x

Тэнэг шивээсчин: Үйлчлүүлэгчдийнхээ тоогоор би монголдоо нэгд орно

Энэ удаа бид “Өөр мэдээ”-гийн зочноор сошиал ертөнцийн “од” “Тэнэг шивээсчин”-г урилаа. АШУҮИС-г хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн энэ залуу өдгөө гоо сайхны салбарт гоёлын шивээсээр дагнан ажиллаад  10 жил болжээ. Хоббигоо ажил хэрэг болгосон шивээсчин П.Ганхуягтай ярилцлаа.

– Ярилцлагаа таны нэрнээс эхэлье. Артист нэрээ яагаад “Тэнэг шивээсчин” болгосон юм бэ?

– Нэрний тухайд нэг их түүх байхгүй. Найзуудтайгаа шийтгэлтэй тоглоод би хожигдсон. Тэгээд фейсбүүк хаягаа тэнэг байдлаар өөрчлөх шийтгэл хүлээж “Тэнэг шивээсчин” болгосон юм. Гэтэл нэрээ 60 хоног өөрчилж болдоггүй.

Нэг мэдсэн хүмүүс тэр нэрээр минь мэддэг болчихсон. Тийм учраас одоо ч “Тэнэг шивээсчин” нэрээрээ л явж байна.

– Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон. Шивээсчин болсон түүх сонсвол бас л сонин зүйл ярих байх?

– Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ нэг жил ажиллаад, нэг жил түлэнхийн эмчээр суралцаж байгаад сонирхлоо дагасан даа. Тухайн үед шивээс хийхийг заадаг сургалт байгаагүй учраас хүмүүс сонирхлоороо өөрсдөө оролдож сурдаг байсан. 

2009 оноос хойш 10 жил шивээс хийж байна. Оюутан байхаасаа шивээс хийж эхэлсэн. Аливаа зүйлийг дөнгөж эхэлж байхад  хүн тухайн зүйлээ мэдэхгүй л байдаг. Эхэндээ бол салонд ажилд ороод шаардлагын дагуу шивээс хийж сурч байсан.

Сүүлдээ косметик шивээс хөгжихийн хэрээр ганцхан Монголд ч биш дэлхий нийтэд хийж буй олон төрлийн шивээсийг интернетээс хараад хэрхэн шивж буйг нь сураад туршиж эхэлсэн чинь  ажил маань улам илүү сонирхолтой болсон. Тэгээд л энэ ажилдаа бүрэн орж, өөрийгөө дайчлан зүтгэж байна даа.

–  Шивээсний төрөл дотроо олон янз. Боди-Арт маягийн биеийн шивээс, гоо сайхны шивээс гээд. Танд аль нь илүү таалагддаг вэ?

– Уран бүтээлч хүн хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад эхлэхээр тухайн ажилдаа дуртай болдог. Би  тийм л шугамаар энэ ажилдаа дурласан. Шивээсийг косметик шивээс , гоёлын шивээс гэж хоёр ангилдаг. Косметик шивээс гэдэгт хөмсөг, контур, уруулын шивээс орно.

 Гоёлын шивээс гэдэг бол  биеийн шивээс юм.  Миний хувьд гоёл болон костемик шивээсийг хослуулж хийдэг.Гэхдээ  гоёлын шивээс нь миний сонирхлыг илүү их татдаг. Зураач, уран бүтээлч хүний хувьд шинэ юм хийнэ гэдэг чинь сайхан зүйл.

Би ч мөн адил уран бүтээлч хүн.  Өөрийн хийсэн шивээснийхээ зургийг аваад урын сандаа оруулаад хийсэн бүтээлээ баяжуулаад явдаг. Цаасан дээр зурдаг зураач хүн нэгдүгээрт авьяастай, хоёрдугаарт түүндээ дуртай байх ёстой. Би шивээс хийхдээ дуртай учраас энэ зүйлд татагддаг байх.

-Өмнө нь “Хатад” салонтой байсан. Одоо урлан нээсэн гэсэн үү?

– 2017 онд “Хатад” салоноо нээж байсан. Шивээс хийдэг хүмүүс ихэнх нь салонд ажилладаг байлаа. Харин сүүлийн үед энэ салбарынхан хөгжиж байна. Салонд ажиллахаа болиод илүү уран бүтээлч тал руугаа болж, хувиараа тусдаа урлан нээж суух болсон. Энэ нь  гоо сайхан, шивээс хоёр салж байгаагийн шинж гэж ойлгож болно.

 Өмнө нь нэг салонд ороход нэг нь нүүрээ цэвэрлүүлж, хумсаа засуулж байхад нөгөө нь хөмсөг шивээд сууж байдаг байлаа. Харин одоо илүү мэргэжлийн тал руугаа орж, шивээсчид нь зориулалтын сандал, ширээтэй, орчин ашиглаж буй багаж хэрэгслээсээ эхлээд бүх зүйл нь орчин нөхцөлдөө тохирсон урлан нээгээд сууж байна. Саяхнаас “Амрита” урланг нээн ажиллуулж байна.

