x

М.Оюунчимэг: Санхүүгийн зах зээл болон 33-39 хувийн хүүг цэгцлэх цаг нь болсон

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн байдал, санхүүгийн зах зээлд үүссэн асуудлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл сонслоо. Тэгэхээр нөхцөл байдал нэлээд хүндхэн болжээ гэж ойлгож болох уу?

-Тийм. Өргөдлийн байнгын хороонд сүүлийн үед Хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элссэн иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирэх боллоо. Нэг жишээ нь “Монкорд” гэдэг хадгаламж зээлийн хоршооноос 173 иргэд нь төлөөлөл болж 3000 гишүүдийн 20 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Тэд удаа дараа хандаж хохирлын асуудлыг шийдэж өгөхөд анхаарал хандуулаач ээ гэсэн. Тэгээд бид 2016 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороонд хандсан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй гэсэн. Тухайн хадгаламж зээлийн хоршоо ч 2018 он хүртэл үйл ажиллагаа явуулсан ч хохирол барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ авсангүй гэсэн гомдол гаргасан. Иймд Өргөдлийн байнгын хорооноос Хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороо, хууль цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авлаа. Мөн цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Ингэснээр хохирогчид болон иргэдэд хадгаламж зээлийн хоршооны талаар үнэн зөв мэдээлэл өгөх юм. Албан ёсны мэдээллээс үзэхэд хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгаа нь харагдаж байна.

-Энэ удаа нэг хадгаламж зээлийн хоршооны асуудал яригдлаа. Бусад нь хөрөнгө санхүү, үйл ажиллагааны хувьд ямар байна вэ?

-Манай улсад өнөөдөр 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо ажиллаж байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос тэр нь тийм, энэ нь ийм байна гэж тодорхой хэлж чадахгүй байна. Мэдээллийн нэгдсэн сүлжээ байхгүй. Одоо л нэг нэгдсэн сүлжээтэй болох гэж байгаа гэсэн. Удаа дараа шалгалт хийсэн гэлээ. Гэвч тухайн хадгаламж зээлийн хоршоо хоёр жилийн өмнө ямар байсан, өнөөдөр ямар болов гэсэн нарийн тодорхой мэдээлэл Санхүүгийн зохицуулах хороонд алга. Энэ маш ноцтой асуудал. Нэг өдөр сүйрэл болбол яана. Тэгэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бусад холбогдох байгууллагууд хамтарч санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийг хамгаалах эрх зүйн өөрчлөлт оруулж ирэх чиглэл өглөө.

-Тэгэхээр хадгаламж зээлийн хоршооны хууль эрх зүйн орчин ямар байна. Энэ амаргүй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хууль эрх зүйн орчны зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Энэ хэлэлцүүлгийн эцсийн үр дүн ч бас тэгж харагдаж байгаа юм. Урьд нь Эдийн засгийн байнгын хороогоор ч хадгаламж зээлийн хоршоодын талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн асуудал бас яригдсан. Өнөөдөр эхнээсээ гурав, дөрвөн мянган иргэн хохирч байна.

-Банк бус санхүүгийн байгууллагын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Яг адилхан. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод өнөөдөр асар өндөр хүүтэй зээл олгож байна. Тэд жилийн 33-39 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Гэхдээ аль нь сайн, хэн нь асуудалтай байна гэдэг нарийн тодорхой мэдээлэл алга. Хариуцсан байгууллагууд нь “Ерөнхийдөө гайгүй” л гээд байдаг. Гэтэл гайгүй гэж байтал нэг хадгаламж зээлийн хоршоо дампуурч байна.

-Өргөдлийн байнгын хорооноос хадгаламж зээлийн хоршоодын талаар ямар арга хэмжээ авах үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд өгөөд байна вэ?

-Хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тодорхой шийдвэртэй арга хэмжээ авах залшгүй шаардлага байна. Өнөөдөр 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл бий. Тэдний ихэнх нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийн нэгдсэн систем алга. Урьд нь хадгаламж зээлийн хоршооны нийгэмд тарьсан хор уршгийг монголчууд мартаагүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийх ёстой. Эдгээр хуулийн төслийг УИХ-д нэн даруй оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Урьд нь ч бас ийм үүрэг өгч байсан. Эдгээр хуулийн цоорхой хэн нэгэнд ашигтай учраас гацаагаад байна гэсэн хардлага ч төрүүлэхээр байгаа юм. Ганцхан хадгаламж зээлийн хоршоонд л гурван мянган хүний асуудал сөхөгдөж байна. Гэтэл үүнээс гадна 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо гээд бодвол хүн бүрийг өрөнд оруулах сүйрэл болж мэдэх юм. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, ломбардын 33-39 хувийн хүүтэй зээлийг цэгцэлж хяналт тавих шаардлагатай байна. УИХ-ын даргын зөвлөл, холбогдох байнгын хороодод өнөөдрийн хэлэлцүүлгийн мэдээллийг өгнө. Энэ нь их ноцтой. Иргэдийг хохирооно, эргээд санхүүгийн зах зээлийг сүйрэлд хүргэх аюул нүүрлээд байна.

-Капитал банк дампуурсан. Тус банкны хохирогчид Өргөдлийн байнгын хороонд хандаж байна уу?

-Энэ банкны хохирогчид Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан. Гэвч энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хариуцаж байгаа. Ийм учраас тус байнгын хороонд асуудлыг шилжүүлсэн. Гэвч манай байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтарч асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Т.Жанцан 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 14 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 15 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 16 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 17 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 20 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 20 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 22 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 24 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 25 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 27 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 28 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 29 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 31 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 32 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 33 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 34 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 35 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 37 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top