x

Истанбул дахь Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир: Маш их харамсаж байна. Уучлал гуйж байна

БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Тэд энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ.

Туркийн Истанбул хотод Ерөнхий консулаар ажиллаж асан Э.Мөнх-Очир хар тамхи тээвэрлэсэн дипломат ажилтнуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Уучлалт гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм үйл явдал болсонд харамсаж байна" гэдгээ хэлээд "Б.Баттүшиг наймдугаар сарын 1-нээр томилогдоод есдүгээр сараас Истанбул дахь Консулын газар ажиллаж эхэлсэн. Ажлаа сайн гүйцэтгэж байсан. 

Консулын газрын хувьд энд байгаа яам, тамгын газрын жолооч шиг жолооч гэсэн албан тушаал байдаггүй. Эрдэнэбилэг гэдэг хүн ирэхдээ Аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирсэн. Шаардлагатай үед машин барьдаг байсан. Консулын газар ажиллаж буй бүх хүн машиндаа дипломат дугаар авдаг" гэсэн тайлбар өглөө. 

Э.Мөнх-Очир нь БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаад Засгийн газрын гуравдугаар сарын 28-ны тушаалаар чөлөөлөгдөж, дөрөвдүгээр сарын 3-нд эх орондоо ирээд байсан юм. Тиймээс эх орондоо ирснээсээ хойш тэрбээр Консулын газартай эргэж холбогдоогүй гэдгээ хэллээ. Харин 70 кг хар тамхины хэрэгт холбогдсон дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэг нар баригдсан даруйдаа түүнтэй холбогдсон бөгөөд Э.Мөнх-Очир тухайн үед ХБНГУ-д суугаа Монголын ЭСЯ-нд мэдэгдэж, анхаарал хандуулахыг хүссэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Доржоо (202.55.188.34)
    Хариуцлага гэж ярихгүй юм. Ажлаа өгөө. Аавынхаа нэрээр хол явлаа. Удирдлага дор байсан хүн нь юу хийж явааг мэдээгүй нь хариуцлага хүлээх үндэслэл
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.170.70.87)
    Мөнх-Очир түркээс олон бизнес хувьдаа чирж ирсэн дээ. Ажлуулдаг гольф нь турк чимэглэл турк нохойтой . Эхнэр нь Туркээс ундаа угаалгын хэрэгсэл гээд байж болох барааг оруулж ирдэг. Улсад гавьяа гэхээсээ хувьдаа л олон юмтай болсын билээ. Уг нь сайн аавын хүү
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
    • Istanbukin Mongolchuudaas
      Chadaj naigaa ymandxarga alga mundag xvn sain ajilsan shvv
      2019 оны 06 сарын 10
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 7 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 21 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 31 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top