– 10 жилийн хугацаанд хэдэн хүнд шивээс хийсэн бэ. Тооцоо гаргасан уу?

– Давхардсан тоогоор 23,000 хүний нэр, утасны дугаар, он сар өдөртэйгөө байдаг. Шивсэн хүнийхээ тоогоороо бол яалт ч үгүй Монголд нэгт явж байгаа. Харин  ур чадвараараа хэдэд явааг хэлж мэдэхгүй байна. Эрчүүд ч бас хөмсгөө шивүүлэх гээд ирдэг болсон.

 – Сүүлийн үед хүмүүс хөмсөгний үстэй мэт шивээсийг их хийлгэх болсон байна. Ер нь ямар төрлийн шивээс хийлгэх нь хүнээсээ хамаардаг уу?

– Хөмсөгний шивээсийг D, 5D 6D, омбре гэх мэтээр нэрлэдэг. Миний хувьд уусгалттай, энгийн уусгалттай, давхар уусгалттай, үстэй мэт шивээс гэж Монголоор нь нэрлэчихдэг юм.

Хөмсөгний хэлбэрийг нь тухайн хүний нүүрний онцлогт тохируулан зурж гаргадаг. Шивэлтээ бас арьс болоод хөмсөгний үсний байдалд тохируулж хийдэг. Их үстэй хүн байхад үстэй мэт 6D шивээс хийнэ гэвэл болохгүй, гоё харагдахгүй.  Хүний нүд, нүүрний хэлбэр, арьсанд тохируулж шивдэг.

-Бусад шивээсчдээс юугаараа ялгардаг вэ?

– Би уруул , контурыг маш сайн шивдэг. Хөмсөгийг сайн шивж чадахгүй ээ. Биеийн шивээс хийдэг учраас бусад косметик шивээсчдээс арай өөр маягаар контор, уруулыг шивдэг. Тогтоц, уусгалт, өнгө сайтай шивж чаддаг нь миний бусад шивээсчдээс ялгарах давуу тал нь юм даа.

-Та бусад шивээсчдээс хямд үнээр шивдэг. Үүнийг зарим хүмүүс чанаргүй гэж үзэх нь бий?

-Би өөрийгөө хямд шивдэг гэж боддоггүй. Монголдоо авч болох хамгийн сайн будаг, багаж хэрэгслийг ашигладаг. Хамгийн сайн орчин, урлангийн байрыг түрээсэлж ажиллаж байна. Эдгээр бүх зардлаа гаргаад ийм байхад болно гэж нарийн тооцож гаргасан үнээрээ шивдэг.

-Таны үйлчлүүлэгчид охид бүсгүйчүүд байдаг. Хүн бүрийн сэтгэлд нийцүүлж шивнэ гэдэг амаргүй байх. Шантарч байв уу?

– Шантарч байсан үе олон бий. Косметик шивээсний үйлчлүүлэгчдийн 99 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүний сэтгэлд нийцүүлж ажиллана гэдэг эрэгтэй хүний хувьд их хэцүү ажил.  Ер нь хэл ам ихтэй гэж ойлгож болно. Үйлчлүүлэгчийн санаанд нийцтэл  нь шивнэ гэдэг хэцүү.

Энэ мэргэжлийн нарийн ширийнийг мэдэхгүй хүн олон бий. Тухайлбал, арьсанд зүүгээр шивж байгаа учраас зүүний ормоор шарх үүснэ. Тэр нь эдгэхээрээ тав нь хууларч эдгэдэг. Шивсэн шивээс анх шивээснээсээ 50 хувиар бүдгэрдгийг ойлгохгүйгээс үл ойлголцол үүснэ.

Шивээсчин сайн шивэхээс гадна тэр хүн өөрөө дэглэмээ бариад сайн эдгээх хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй хүн бас  олон бий. Тиймэрхүү  зүйлийг зохицуулж ажиллах хэцүү. Ийм үед шантарч болимоор санагдаж байсан үе зөндөө  байсан. Гэхдээ ажилдаа дуртай болохоор хэсэг хугацааны дараа эрч хүчээ сэргээгээд эргээд ажилладаг даа.

-Ажиллах хүслийг тань юу хөглөдөг вэ?

– Илчлэг ихтэй хоол л хүнд ажиллах эрч хүчийг өгдөг байх. /инээв/ Ажлаа хийж байхдаа хөгжим сонсдог. Тухайн өдрийн сэтгэл хөдлөл, аашнаас хамаараад заримдаа хүчтэй, хүнд төрлийн ая сонсоно, заримдаа хөнгөн зөөлөн намуухан ая сонсоно.

-Шивээс хийхээс өөр хобби бий юу?

– Баримал хийх дуртай. Багаасаа л баримал хийсэн. Бас шүлэг, зохиол бичдэг. Удахгүй өөрийн бичвэрээр ном гаргах гэж байгаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 5 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 6 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 7 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 8 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 10 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 11 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 13 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 15 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 16 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 17 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 19 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 20 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 21 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 23 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 23 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 25 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 26 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 28 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 30 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top