x

Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен гурилын импортын тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Б.Бэйсан:

-Өнөөдөр чуулганы хуралдаанаар гурилын импортын татварыг тэглэсэн байсныг цуцлах тухай хэлэлцэж байна. Өнгөрсөн жил зудын байдалтай холбоотойгоор баруун аймгуудад гурил болон тэжээлийн үнэ нэлээд өссөн. Үүнтэй холбоотойгоор импортыг татварыг нь тэглэсэн. Өнөөдөр улсын хэмжээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг дахин авч хэлэлцэж байна. Байнгын хорооны даргын хувьд дэмжиж байгаа ч санал нийлэхгүй хэд хэдэн асуудал байна. Учир нь баруун аймагт гурил өнгөрсөн жил шуудайн 125-130 мянга хүрч байсан бол энэ жил 65-67 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Мөн малын тэжээл буюу хорголжин хэвэг гэхэд 85 мянган төгрөгт хүрсэн бол энэ жил 27-30 мянган төгрөгөөр зарж байна. Гэхдээ газар тариалангийн аянг хэрэгжүүлэхдээ 1.2 сая га талбайд тариалалт хийх ёстойгоос 900 мянган га талбайд тариалалт хийж байгаа. Энийг бүрэн ашиглах хүрээнд 500-600 мянган  га талбайд нэмж тариалалт хийх боломж бий.

Дархан-Уул аймгийн тариаланчид, ард иргэдтэй хэд хэдэн удаа уулзаад ирлээ. Цар тахлын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, татвар болон эрчим хүчний татвар хураамжаас чөлөөлсөн хэдий ч гурилын үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаахан гурилын үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой. Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.

Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс гурилын үнийг бүрэн хаах бус квот тогтоох эсвэл үнийг нь барих хэрэгтэй. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай. Засгийн газрын бодлогоо дэмжинэ гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй. Цаашдаа энэ чиглэлийн үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, үнэ нэмэхгүй байх тал дээр анхаараасай. Гэхдээ баруун бүсийг онцгой анхаарахгүй бол дахин үнэтэй гурил очвол иргэдийн амьдрал хүндрэх эрсдэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 16 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 22 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 1 цаг 9 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 1 цаг 11 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 30 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 3 цаг 26 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 3 цаг 31 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 3 цаг 36 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 цаг 41 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 5 цаг 4 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 5 цаг 5 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 5 цаг 6 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 5 цаг 7 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 5 цаг 10 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 44 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 57 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 7 цаг 28 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 7 цаг 39 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 48 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 8 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top