x

Үлгэр үнэн байх албагүй, сонсоход сайхан байх нь чухал...

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн төсөөлөл дэх Майдар эко хотдоо Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг бусдын оролцоотойгоор тавьжээ. Шав тавих ёслолд Монголын кино урлагийн нэр хүндтэй эрхмүүдээс гадна Холливудын жүжигчид, найруулагчид ирж оролцсон талаар нэр төртэй хэвлэлийн байгууллагууд сүр дуулиантай мэдээ цацав.

Шав тавих ёслол дээр Ерөнхийлөгч Майдар эко хотын 50 га талбайд есөн кино студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна гэсэн байна.  Энэ нь шинэ хотыг дотоод, гадаадын жуулчдын нүдийг хужирласан нүсэр цогцолбор болгох юм гэнэ. Энэ цогцолборт жилийн турш, цаг уураас үл хамааран киноны зураг авалт хийж, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид маань эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны том үйлдвэрлэл явуулах гэнэ. Бараг л Америк, Хятадын киночид ажлаа хаяад манай руу гүйхээр юм ярьчихлаа. Үлгэр үнэн байх албагүй, сонсголонтай байх нь чухал гэдэг байх аа.

Дөнгөж саяхан л УИХ дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилжийг хэлэлцэж, Монгол Улсын нийт өр 28 тэрбум ам.долларт хүрчихлээ гэж ярьж байсан. Засгийн газрынх нь өр дангаараа 27 их наяд төгрөг гэв үү? АТГ-ын дарга нь хүртэл сая ажлаа өгөхдөө 33 их наяд төгрөгийг татвараас чөлөөлсөн, үүнээс болж Монгол Улс авлигын индексээр араасаа тэргүүлж яваа гэсэн байна лээ. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаагүй юу? Ингэхэд Х.Баттулга бид хоёр хоёр өөр тивд амьдраад байна уу?

Хэвлэлийн мэдээнд “Майдар эко хот”-ыг байгуулах шийдвэр анх 2012 онд гарч, шавыг нь тавьсан гэсэн байна лээ. Энэ ч гэсэн бодитой биш. Шинээр хот байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг. Өмнөх парламентын үед лав тийм шийдвэр гараагүй. Одоогийнх бол бүр ч үгүй. Нийслэлийг нүүлгэх ажлыг парламент сүүлийн арав гаруй жил яриад нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй орхисон. Яг ярьсан дээрээ тулбал Хархорумын тухай харин ярьж байсан байх шүү. Эко Майдар хотын тухайд бол энэ Засгийн газрын үед л ярьж эхэлж байна.

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байдаг юм. Майдар хотыг бүтээн байгуулахад зориулж. Энэ бараг албан ёсны анхны шийдвэр нь байх. Харин хот байгуулах тухай асуудлыг бол парламент огт хэлэлцээгүй гэдгийг өмнө хэлсэн.

Тэгэхээр улсын Ерөнхийлөгч маань манийгаа дахиад л маллаад эхэллээ. Огт байхгүй хотод бурхан барина, кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна ч гэх шиг. Бүр түүндээ урлаг, соёлынхныг татан оруулж, сэтгэл мэдрэлээр нь наадаж байна л даа. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс болохоороо (өөрсдийнх нь тухай ярьж байхад хэн үгүй гэх билээ) манай киноны нэр алдартай эрхмүүд гүйж очоод шав тавих ёслолд нь оролцож. Бас болоогүй Холливудын жижигчин, найруулагчдыг урьчихсан. Ингэхэд манай Ерөнхийлөгчийн луйвар бүр дэлхийн дэвжээнд гарчихлаа шүү. Удахгүй дэлхий тойроод мөнгө гуйгаад явах биз. (Саяхан л Багануур, Налайхыг дагуул хот болгоно гээд Арабуудаас  мөнгө гуйгаад сууж байсан)

Гэвч харамсалтай нь үлгэр хэдий сонсголонтой байлаа ч үнэн болж чаддаггүй. Одоохондоо бид өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн (авилгыг хэлж байна) Азийн буурай орон хэвээрээ л байна. Оргүй хоосноос оргилд гарна гэж байдаггүй. Монголын киночид дэвлээ дэвлээ гээд Холливудын урд гартлаа өдий. Монгол баяжлаа баяжлаа гээд хот байгуултлаа хол байна. Түүнийхээ оронд Хятадаас гуйж дөрвөн жил барьж байгаа цэвэрлэх байгууламжаа хурдан ашиглалтад оруулж, Туул голынхоо бохирдлыг бага ч гэсэн цэвэрлэж чадвал бид өнөө маргаашдаа амьд явж чадах байх. Баас ханхлуулсан нэг нөхөр л дэлхийгээр нэг тэнээд, ирсэн хойноо дэлхийн хөгжлийг урагшлуулах юм яриад байхаар чинь бид ч гэсэн өмнөөс нь нүүр хийх газаргүй болж байна.    

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сЭТГҮҮЛЧИД АМЖИЛТ (202.72.245.122)
    загтанасан газар маажна гэж сАЙХАН БИЧИЖ БАЯР ХҮРГЭЕ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 59 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 3 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 10 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 57 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 59 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 18 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 24 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 17 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 14 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 19 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 23 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 29 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 52 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 53 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 54 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 55 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 58 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 32 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 45 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top