x

Д.Батбаяр: “Хүн залилсан, АТГ-т шалгасан” гэх мэдээллүүд ор үндэсгүйг хариуцлагатайгаар хэлье

Кёкшюүзан Д.Батбаяр улс төрөөс холдсоныхоо дараа барилга, уул уурхайн салбарт амжилттай бизнес эрхэлж буй. Түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд нийслэлд хамгийн олон барилга барьсан хэмээн урамшуулан шагнасан байна. Энэхүү шагналаа гардан авсан торгон мөчид нь уулзаж, Д.Батбаярын бизнес болон сүүлийн үед сонсогдоод буй таагүй мэдээллүүдэд нь түүнээс тайлбар авлаа.

-Монголын барилгын үндэсний ассоциацын арван жилийн ой болж байна. Энэ ойн хүрээнд таны удирдаж буй барилгын компани шагнал гардан авчээ?

-Барилгын салбарынхан өнгөрсөн 10 жилийн хөгжлөө дүгнэж, хуралдлаа. Цаашдаа Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг хэрхэн багасгах вэ, эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн амьжиргаанд тохирсон орон сууцыг хэрхэн нийлүүлэх вэ гэх мэт асуудлуудын талаар хэлэлцсэн. Мөн энэ үеэр манай компанийг 2018-2019 оны шилдгээр шалгаруулж шагнаж байгаад би болоод миний хамтрагч, Монгол Улсын заан Ч.Батзориг, манай компанийн хамт олон баяртай байна. Бидэнд маш том урам өгч байна.

-Танай компани аль байршлуудад ямар барилгуудыг барив?

-Төлөвлөгөөгөөр нийслэлийн бүхий л дүүрэгт барилга барина. Эхний ээлжинд дэд бүтцийг нь хангасан, олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвтэй барилга барьж байна. Цэвэр агаар, цэнгэг усанд ойрхон гэдэг утгаараа Яармагт “Ханбогд хороолол”-оос эхлээд гурав дахь хорооллоо барьж дуусч байна. Одоо дөрөв дэх хорооллоо барих ажил руугаа орно.

-Орон сууцны үнийг бага байлгах боломж, бололцоо ямар байна. Орон сууцны үнийг хэт хөөсрүүлж байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Одоогийн энэ байгаа үнээсээ буулгана гэхэд хүндрэлтэй. Яагаад гэхээр барилгын материалын үнэ өсөлттэй байгаа учраас.

-Таныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-“Д.Батбаярыг АТГ-аас олон удаа дуудаж шалгасан, бариад хорьчихсон байна” гэдэг мэдээлэл маш их явж байгаа. Хорьсон, дуудсан юм байхгүй. Би ажлаа хийгээд, тэр битгий хэл шагнуулаад явж байна шүү дээ.

-Сингапурын иргэнийг залилсан гэсэн асуудал бас яригдаад байсан?

-Надад хүн залилсан асуудал огт байхгүй, энэ бол ор үндэсгүй ташаа мэдээллүүд гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би чинь хятадаар ярьдаггүй хүн шүү дээ. Харин Японуудтай бол бизнесийн хамтын ажиллагаа явуулдаг. Аль болохоор монголынхоо нөхцөлд бизнесээ аваад явахыг боддог. Болохгүй бол японуудаас зээл аваад л бизнесээ хийдэг дээ.

-Тэгвэл яагаад тантай холбоотой ийм дайралт, ор үндэсгүй мэдээллүүд гараад байна гэж үзэж байна вэ?

-Би огт юм хийдэггүй байсан бол надад ямар ч дайралт ирэхгүй л байх л даа. Маш их ажил хийж байгаа учраас тийм юм болов уу. Энэ жил гэхэд бид уул уурхайн чиглэлийн ажлууд ч хийж байна. “Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд их хэмжээгээр хайгуул хийж байгаа. Уул уурхайн төслийг иргэдтэйгээ, хувь хүмүүстэйгээ хамтарч хийж байна.

Барилгын салбарт бид хамгийн их барилгыг барьж байна. Тэгэхээр иймэрхүү хэл, ам гардаг юм болов уу даа. Солонгос явж байгаад иртэл намайг “Хорьчихсон байгаа, баахан шалгасан” гэдэг мэдээлэл гарчихсан байсан.

-Та уул уурхайн салбарт хаана, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?

-Хувь хүмүүс хайгуулын лиценз авчхаад түүнийхээ төлбөрийг төлж чадахгүй, хайгуул хийх зардалгүй байх нь олонтоо байдаг. Ийм хүмүүстэй хамтарч, дэмжээд тухайн газарт нь хайгуул хийж байна. Компани дээрээ бүртгэж аваад олуулаа нэгдэж, хамтарч ажиллаж байгаа.

“Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд тэднийг нийлүүлээд “Чингис ворлд майнинг” нэртэй компани байгуулаад японоос хөрөнгө оруулалт татаж өгч байна. Хөрөнгө оруулагчид нь эндээс ашгийнхаа 60 хувийг хүртдэг байх жишээтэй. Энэ үйл ажиллагаа маань эхлээд яг нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Х.Хулан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.32)
    yamar teneg ni batzorig kyokushu 2 iin barisan baishing avdag bn aa
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 11 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 12 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 13 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 14 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 16 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 17 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 19 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 21 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 22 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 23 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 25 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 26 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 27 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 28 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 29 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 30 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 31 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 34 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top