x

“Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын Гимнастикийн холбооны хамтран зохион байгуулдаг “Хангарди” нэрэмжит уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн 2025 онд 52 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 80 цэцэрлэгийн 2400 хүүхдээс шалгарсан 19 цэцэрлэгийн 570 тамирчин ур чадвар, авьяасаа сорин оролцсон нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, бэлтгэл сургуулилтын чанар дээшилж буйн баталгаа боллоо.

Тэмцээний хүрээнд:

  • Цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдар, гоо зүйн хүмүүжил олгох зорилгыг дэмжин ажиллаж,

  • Биеийн тамир, спортын газар хоёр жил тутам дасгалын хөтөлбөрийг шинэчилж, багш нарт сургалт зохион байгуулж буйг тэмдэглэв.

Тэргүүн байруудад:

  • Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг (Эрхлэгч Т.Баянжаргал, багш Ж.Энхзул) — 1-р байр

  • Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэг (Эрхлэгч Г.Энхтуяа, багш Д.Шүр-Эрдэнэ) — 2-р байр

  • Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг (Эрхлэгч О.Ариунбаяр, багш Н.Номин-Эрдэнэ) — 3-р байр

  • Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 1-р баг — 4-р байр

9 номинацийн шагналын эздээр дараах цэцэрлэгүүд шалгарлаа:

  1. “Ур чадвар” – Хан-Уул дүүргийн 250-р цэцэрлэгийн 2-р баг

  2. “Өхөөрдөм” – Хан-Уул дүүргийн 230-р цэцэрлэг

  3. “Хувцаслалт” – Чингэлтэй дүүргийн 74-р цэцэрлэг

  4. “Жигдрэлт” – Сүхбаатар дүүргийн 109-р цэцэрлэг

  5. “Үзэгчдийн таашаал” – Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэг

  6. “Хамтач баг” – Чингэлтэй дүүргийн 154-р цэцэрлэг

  7. “Онцлог баг” (анх удаа оролцогч) – Сүхбаатар дүүргийн 216-р цэцэрлэг

  8. “Онцлог баг” (шинийг санаачлагч) – Багануур дүүргийн 139-р цэцэрлэг

  9. “Онцлог баг” (өвөрмөц дүр төрхтэй) – Баянгол дүүргийн 13-р цэцэрлэг

Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Гимнастикийн холбооны төлөөлөл оролцож, цом, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шилдгүүдийг шагнасан байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 3 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 3 цаг 8 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 3 цаг 14 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 1 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 4 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 23 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 4 цаг 28 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 5 цаг 21 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 6 цаг 19 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 6 цаг 23 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 6 цаг 28 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 6 цаг 33 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 7 цаг 56 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 7 цаг 57 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 7 цаг 58 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 7 цаг 59 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 2 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 9 цаг 36 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 9 цаг 49 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 10 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top