x

С.Одонтуяа: Манай баг боломжиндоо тулгуурлан ажилладаггүй, зорилгодоо тулгуурлан ажилладаг

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай дүүргийн бүтээн байгуулалтын асуудлаар товч ярилцлаа.

-Халуун зун ханиад элбэгшиж, хүүхдийн ор өвөлтэй адил хүрэлцэхгүй боллоо. Танай дүүргийн хувьд энэ асуудлыг яаж шийдэж байна?

-Эрүүл мэнд бол хүний хамгийн чухал зүйл. Д.Нацагдоржийн Түмэн жаргалан дотроос Эрүүл энхийн нэгэн жаргалан гэдэг сайхан шүлэг байдаг даа. Жаргалтай амьдрахын тулд хүн эрүүл саруул байх ёстой. Өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ингэж чадаж байж хүний бие эрүүл байна. Ерөөсөө хүний үнэт зүйл бол эрүүл мэнд. Нэг үгээр хэлбэл ажиллах хүчний гол суурь нь эрүүл мэнд. Бид иргэдийнхээ эрүүл мэндийн суурь асуудалд хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой гэж боддог. Иргэдтэй уулзаад явж байхад эмнэлгийн асуудлыг ихээр хөнддөг. Тиймээс бид иргэдийнхээ эрүүл мэндийн чанар хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулж “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт шинэчлэлийг хийж чадсан. Өнгөрсөн 2012-2016 онуудад том, жижиг нийлсэн 14 эмнэлэг барьж байгуулсан. Үүнд иргэд баяртай байдаг. Тус эмнэлгүүдийг шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, лаборатори, рентген аппаратуудаар хангасан. Дүүргийнхээ төсвийн нэлээд хөрөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулаад байна. Мөн мэс заслын иж бүрэн тасагтай болсон. Гадаадад очиж дурангийн хагалгаанд ордог байсан бол одоо дүүргийнхээ эмнэлэгт хийлгэдэг боллоо. Бас нэг том ажил нь шүдний шинэ төв байгуулсан. Хавдар судлалын үндэсний төвд дугаарлаж, үзлэг, шинжилгээнд хамрагддаг үе өнгөрч Хөнгөвчлөх үйлчилгээ, бөөрний гемодиализын аппаратын үйлчилгээг хамгийн ая тухтай орчинд дүүрэг дээр үзүүлдэг болсон гээд тоочоод байвал олон ажлууд хийгдсэн.

-Иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байна. Шат шатанд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл яригддаг?

-Баянгол дүүрэгт төрийн ажил нэг өдөр, нэг цаг, минутаар ч тасалдахгүй явах ёстой гэсэн зарчмаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Дүүргийн 230 гаруй мянган хүн ам, 55000 айл өрхийн асуудал гэдэг хариуцлагатай ажил. Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох , хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд хөрөнгө оруулалт хийх тал дээр түлхүү ажиллалаа. Мөн “Эрүүл дүүрэг” хөтөлбөрөөс гадна “Баянгол Боловсрол-2020”, “Цахим Баянгол”, “Хүүхдэд ээлтэй дүүрэг” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, чиглэл бүрт нь тохирсон ажлууд хийгдээд явж байна. Тухайлбал, “Утааны эсрэг Усан спорт” урамшуулалт аяныг зохион байгуулсан. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй өрх, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах, усан спортын ач холбогдлыг сурталчлахад ихээхэн үүрэгтэй. Уг аянд идэвхтэй оролцсон гэр хорооллын айл, өрхийн хүүхдүүдийг дүүргийнхээ “Усан спорт сургалтын төв”-д үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр урамшуулсан. “МАСК“ төслийг сургуулиудад хэрэгжүүллээ. Бид аливаа асуудлыг өнгөрсний дараа ярих биш, урьдчилан таниулж хүүхэд, залуучуудад мэдээлэл түгээх хэрэгтэй. Тиймээс сургууль, цэцэрлэгүүд рүү илүү анхаарч ажилласан. Ямар нэг байгууллага хүний хөгжилдөө анхаарч иргэнээ баялаг болгож чадах юм бол, хөгжлийн бусад асуудлууд аяндаа шийдэгдэнэ гэж харж байна.

-Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Бид барьсан сургууль, цэцэрлэгийн тоогоороо бол дүүргийнхээ хүүхдүүдийг аль эрт бүрэн хангах боломжтой болсон. Сургууль, цэцэрлэг яагаад хүрэлцэхгүй байна гэхээр төлөвлөгдөөгүй шинэ хорооллууд олноор баригдаж, ачаалал нэмэгдэж байгаа учраас хүртээмж бага болж ирж байгаа юм.

