x

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай Цахим мөнгөний журам батлагдсантай холбогдуулан зарим асуултад хариулт авлаа.

- Цахим мөнгөний журмаар юуг зохицуулах вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг өнгөрсөн онд Монголбанкнаас санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн. Энэ хуульд Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг цахим мөнгө гэж тодорхойлсон байдаг. Мөн цахим мөнгө нь ямар шинжүүдтэй байх талаар тодорхой заасан.

Тодруулбал, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөнд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх, цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй, нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байх гэсэн шинжүүдийг нэгэн зэрэг агуулна гэж тус хуулинд заасан байдаг.

Эндээс онцлох шинж бол цахим мөнгө нь түүнийг гаргаж байгаа этгээд, түүний хэрэглэгч хоёроос гадна гурав дахь этгээд буюу ямар нэгэн дэлгүүр, үйлчилгээний газар энэ цахим мөнгийг хүлээн зөвшөөрч, төлбөрт хүлээн авч байх ёстой гэсэн үг. Мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байна гэдэгт гаргасан нэг цахим мөнгөний цаана нэг төгрөгийн баталгаа хөрөнгө банкинд байршина гэсэн үг. Мөн цахим мөнгө нь төгрөгт нэгийг харьцах нэг зарчмаар буюу нэг төгрөг нь нэг цахим мөнгө болж байх ёстой, энэ хөрвүүлэлтэнд ямар нэг ханшийн зөрүү байж болохгүй гэж заасан байгаа.

- Тэгвэл хэн цахим мөнгөн гаргах эрхтэй вэ?

-Монголбанкнаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь дээр дурьдсан шинжийг агуулсан цахим мөнгийг гаргаж, Монгол Улсын төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглаж болно. Зөвшөөрөл олгох үйл явц болон эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгомжтой болгох зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг саяхан баталж, 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх гэж байна. Журмыг бүрэн эхээр нь Монголбанкны албан ёсны цахим хуудас болох mongolbank.mn-д байрлуулсан байгаа.

- Цахим мөнгөний үйлчилгээ гэж чухам юуг хэлэх вэ?

-Цахим мөнгөний үйлчилгээнд бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх, цахим мөнгийг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, буцаан хөрвүүлэх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах гэсэн үндсэн үйлдлүүд багтана.

Мөн цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд эдгээр бүх үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм. Ингэснээр цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал салбар, нэгж байгуулж өндөр зардал гаргахгүй, үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хялбар болох юм.

- Цахим мөнгө гаргахын тулд зөвшөөрлийг яаж авах тухай зөвлөнө үү?

-Цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлагдахгүй, бүх төрлийн хуулийн этгээд энэ үйлчилгээг эрхлэхээр зөвшөөрөл авах боломжтой. Иймд цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг нэлээн өндөр байхаар журамд тусгасан. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч, гэрээт төлөөлөгч, цахим мөнгийг төлбөрт хүлээн авах үйлчилгээний байгууллагатай байгуулах гэрээнд заавал тусгах заалтуудыг журамд тодорхой тусгасан.

Энэ нь цахим мөнгөний хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилготой. Цахим мөнгө нь өдөр тутмын, жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалтанд зориулсан төлбөрийн хэрэгсэл байх юм. Жишээлбэл, ТҮЦ-нээс ундаа авах, дэлгүүр ороод хүнсээ цуглуулах зорилгоор цахим мөнгийг ашиглахаас биш цахилгаан бараа авах, бизнесийн зорилгоор гэх мэт өндөр дүнтэй төлбөр тооцоонд ашиглахгүй.

Хэрэглэгч цахим мөнгө ашиглан хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг 1 сая, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар зохицуулсан. Энэ харьцангуй бага боловч цаанаа цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгах зорилготой. Хэрэв зах зээлийн шаардлага гарвал эдгээр хязгаарыг өөрчилж, хөдөлгөх боломжтой л доо.

- Цахим мөнгөний журмын өөр ямар онцлогтой вэ ?

