x

Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн тавьсан асуулт асуултад ХХААХҮ-ийн сайд хариулт өгөв. 

-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь өрсөлдөөн их байна гэсэн үг. Үйлдвэрүүдийн тоо цөөрөх цаашид ч цөөрөх байх. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон . Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2,3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Улаанбуудайн тариалалтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байгаа. Үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан гэсэн үг. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин гурилын чанар сайжирч байгаа. Төрөл ч мөн нэмэгдсэн. Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэх асуудалтай би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл, Алтантариа 1500 төгрөг, Өгөөж 1760 төгрөг, УБ гурил 2050 төгрөг, Өег гурил 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

-Гурилын импортын татварын 15 хувийг сэргээвэл үнэ өсөх нь мэдээж. Хэрвээ үнэ нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсвөл хэн хариуцлага хүлээх вэ? Инфляцад нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу?

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэрбээр, тухайн үед нь гурилын үнэ экспорт, импортын балансыг харж байгаад зохицуулалт хийнэ. Гурил бол ард түмний хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний нэг. Жил 100 мянган үр тариаг улс худалдан авдаг болчихвол тогтвортой байдлаа хангана. Экспортыг идэвхжүүлэх, шаардлагатай бол импортыг хязгаарлах, боомтод квот тогтоох гээд олон аргыг хэрэгжүүлж болно. Улаанбуудайн экспортыг асуудал болгоод байхааргүй зохицуулж боломж энэ ЗГ-т байна. Тэр эрхийг энэ хуулиар Засгийн газарт гаргаж өгөх хэрэгтэй. Үнэ асар их нэмж ашиг олсон зүйл байхгүй. Үйлдвэрүүд 2024 оны байдлаар 6-9 хувийн ашигтай ажиллаж байсан. 

УИХ-ын гишүүн Б.Баяртбаатар: 

-126 гишүүн дотор үндэсний үйлдвэрлэ дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэх хүгн байхгүй. Салбарын бодлого чинь буруу байгаа нь гол асуудал болж байна. Гурилын үнээ дийлэхээ болиод аргаа бараад импортын татварыг чөлөөлөөд нэг жил ч болоогүй байна. 2020 оноос хойш гурилын үнэ яагаад өссөн. Энэ талаар судалгаа, мэдээлэл байна уу. 37 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан байна. Гэтэл одоо энэ тоо ес болж буурсан байна. Яагаад ААН-үүд хаагдав. Үүнд ямар бодлого баримталсан юм. Үнийг зах зээл шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм байна. Ингэхээр иргэдийн нуруун дээр ачаа ирнэ л дээ. Эцэст нь салбарын сайд нь монополь болсон гурилын үйлвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. 

Ж.Энхбаяр:

-2025 оны ургац хүртэл гурилын үнэ тогтвортой байна. Хууль хэрэгжсэнээс хойш 64,2 мянган тонн баяжуулсан болон баяжуулаагүй гурил импортолсон. Мөн 52 мянган тонн тэжээл импортолсон нь дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлж үнэ өссөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 1 цаг 34 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 1 цаг 47 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 2 цаг 19 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 2 цаг 29 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 2 цаг 38 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 3 цаг 11 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 3 цаг 35 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 3 цаг 42 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 3 цаг 48 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 3 цаг 54 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 цаг 0 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 4 цаг 9 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 5 цаг 54 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 6 цаг 7 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 6 цаг 15 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 6 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 6 цаг 25 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 6 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Долгион бид хоёр Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top