x

УБТЗ-д зүтгүүр шахсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын дуулиан замхараагүй байхад Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл тарж эхэллээ.

Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа. Тэрээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж.

Хамгийн эхлээд тэр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлжээ.

image_5cfd8f315402c УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Цагдаагийн байгууллага 2018 оны 4-5-р сард “Lexus -570” маркийн хоёр автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хууль бусаар хятад иргэдэд худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.

Эрээн хотын  хил,  гаалийн ажилтнууд Ерөнхий консулын зарсан автомашин хууль бус эд зүйлс, иргэдийг зөөдөг болсон талаар мэдээлэл өгч, улмаар  БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн жилээс эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дахь Консулын газрын автомашиныг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгадаг болжээ.

БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынхан Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдээ 2018 оны 11-р сарын 30-нд баривчилсан бөгөөд тэднийг одоо ч саатуулсан хэвээр шалгаж байгаа гэнэ.

image_5cfd8f5ddeed4 УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнээс “Mersedes Benz Maybach” автомашин худалдан авсан хэргээр  хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа zarig.mn сайт мэдээлсэн байна. Эмэгтэй өргөдөлдөө  Ерөнхий консулын хууль бус наймааны  золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.

Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хилээр зургаан автомашин гаргаж амжсан бөгөөд түүний хоёр нь Ерөнхий консулын амьдардаг байрны гражид байгаа талаар эх сурвалж мөн өгүүлжээ.

Үүнээс гадна Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын бизнес эрхлэгчидтэй түншүүд болж мөнгө зээлдэг, түүнийгээ виз олгож төлдөг гэсэн мэдээлэл ч байна.

БНХАУ-ын хуулийн байгууллагын анхааралд өртсөн Д.Мөнх-Эрдэнэ хэд хэдэн удаа мэдүүлэг өгөөд байгаа гэнэ. Д.Мөнх-Эрдэнэ мөн Хөх хотын ерөнхий консулаар томилогдохоосоо өмнө  УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт нэр холбогдож байсан билээ.

uptown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.9.43.117)
    Novshiin yumaa daa.
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 2 цаг 46 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 2 цаг 47 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 2 цаг 47 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 2 цаг 49 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 2 цаг 51 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 2 цаг 52 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 2 цаг 54 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 2 цаг 55 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 2 цаг 57 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 2 цаг 58 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 59 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 3 цаг 1 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 3 цаг 2 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 3 цаг 3 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 3 цаг 4 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 3 цаг 5 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 3 цаг 6 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 3 цаг 8 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 3 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 3 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top