-Цахим мөнгөний үйл ажиллагааг энэ журмаар зохицуулахад хэд хэдэн онцлог зүйлс бий. Нэгдүгээрт, баталгааны данс гэдэг ойлголтыг тодорхойлсон. Цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь өөрийн зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон энэ дансанд байршуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд 1 сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болох 1 сая төгрөг нь баталгааны дансанд 100% байрших ёстой гэсэн үг.

Ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулснаар эцсийн хэрэглэгчийг цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс бүрэн хамгаалах юм. Дараагийн онцлог зохицуулалт бол бүртгэлгүй хэрэглэгч гэсэн ойлголтыг тодорхойлсон. Ингэснээр аливаа хэрэглэгч нь цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч дээр биеэр ирж гэрээ байгуулах шаардлагагүйгээр цахим мөнгөний үйлчилгээг авч болно.

Үүний үр дүнд цахим мөнгөний үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх боломж бүрдэнэ.  Банкны салбараас хол, алслагдмал газарт оршин суудаг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр цахим мөнгөний тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг.

- Манайх биткойн зэрэг криптовалютыг хуулиар зөвшөөрөөгүй байгаа шүү дээ. Харин иргэдийн зүгээс Цахим мөнгөний журам батлагдлаа гэхээр манай улсад криптовалютыг зөвшөөрлөө гэж ойлгоод байх шиг байна?

-Сүүлийн үед олон нийтийн сонирхлыг их татаж байгаа биткойн зэрэг криптовалютууд нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангадаггүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжтэй биш, төвлөрсөн хяналт байхгүй. Тийм болохоор бүх төрлийн криптовалютууд нь цахим мөнгө биш. Энэ хоёр нь тусдаа ойлголт тул Цахим мөнгөний журмаар криптовалютуудыг зохицуулахгүй. 

Тийм ч учраас Монголбакнаас криптовалютын талаар хоёр ч удаа бас Санхүүгийн зохицуулах хорооноос ч мөн мэдэгдэл гаргаж байсан удаатай. Энэ мэдэгдлээр бид криптовалют нь эрсдэлтэй, хянаж зохицуулах байгууллага байдаггүй учраас хөрөнгө оруулалт хийх, ашиглаж байгаад мөнгөө алдсан, залилуулсан тохиолдолд буцаан олох ямар ч боломж байхгүй тул болгоомжтой байхыг иргэдэд сануулсан.

Түүнчлэн  криптовалют нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж болох албан ёсны төлбөрийн хэрэгсэн биш болохыг зарласан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийнэ. Бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ гэж заасан байгаа. Нэг ёсондоо, дэлгүүрээс бараа худалдаж аваад түүний төлбөрт нь биткойн өгч болохгүй, хуулиар хориотой гэсэн үг. 

Одоогоор криптовалютыг зохицуулах тогтолцоо олон улсад хараахан бий болоогүй, хүлээлтийн байдалтай байна. Энд онцлон хэлэхэд криптовалютад ашиглагддаг блокчайн технологийг хориглоогүй, блокчайн технологийг ашиглах, хөгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд дээр дурдсан цахим мөнгө нь блокчайн технологид суурилсан байж ч болно.

- Иргэд цахим мөнгө гэхээр криптовалют гэж төсөөлж байх шиг байна. Финтек, төлбөрийн систем гэдэг талаар тайлбарлаж өгнө үү?

-Санхүүгийн технологи буюу Финтек гэдэг бол санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой маш өргөн ойлголт байдаг.

Харин төлбөрийн систем гэдэг нь оролцогч хооронд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх, түүнтэй холбогдсон журам, дүрэм, техник технологи, програм хангамж, төлбөрийн хэрэгсэл зэрэг цогц бүтцийг хэлдэг.

- Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 15 цаг 55 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 15 цаг 56 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 15 цаг 57 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 15 цаг 58 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 0 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 1 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 3 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 4 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 6 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 7 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 9 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 10 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 11 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 12 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 13 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 14 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 15 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 17 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top