x

Музей бол үзмэр болохоос үзүүлэн биш

Манай Засгийн газар байсхийгээд л мань мэтийгээ савж унатал мэдэгдэл хийдэг хэвээрээ л байна. Эхлээд “ЭТТ-н 1072 хувьцаанд ноогдол ашиг өгнө” гэсэн. Дараа нь “ноогдол ашиг өгөхгүй, тэр мөнгөөр чинь төмөр зам барина” гэж сайхан тархидлаа.

Байгалийн түүхийн музейг шинэ байртай болгоно гэсэн. Дараа нь тэр байрандаа “Хаадыг музейг байгуулна” гэлээ. Хаана ч байгаа хаадын музей юм бүү мэд. Музей байгуулахын тулд байшин барихаасаа гадна үзмэр, олдвор байх хэрэгтэй. Бодвол Женкогийн “13-р зуун” цогцолбороос баахан зэс хөөмөл авчирч тавиад түмэнд үзүүлэх юм байлгүй. Түүнээс биш бусдаар бол хүнд үзүүлээд байх юм хомс л доо. Ядаж л манай хаадын хөрөг зураг л гэхэд бүгд Бээжин, Тайваньд бий. Байгаагаас Чингис хааны маань ганц хөрөг л “марк” болоод манайд тарсан байх шив дээ.  Тийм байхад Хаадын музейг хаанаас ямар үзмэр авчирч байгуулах гэж байгааг таах арга алга.

Уг нь бол Засгийн газар өнгөрөгч лхагва гаригт Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн ам руу нүүлгэх шийдвэр гаргасан. “Музейн газрыг зарах гэж байна. Хүүхдүүдээс хулгайллаа” гээд шүүмжлээд эхлэнгүүт Боловсролын сайдаар мэдэгдэл хийлгэчихэж байгаа юм. “Байгалийн түүхийн музейн газар дээр хаадын музей байгуулна” гээд. Хаанаасаа ч гараад ирсэн зураг хөрөг вэ? Музей гэдэг үзмэр болохоос үзүүлэн биш. Ганц барилга барилаа гээд музей байгуулчихдаггүй.

Тэгээд ч “Музейн шинэ барилгыг хотын төвд барих гэхээр үлэг гүрвэлийн яс зай талбай эзлээд багтахгүй байна” гэх мөртлөө “Хаадын музейн барилгыг долоон давхар барина” гэсэн нь утга авцалдаа муутай. Хорин давхар ч барьж болно шүү дээ. 280 сая төгрөгөөр (улсын төсвийн хөрөнгөөр хийсэн зураг гэнэ) долоон давхар барилгын зураг хийх, 20 давхар барилгын зураг хийх хоёр тийм их ялгаатай юу?

Тэгээд барилгыг нь барих мөнгө байхгүй учраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байгаа гэлээ. Хэрвээ мөнгөгүй юм бол байгаа ганц музейгээ л барилгатай болго л доо. Байхгүй музейн төлөө зээл, тусламж гуйна гэдэг чинь байж болох үйлдэл үү? Тэгвэл Байгалийн түүхийн музейн барилгыг бас ямар хөрөнгөөр барих гэж байгаа юм?

Ингэхэд манай Засгийн газрын манийгаа “маллах” нь арай л хэтрээд байна.  Нэг мэдэгдэл хийгээд эсэргүүцэл гарангуут нөгөө халаасаа ухаж байгаад дахиад нэг мэдэгдэл уншчихдаг. Өдөр өдрөөр, цаг цагаар үг, үйлдэл нь хувирч байдаг ийм хүмүүст хэн итгэж, хэр удаан тэсэх бол?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 52 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 3 цаг 57 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 4 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 50 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 53 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 12 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 17 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 10 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 8 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 12 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 17 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 22 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 46 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 47 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 48 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 49 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 52 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 25 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 39 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top