x

UB Comedy хоёр хуваагдсаны нэг сарын ойд зориулав

Украйны ерөнхийлөгчийн сонгуульд стэндап комедиан Владимир Зеленский ялалт байгуулсаныг тохиолдуулаад стендап комедитай ойр холбоотой хоёр кино санал болгоё.

Хэдхэн жилийн өмнө бид “X ТҮЦ” “Өнгөт инээд” “Маск продакшн” зэрэг хамтлагийн тоглолтыг зай завсаргүй үздэг байсан бол саяхнаас Stand up comedy гэх урлагийн төрөл манайд тоглогдож эхэлснийг дуртай үздэг болов. UB Comedy нэрээр эхэлсэн хэдэн залуус давгүй үзэгчтэй дажгүй амжилттай явсаар тайзан дээр өөрсдийн орон зайг эзлээд авав. Мөн төд удалгүй хоёр салаад нэг хэсэг нь Comedy Lab нэрээр уран бүтээлээ хийж эхлэв нүцгэн зургаа ч авхуулав ер нь л их дуулиантай нөхдүүд байх шиг байна.

Саяхан UB Comedy -ийн стэндапчид маань комеди батл гэх бие биенээ доош нь хийлцдэг төрлийн тоглолт хийснийг нь youtube дээрээс олж үзээд ойлгох гэж хичээгээд ч ойлгож чадсангүй тул гүүглээс ер нь стэндап комеди гэж ер нь юу юм гээд жаахан уншлаа. Гэтэл Эдди Мерфи “Raw” нэртэй номертоо fuck (......) гэх үгийг 223 удаа хэлдэгийг үзээд байдаг л юм байна гэж бодов. Манай хэдийн номерууд дотор ч боов шоов гээд бүсэлхийнээс доош сэдэв зөндөө зөндөө гэхдээ хөөрхөөн жишээ нь Амаржингийн Билэгт гишүүний яриаг задлан шинжлэх, Идэр-Одын монгол ах нар, тэмээ нтр гээд элэг хөшөөчих шахна.

Стендап гэж юу вэ?

Өөрийн зохиосон монологийг тайзан дээрээс үзэгчдийн өмнө ярьдаг хошин урлагийн төрөл бөгөөд энэ нь богино хошигнол, өөрт тохиолдсон хөгтэй явдал эсвэл ажиглалтаас сэдэвлэгддэг юм байна. Ихэнхдээ л өөрт тохиолдсон явдал туршлага ажиглалт дээрээ үндэслэн зохиосон монолог байдаг бололтой. Стэндап нь хэн дуртай нь оролцож болдог бас нэг онцлогтой таньд ярьчихмаар хөгжилтэй сэдэв байвал ямар ч нөхцөл болзолгүйгээр тайзан дээр гараад л мик аваад нэг ийм явдал болсон юмаа гээд л ярьж болно гэсэн үг. Эдгээр стэндап жүжигчид өөрсдийн тоглолтоороо нийгэмийн чухал асуудлуудыг хөндөж, улс төрчдийг элэглэж шүүмжилж нөлөөлөхөөс гадна иргэдийн оюун санаанд нөлөөлдөг нэг үгээр хэлбэл нийгмийн эмч нар гэхэд болохгуй зүйлгүй юм байна. 

Уг үндэс нь МЭӨ 400 жилийн үед эртний Грекд хэн нэгэн ямар нэгэн цензүүргүйгээр бодит үнэнийг бусдын өмнө илтгэх ярих байдлаар үүсэж. Дараагаар нь XVIII зуунд европд бусдыг хөгжөөн баясгах зориулалт бүхий варьете театр маягаар үүсэж түүний нэг хэсэгт нь элдэв юмсыг тайзан дээр ярьж бусдыг инээлгэдэг жүжигчид ч хамрагдаж ирж. 

Америкт стэндап үүсээгүй байхад зохиолч Марк Твен тайзан дээр янз бүрийн хошин зүйл ярьж эхлүүлсэн гэж зарим нэг нь үздэг юм байна. 1970 аад онд америкт стенд ап оргилдоо хүрч хөгжих эхлэлээ тавьсаны дотор Ленни Брюс, Ричард Прайор, Жорж Карлин, Билл Косби, Вуди Аллен нарыг орчин үеийн стендпачдын эцэг хэмээдэг юм байна. Эдгээр комедианууд дардан сайхан замаар явсаар од болоогүй л бололтой. Ленни Брюс жишээлбэл тайзан дээр ярьсан ярианаасаа болж хэд хэдэн удаа баривчлагдаж шийтгэгдэж байж, 1972 онд Жорж Карлин “ТВ-ээр хэлж болохгуй долоон хараалын үг” нэртэй номер америк даяар шуугиан тарьж шүүхэд дуудагдаж байжээ.

