x

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна

Монгол Улсын төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Засгийн газраас 2020 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн “E-Mongolia” системийг өнөөдрийн байдлаар 2 сая иргэн ашиглаж байна.

Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 88 гаруй хувийг хамарч байгаагаараа онцлог бөгөөд 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цахим засаглалын индексээр 193 орноос 46-р байрт, Ази тивдээ 13-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь цахим засаглалын чиглэлд гаргаж буй ахиц дэвшил, шинэ шатны хөгжлийн чухал үзүүлэлт болж байна.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ дэлхий даяар эрчимтэй өсөж буй энэ цаг үед Монгол Улс ч цахим засаглалын шинэ шатанд амжилттай шилжиж, олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг шийдлүүдийг төрийн үйлчилгээний системд нэвтрүүлсээр байна.

Энэ чиглэлд хэрэгжүүлж буй хамгийн тод жишээ бол төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia юм. Дэлхий нийтээрээ хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), дата удирдлагын дэвшилтэт системүүд, дижитал иргэншил, уян хатан, хувьсан хөгждөг ухаалаг технологиудын эрин зуунд шилжиж буй өнөө үед Монгол Улс ч энэ өөрчлөлтөд идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хэрэглэгч төвтэй хэлбэрт шилжүүлэхийг зорьж байна.

Тус зорилтын хүрээнд E-Mongolia системийг улам боловсронгуй болгож, хиймэл оюунд суурилсан шинэ үеийн платформ болгон хөгжүүлэх, төр–иргэний харилцааг дижитал орчинд илүү үр ашигтай, шуурхай болгох ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 1 цаг 26 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 27 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 28 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 29 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 32 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 3 цаг 6 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 3 цаг 19 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 50 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 4 цаг 1 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 4 цаг 10 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 43 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 5 цаг 7 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 5 цаг 14 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 5 цаг 19 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 5 цаг 25 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 32 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 40 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 7 цаг 26 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top