x

Ч.Гантулга: Нэг тонн сайжруулсан түлш хоёр тонн түүхий нүүрсийг орлоно

Томуу, томуу төст өвчний дэгдэлт жилээс жилд нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулах болсон. Мөн ураг, нярайн эндэгдэл ихэсч буй. Эмч, мэргэжиптнүүд үүний шалтгаан нөхцөлийг агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байгаа.

Тэгвэп Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх сараас эхлэн түүхий нүүрсний хэрэгпээг хоригпох юм. Энэ асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийспэпийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.

-Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол хүлцэх хэмжээнээс хэтэрч, аюулын харанга дэлдэж эхэллээ. Орчны бохирдлыг бууруулах хорооноос ямар арга хэмжээ авч байна вэ?

-Агаар, орчны бохирдлыг бууруулахаар сүүлийн жилүүдэд Засгийн газар болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авсаар ирсэн. Харамсалтай нь, үр дүн муутай байлаа. Тиймээс одоогийн Засгийн газраас өмнөх жилүүдэд гаргасан алдаа, дутагдлыг дэнсэлж, агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй вэ, түүнээс гарах үр дүн ямар байх вэ гэдгийг судалж, шат дараатай ажил хийж байна. Үүний үндсэн дээр 2017 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Орчны бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдийг мөрдүүлэх нь чухал. Агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн онд Засгийн газраао 62 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэпжилтийг хангах цөөнгүй ажил санаачлан, эхлүүлээд байна.

-Тухайлбал?

-Тус тогтоолыг ирэх сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Энэ өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглоно. Тэгэхээр үүнийг орлох бүтээгдэхүүн иргэдэд нийлүүлэх шаардлага гарч буй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөцлөх агуулга зэргийг бэлдэж байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй халаагуур хэрэглээнд нэвтрүүлэх, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын халаалтын зуух шинэчлэх зэрэг ажил хийж байгаа. Энэ онд сургууль, цэцэрлэгийн 17 барилгын халаалтын зуухыг шинэчлэхээр төлөвлөсөн. Агаарын бохирдол нийгмийн тулгамдсан асуудал болсон гэдгийг хүн бүр мэддэг. Тус тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллага цаашлаад хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал. Тиймээс 4,604 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж судалгаа, сурталчилгааны ажил хийхээр төлөвлөсөн.

-Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх хяналт яаж тавих юм бэ?

-Нийслэлийн МХГ, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хяналт тавина. Мөн шинээр дөрвөн цэгт хяналтын пост гаргах юм.

-Сайжруулсан түлш түүхий нүүрснээс ямар давуу талтай байх юм бэ. Туршилтын үр дүн ямар байв?

-Улаанбаатарын иргэд жилд 1-1.2 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэдэг судалгаа бий. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр энэ тоо нэгдахин буурч, 650 тонн болно гэсэн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, өдгөө үйлдвэрлэж буй сайжруулсан түлшний чанар сайн байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлшийг туршхад боломжийн үр дүн гарсан.

Үүний зэрэгцээ нэгсайн мэдээ бий. Саяхан бид БНСУ-ын нүүрсний төв лаборторид сайжруулсан түлшний дээжийг илгээж, шинжлүүлсэн юм. Тус лабораториос “Уг түлш агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой” гэсэн хариу ирүүлсэн. Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар анхаарал хандуулж байгаа. Үүнд Монгоп Улс хувь нэмэр оруулах нөөц, бололцоотой болж байгаа юм.

-Түлшний үнэ ямар байх вэ?

-Бид иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй, боломжийн үнэтэй түлш нийлүүлэхээр ажиллаж байгаа. Анх тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр борлуулах боломжтой гэж тооцож байсан. Худалдах үнийг эцэслэн тогтоолоогүй ч үүнээс өндөр гарахгүй байх. Нэг тонн сайжруулсан түлш хоёр тонн түүхий нүүрсийг орлох учраас иргэдэд хэмнэлттэй байна. Гэсэн ч бид агаарын бохирдлыг бууруулахын тулд “ногоон зээл”-ийн үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байгаа. Тухайлбал, иргэдэд сайжруулсан түлш зээлээр авах боломж бүрдүүлэхээр судалж байна. Энэ мэтээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмж зээлээр авах, сууцаа зээлээр дулаалах боломжийг ч бүрдүүлэхээр ажиллах байгаа.

-Сайжруулсан түлш үйлдвэрлээд, нөөцлөх боломжтой юм байна. Гэхдээ эрэлт хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэж чадах уу гэдэг асуудал тулгарна. Мөн түлшийг иргэдэд хэрхэн түгээх вэ гэдэг асуудал гарна. Эдгээрийг яаж зохицуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн иргэдийн жилийн хэрэглээний 650 тонн түлшийг ирэх аравдугаар cap гэхэд үйлдвэрлэж дуусгана. Тэгэхийн тулд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа. Зургаа орчим жилийн өмнө “ДЦС-2”-ыг түшиглэн 17 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Гэвч горим нь алдаатай учир ажиллуулаагүй байсан юм. Тус үйлдвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулж, өдгөө бүрэн хүчин чадлаар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр эрэлтээ гүйцэхгүй гэж эмээхгүй байгаа. Түгээлтийн хувьд ч мөн ялгаагүй тодорхой ажил санаачилсан. Улаанбаатар хотод түүхий нүүрс худалддаг 540 цэг тоологдсон.

Нүүрс түлэхийг хориглохоор тухайн цэгийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж ажлын байргүй болно. Тиймээс бид тэдний үйл ажиллагааг доголдуулахгүйгээр сайжруулсан түлшийг тэднээр дамжуулан худалдахаар төлөвлөсөн. Мөн нэмж 100 орчим цэг байгуулна. Одоо байгаа ажлын байрыг хадгалж, шинийг бий болгож байна гэсэн үг л дээ. Тэгэхээр иргэд түлш авах гэж хол зам туулах шаардлагагүй болно.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 2 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 4 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 4 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 6 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 8 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 9 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 10 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 12 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 14 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 15 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 16 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 17 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 19 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 20 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 21 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 22 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 23 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 25 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top