x

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо

Шатрын спортыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын төв талбайд амжилттай эхэлж, 1000 гаруй шатарчин оролцож байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ. Тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатар сонирхогчдын дунд оюуны спортыг таниулах, нас насны ангилалд ур чадварыг нь сорих ач холбогдолтой үйл явдал болж байна.

Тэмцээн нийт найман ангиллаар зохион байгуулагдаж байна:

  • 7–8, 9–10, 11–12, 13–14, 15–16 насны ангилал

  • Насанд хүрэгчдийн “А” зэрэглэл (2100+ чансаа)

  • “В” зэрэглэл (1700–2099 чансаа)

  • “С” зэрэглэл (0–1699 чансаа)

Шагналын сан 40 сая төгрөг бөгөөд “А” зэрэглэлд түрүүлсэн шатарчин 2 сая төгрөг, мөнгө, хүрэл медальтнууд 1.0–1.5 сая төгрөг, дөрөв, тавдугаар байр 500 мянган төгрөгийн шагнал хүртэх бол “В”, “С” зэрэглэлд түрүүлсэн тоглогчид 1.5 сая төгрөг, хүүхдийн насны ангилалд түрүүлсэн тоглогчид 300 мянган төгрөгийн шагнал хүртэнэ.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байгаа энэ цаг үед 999 хүнийг нэгэн дор хамруулсан шатрын тэмцээн нь оюуны хөгжлийг дэмжих, залуусыг логик сэтгэлгээнд уриалах томоохон боломж” хэмээн онцолсон юм. Тэрээр мөн Улаанбаатар хотод унадаг дугуйн парад, олон улсын “Улаанбаатар марафон”, иргэдийн баярыг уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Шатар бол Монголын соёл иргэншил, нүүдэлчдийн ухаантай салшгүй холбоотой. Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цаг үед шатрын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна” хэмээн уриалж, олон нийтийг өргөн хүрээтэй шатрын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцохыг уриаллаа.

“А” зэрэглэлд их мастерууд Т.Мөнхзул, Г.Мөнхгал, Б.Хатанбаатар, ФИДЕ мастер М.Гүнбаяр нарын 20 гаруй шилдэг шатарчин есөн өрөг тоглон аваргаа тодруулах бол, “В” зэрэглэлд олон улсын мастер У.Лхамсүрэн, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер Ц.Жигжидсүрэн, ФИДЕ мастер Ж.Лхагва тэргүүтэй 104 шатарчин 13 өрөг тоглох юм. “С” зэрэглэл болон хүүхдийн насны ангилалд мөн 13 өрөг тоглох төлөвтэй байна.

Тэмцээн нэг өдрийн турш үргэлжилж, ялагчид өнөөдөр тодорно.

Эх сурвалж: НЗДТГ, Монголын шатрын холбоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа саяхан Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 1 цаг 56 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 0 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 5 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 10 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 3 цаг 34 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 3 цаг 35 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 3 цаг 36 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 3 цаг 37 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 3 цаг 40 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 13 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 5 цаг 27 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 5 цаг 58 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 9 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 6 цаг 17 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 6 цаг 50 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 14 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 7 цаг 22 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 7 цаг 27 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 7 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top