-Дүүргийн хэтийн хөгжлийн талаар ямар ажлууд төлөвлөж байна?

-Дахин төлөвлөлтийн олон барилгууд баригдаж эхэлсэн. Төмөр замын дан шар байшингуудын оронд орчин үеийн орон сууцууд сүндэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Харамсалтай нь Нийслэлийн ерөнхий төлөвлөлт өнөөдөр муу байна. Улаанбаатар Хот маань хот биш, бохирдлын бөөгнөрөл боллоо. Унтаад босоход хашаа хатгачихсан, байрны суурь ухаад эхэлсэн байдаг нь нууц биш. Энэ бүгдийг эсэргүүцэж ярихаар Нийслэлээс зөвшөөрөлтэй учир дүүргийн дарга нар дуугүй бай л гэнэ. Цэцэрлэг сургуулийн газаргүй, явган хүн явах замгүй байхад орон сууцны зөвшөөрөл олгоод байдаг. Засаг дарга таваас 10 жилийн дараа дүүргийн хөгжил ямар хэмжээнд очих вэ гэдгээ нарийн тооцоолох боломжгүй байдалд байна. Хөгжил бол тухайн жилийн төсвийн хуваарилалтаас хамаардаг зүйл. Ирж байгаа төсөв нь дүүргийн тулгамдсан асуудлын таван хувийг шийдэхэд ч хүрэлцэхгүй. Манай баг боломжиндоо биш зорилгодоо тулгуурлан ажилладаг. Бид Олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладгийн хүчинд нэлээд олон асуудлыг шийдэж чадсан. Тухайлбал өнгөрсөн онуудад дөрвөн замын уулзвар, эмнэлэг зэрэг том ажлууддаа хөрөнгө оруулалт хийсэн. Харин одоо явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргээ шийдэхээр ажиллаж байна.

-Иргэдээс ирсэн санал, хүсэлтийг яаж шийддэг вэ? 

-Аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санал хүсэлт чухал. Иргэдэд чирэгдэлгүй, цаг алдалгүй хүсэлтээ ирүүлж байх бололцоог хангах үүднээс тусгай дугаар ажиллуулж байна. Дүүргийн 1800-1222 дугаар иргэдийн санал хүсэлтэд хариулж, гомдлыг нь шийдвэрлэж хариу мэдээлэл өгдөг. Иргэдээс ирсэн гомдлын дагуу шаардлага хангахгүй баар, ресторан, PC тоглоомын газруудыг холбогдох хууль, хяналтын хэлтсүүдтэй хамтран ажиллаж хаагаад байна. Тухайлбал айлууд цонхоо онгойлгох боломжгүй хоол үнэртэх, шөнийн цагаар асуудал үүсгэж байсан зарим нэг үйлчилгээний газруудыг хаасан байгаа. Энэ асуудлаас үүдэж маргаан их гардаг. Бизнес хааж хорьсон гэж. Бид иргэн бүрийн төлөө ажиллах үүрэгтэй. Иргэдийнхээ амар тайван байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Мөн дүүргийнхээ төмөр контейнеруудыг зөөж эхэлснээр олон хороо цэгцтэй болж контейнергүй болсон. Агаарын бохирдлын тухай хуулийн хүрээнд утаатай машинуудыг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Энэ бүгдийг хийхэд эсэргүүцэл, дургүйцэл, шүүмжлэлтэй их тулгарсан. Дараа нь тэр ажил эрүүл мэндэд ямар тус нэмэртэй болохыг иргэд маань ойлгож сайшааж байсан. /инээв/ Тус ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг иргэд өөрсдөө гаргаж байна.

-Та УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн. Дүүргийн Засаг даргын ажилтай харьцуулахад?

-Дүүргийн ажил мэдээж амаргүй. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах гээд хамаарахгүй асуудал гэж байхгүй. Дүүрэг бол хүн амын тоогоороо гурваас дөрвөн аймагтай тэнцэх хэмжээний маш том айл. Иймд дүүрэгт хүний амьдралд байдаг бүхий л асуудал өрнөдөг. Төсөв, мөнгө гэх мэт олон асуудал ундарч шийдвэрлэх шаардлага гардаг. “Сэтгэл байвал шийдэл ямагт олдоно” гээд л иргэдээ амар тайван, аз жаргалтай байлгахын төлөө баг хамт олноо удирдаад ажиллаж байна. Хийх ажил, цаашид төлөвлөсөн олон асуудал ар араасаа хөвөрч байна даа. Ямар ч байсан зорилгодоо тулгуурлан ажиллах болно.

atime.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 48 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 49 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 50 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 51 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 53 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 54 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 56 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 58 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 59 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 0 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 2 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 3 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 4 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 5 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 6 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 7 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 8 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 10 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top