x

Бид гал, усан дунд амьдарч байна

Бид жинхэнээсээ гал, усны аюул дунд амьдарч байна...

Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайд 2,5 га газар эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг өчигдөр цуцалжээ. Уг шийдвэрээ “газар дээрээс” нь мэдээлж, бас нэг хэвлэлийн баатар төрөв.

Гэхдээ цуцлах болсон шалтгаанаа их л сонин байдлаар тайлбарласан байдаг юм. Автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нийтийн бие засах газар байгуулах гэхээр талбай  гаргаж өгөхгүй байна... гэв үү, яав. Инээх багадаж, уйлах ихдэх гээч нь.

Уг нь энэ талбайг анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмших зөвшөөрөл авсан юм байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрөхөд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээр барахгүй сонгон шалгаруулалтынх нь материал хүртэл алга болсон гэв. Тэр ч байтугай 2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан гэнэ. Тэр ч бас л хэрээс хэтэрсэн хэрэг л дээ.

Гэхдээ хотын төв талбайгаа нийтийн бие засах газар болгохын тулд хувийн компаниас хураасан гэдэг арай л дэгс. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа талбайн урд талын цэцэрлэг дотор хоёр ч “00” барьсан санагдана. Эзэнтэй, эзэнгүй ч тэр нь байж л байгаа. Дээр нь “зүгээр байхаар зүүнд хатгуул” гэдэг шиг хүн ашигладаггүй энэ талбайг нь нийтийн зогсоол болгох шийдвэр гаргаад олон ч хүний магнайг тэнийлгэсэн. Харин үүгээр “мөнгө олж болно” гэж санасан нь МАН-ын зүүд юм байна. Түүндээ тулбал “газар доогуур гурван давхар зогсоол барина” гэж ярих хэрэгтэй л дээ, ядаж. Энэ чинь л нийслэлийнхний хэрэгцээ. Дээр нь барих усан оргилуур энэ тэр бол хоёрдугаар зэргийн асуудал болчихож байгаа юм.

Атал манай хотын дарга өчигдөр өглөө бас нэг том ажил хэрэгч шийдвэр гаргасан нь хотын захиргааны өмнөх явган хүний замыг төмөр хашаагаар хаасан байна. Бодвол Су-гийн үед өндөг энэ тэр шидсэнээс болсон болов уу. Дөнгөж өмнөх өдөр нь “явган хүний зам чөлөөлж байна” гэсэн гоё “пиар” яваад байсан нь хоногтоо хоосон үг болов. Нэгийг нь чөлөөлөөд нөгөөг нь хаана. Хэлсэн үг болгон нь өдөр ирэх тусам үнэ цэнээ алдаж байна даа.

Өчигдөр хотын дарга бас нэг шийдвэр гаргасан нь дугуйн зам гэмтээсэн барилгын компанийн үйл ажиллагааг зогсооно гэв. Компанийн үйл ажиллагааг зогсоох гэж байгаа юм уу, барилгын ажлыг зогсоох юм уу, бүү мэд. Ямар ч байсан л “зогсооно, цуцална, хураана” гэх үг манай даргын амны уншлага болов. Нэг өдөр эрх аваад нөгөө өдөр нь хураалгадаг ийм л систем болж байна. Тэр болтол харьяа газрууд (мэргэжлийн хяналт гэх мэт) нь юу хийж байсныг бүү мэд.

Саяхан Баянгол дүүрэгт ганц байсан (лавтай 10 жилийн өмнө тийм байсан, үүнээс хойш барилаа энэ тэр гэж сонсоогүй) хөлбөмбөгийн талбайг ухаж байгаа зураг интернэтэд тавигдаж. “Үгүй яаж болдог юм бэ” гэсэн чинь “сургуулиа өргөтгөж байна аа, битгий хуц” гэнэ. Сургуулийн барилгыг өргөтгөхийн тулд спортын талбайг устгах ёстой гэж хэн хэлсэн юм. Цагтаа бас л овоо мөнгө зарж (Баянголоос сонгогдсон гурван гишүүн тойргийнхоо мөнгөөр хийж байсан санагдана) хийсэн ажил. Одоо ингээд “дашийн шоог” гэдэг нь болж байх шив.

Ингэхэд бид үнэндээ гал, усан дунд л амьдарч байна. Гал, мөс гэх нь ч оновчтой байж мэднэ. (ядаж л галд автсан хүн ус барааддаг биз дээ) Нэг нь нэг ажил хийхээр нөгөөх нь заавал нураана, буулгана. Энэ олон дарга нарын учраа мэдэхгүй олон тушаал, шийдвэр дунд юу ч хийх гээд хийсний хэрэг алга болж байна.

Э.Бат-Үүл байхдаа хотын захиргааг Сонгинохайрхан луу, Баянхошуунд нүүлгэнэ гэсэн. Су.Батболд гараад Яармаг руу нүүлгэхээр болсон. Бүр хотын захиргааны барилгыг хүртэл бариулаад эхлүүлчихсэн. Атал саяхнаас Яармаг руу нүүхээ ч больсон сураг дуулдаад эхэллээ. Нам нь намтайгаа зөрдөг байснаа болиод одоо бүр нам дотроо зөрдөг болсон. Бид жинхэнээсээ "гал, усны" аюул дунд амьдарч байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • oyun (202.126.89.16)
    za demii dongosch bhaa naad hun dee tusal haana bolohgui zorchiltei yum bna ochij sain heleed bai naadah chin yaj ter bolgoniig medeh yum manai darga nar yamar zalgamj halaa bh bish yumaa buruu zubch bsan hiilge
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (64.119.16.55)
    meregjiliin suugch nar naan chin suult xiigeed baixleer chin xashsan biz dee... shurjignexee baichix yamar betondood tomor xashaa suulgtsan bish.. xuniig zugeer ajiliin xiilge muusain ajilaa aldtsan yumnuud xun xolslood iimerxuu bichuulj bgaa todorxoi ... xund ajiliin ogson ajiliin exleed xiilgeed dugneed surchix .. xognii uut xiideg xunees lav deer
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 47 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 3 цаг 52 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 3 цаг 59 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 46 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 48 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 7 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 12 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 5 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 3 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 7 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 12 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 17 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 41 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 42 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 43 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 44 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 47 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 20 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 34 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top