x

Д.Бямбасүрэн: Ханш анх 1,500 хүрэхэд нь л тогтворжуулчих боломжтой байсан

Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.  

-Ам.долларын ханш 2,600 орчим төгрөгтэй тэнцэж, харьцангуй тогтвортой байна. Ханшийг тогтворжуулахад төр засгийн бодлого хэрхэн уялдах талаар таны бодлыг сонсоё? 

- Ханш 2,500 дээр тогтох болов уу гэсэн алдчихлаа л даа. Аягүй бол 3,000 хүртлээ өсөх л юм шиг байна. Монголбанкны хувьд байнга интервэнц хийгээд, аргацаахад хэцүү л дээ. Уг нь анх 2013 онд л 1,500 хүрэхэд нь тогтоож болох байсан юм. Н.Золжаргал, Н.Алтанхуяг хоёр ханшаа алдсанаар Монголын эдийн засагт үнэхээр том дарамт бий болгосон. 

Ер нь бол Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй. Их хурал нэг өөр, Засгийн газар нэг өөр, Монголбанк бас нэг өөр бодлоготой. Сонгууль дөхөөд ирэхээр Засгийн газар баахан мөнгө тараагаад хаяна. Дараагийн Засгийн газар нь мөнгөний ханшийн уналттайгаа золгоно. Одоо жишээ нь “Итгэлийн зээл” өгье гээд яриад байна. Баахан мөнгө тараачихаад, сонгуулийн дараа дахиад л инфляци үүснэ. Тэгэхээр Монголд мөнгөний нэгдсэн бодлого байхгүй. Их хурал дээр мөнгөний бодлого ярьж байгааг харахад ер нь ямар мэргэжил, мэдлэг боловсролтой хүмүүс цуглачихаад, юу ярьж байгаагаа мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Инфляцийг тогтвортой байлгая гэвэл төрийн нэгдсэн бодлого л хэрэгтэй. Манайд тэр нь байхгүй. 

-Ханшийг тогтворжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны зүгээс алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулдаг. Гэвч алтны роялти нэмэгдсэн зэрэг хууль эрх зүйн тогтворгүй байдал алт худалдан авалтыг бас л сааруулж байх шиг байна. Алт тушаалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн ямар хөшүүрэг байж болох вэ?

-Монголд алт олборлож болно оо. Хэрэв хүсвэл нинжа маягаар, эсвэл аж ахуйн нэгж болоод ч алт ухаж болно. Гагцхүү хашаанаас гарахдаа бүх алтаа Монголбанкиндаа тушаах хэрэгтэй.  Алтаа тушаагаад мөнгөө ав. Битгий халаасандаа хийж, гадагшаа гараарай л гэж байгаа юм. Төр хяналт тогтоогоод бүх алтаа өөр дээрээ авч чадвал Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд маш том дэмжлэг болно. Үүн дээр зарим талаараа захиргаадалтын арга хэмжээ авсан ч болно шүү дээ.

Аж ахуйн нэгжүүдийг алт ухахыг нь хориглохгүй. Алтаа ух, тэгээд тушаа л гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр алтныхан роялтиг 2.5 хувь болгосонгүй гээд, алтаа тушаахгүй байна гээд л гомдол гаргах юм. Наад зах нь Оюутолгойнхон он гарснаас хойш 120 мянган унци алт гаргасан гээд тайлагнасан байна лээ. Жилдээ 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргадаг. Тэр бүгдийгээ Монголбанкинд тушаахгүй байгаа шүү дээ. 

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, бонд гаргах зэрэг асуудал бас яригддаг. Гэвч үргэлж зээл аваад байж болохгүй байх? 

Гаднаас бонд гаргаад, зээл авчихаад, түүнийгээ валютын нөөцтэй болсон гэж олон түмэнд ухуулах нь маш буруу. Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч болмогцоо валютын нөөц -1.3 тэрбум ам.доллар байна гээд мэдэгдсэн. Ардчилсан нам, Ардын намынхан гээд олон хүн дургүйцсэн дээ.  Үнэнийг л хэлсэн шүү дээ. Хүнээс зээл авчихсан, зээлээ төлөх гэж байгаа хүн чинь валютын нөөцтэй гэж хэлээд байж болохгүй биз дээ.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 57 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 58 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 59 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 0 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 2 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 3 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 5 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 7 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 8 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 9 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 11 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 12 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 13 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 14 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 15 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 17 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 18 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 20 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top