Эдгээр хараалын үгнүүдийг ТВ-ээр хэлж ярихыг хориглосон шийд зарим нэг мужид гарсан байсантай холбоотой бөгөөд (cocksucker, cunt, fuck, motherfucker, piss, shit,tits) энэ асуудал нийгмийн амгалан тайван байдал алдагдуулсан бага насных хүүхдүүд унтаагүй байхад ТВ-ээр гаргасан гэж дээд шүүх хүртэл хэрэг үүсгэгдсэн явсаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хүртэл яригдаад авч. 2008 онд The Independent сэтгүүлд “Үндэстнийг доргиосон долоон үг” нэртэй нийтлэл ч гарч байж. АНУ-ын стендапаас өнөөг хүртэл олон одууд төрсний дотор та бидний сайн танил, Эдди Мерфи, Робин Вильямс, Вупи Голдбэрг, Жим Керри багтдаг юм байна. 

Манай хойд хөршид яг стендап гэж хэлэхгүй ч мөн л тайзан дээр марзан марзан юм ярьдаг жүжигчид аль 50-аад оноос гарч ирсэнээс Хазанов, Аркадий Райкин, Задорнов, Жванецкий, Петросян гээд том том одууд төрөн гарчээ. Америк Стэндапаас ялгаатай нь улс орны удирдагчид социализм комунизмын талаар шүүмжлэх байтугай дуграх ч эрхгүй үед цөөхөн хэдэн сэдвийн хүрээнд үзэгчдээ инээлгэх ёстой байж.

Үндсэндээ ярьж болох сэдвийн 70 хувь нь хаалттай. Гэхдээ өмнөх үеийн эдгээр жүжигчдийг яг ч стендап төрөлд хамруулдаггүй юм байна. Өнөөдрийн Орос улсад стендап жинхэнэ утгаараа хөгжиж байгаагийн нэг тод жишээ бол НТВ сувгаар гардаг стэндапын олон нэвтрүүлгүүд ба жүжигчидийн ур чадвараар илэрхийлэгдэнэ байх. Жишээ нь саяхан Данила Поперечний гэх стендапчины тоглолтыг 5 сая хүн үзсэн гэсэн тоо гарсан байна.

Ер нь Стэндап гэж юм вэ? цензүүртэй байхаар ямар байдаг цензүүргүй бол хаа хүрдэг талаар сонирхоод байвал их л юм гарч ирэх бололтой. Бусдыг инээлгэнэ, нийгэмээ шүүмжилнэ, хөнгөн хошигноно, бохир хараал хэлнэ, ер нь стэндап гэж ер нь ямар байсын? юу байдгийг жаахан сонирхоод үзэхэд гэмгүй бололтой Эдгээр комедиануудын тухай болон тэдний тоголсон олон олон бүтээлүүд дотроос хоёр киног онцлоод та бүхэнд санал болгоё. 

1. “Man on the moon” 1999 онд алдарт Милош Форманы найруулсан тус кино 2000 онд Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй дүр мөн Берлины кино наадмын шилдэг найруулагын шагнал гэх мэт олон шагнал хүртсэн. Гол дүрд Жим Керри тоглосон тус кино алдарт комедиан Энди Кауфманы бодит амьдралаас сэдэвлэсэн юм. Энди Кауфман бодит амьдрал дээрээ бас комедиан хүний жаргал зовлон бүгдийг л туулсан үзэгчдэд хайрлагдсан бас үзэн ядагдаж байсан гээд сонирхууштай кино. 

2. “Юморист” 2018 онд найруулагч Михаил Идов найруулсан тус кино хэдийгээр их том амжилт олоогүй ч дээрх “Man on the moon” кинотой харьцуулаад нэг үзэхэд гэмгүй санагдсан . Хэдийгээр гол дүрийн баатар олны хүндэтгэл хүлээсэн нэртэй төртэй алдар хүнтэй жүжигчин боловч ярьж хэлэх гэсэн бүхэн нь боогдсон цензүүрдүлсэн нийгэмээс залхаж дотроосоо зад үсэрч байгааг харуулсан нэг үзэхэд сонирхолтой л кино болсон байна. Стэндап хэмээх урлагийг ойлгоход энэ 2 кино нилээд тус болох байх гэх үүднээс таньд санал болгож байна. 

Н.Батболд /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 47 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 3 цаг 52 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 3 цаг 59 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 46 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 48 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 7 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 12 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 5 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 3 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 7 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 12 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 17 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 41 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 42 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 43 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 44 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 47 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 20 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 34 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top