дайн хэзээ дуусах вэ?

-Бид гал зогсоож, энх тайван тогтоохын тулд ойрын хугацаанд дорвитой алхам хийнэ. Үүнийг Москва ч гэсэн сонсоосой гэж хүсэж байна.

-Хэрэв та Владимир Путинтай уулзвал хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ?

-“Донбасс болон Крым бол Украиных гэдгээс яриагаа эхлүүлье” гэж хэлнэ дээ.

-Гэхдээ Украин Крымийг хэдийнээ алдчихсан биш гэж үү?

-Крым бол Украиных. Бид Крымийг удахгүй эргүүлж авна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Крым бол түүхийн хувьд Украины салшгүй онцгой газар. Цаашид Украины нэг хэсэг байсаар байх болно.

-Та хуучны улс төрийн элитүүдийг тоглоомоос хасах болно гэж мэдэгдэж байсан. Гэтэл таны багт Коломойский тэргүүтэй хэд хэдэн олигарх багтсан байна?

-Манай багт мэргэжлийн, авлигатай холбогдож байгаагүй хүмүүс багтаж байгаа. Би тэдэнтэй сонгуулийн кампанит ажлын үеэр хамтарч ажилласан учраас ерөнхийдөө хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэх болсон. Тэд ч өөрсдийгөө “цэвэр” гэдгийг баталсан.

-Ерөнхийлөгчийн хувьд Донбассын мөргөлдөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Украинд дипломат аргаар энх тайван авчирч, популизмыг таслан зогсоохыг зорих болно. Украины ард түмний амгалан байдлыг алдагдуулах нь миний зорилго биш. Хэдийгээр бид Минскийн үйл ажиллагаанд итгэж байгаа ч дахин таван жил хүлээж чадахгүй. Нормандын эвсэл Минскийн гэрээ зэргээс өөр аргаар шийдэхийг хичээх болно.

Эх сурвалж: bild.de, Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 51 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 52 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 53 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 54 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 56 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 57 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 59 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 1 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 2 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 3 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 5 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 6 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 7 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 8 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 9 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 10 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 11 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 13 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top