2025 оны нэгдүгээр улирлын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт нийт 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.
Дүүргүүдийн үзүүлэлт:
-
Баянзүрх дүүрэг – 41 хүүхэд
-
Хан-Уул дүүрэг – 39 хүүхэд
-
Баянгол дүүрэг – 32 хүүхэд
-
Сүхбаатар дүүрэг – 20 хүүхэд
-
Чингэлтэй дүүрэг – 18 хүүхэд
-
Сонгинохайрхан дүүрэг – 14 хүүхэд
Өртсөн хэлбэрээр нь ангилбал:
-
131 хүүхэд явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа,
-
17 хүүхэд тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ,
-
15 хүүхэд унадаг дугуй болон цахилгаан дугуй унаж явахдаа,
-
1 хүүхэд чаргаар гулгаж байхдаа осолд өртсөн байна.
Зам тээврийн ослоос хүүхдийг хамгаалахын тулд харгалзах хүнгүйгээр хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, дугуй унах, зам хөндлөн гарах зэрэг үед анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв