x

М.Энхсайхан: Төрөө шатаах тоглоомд том үүрэг гүйцэтгэдэг нь Ерөнхийлөгчийн институц

Экс Ерөнхий сайд М.Энхсайхан “Эрдэмтэд, сэтгүүлчдийн клуб”-ын урилгаар Төрийг урлах сэдвээр лекц уншсан тухай “Ардчилал таймс” сонин өмнө нь мэдээлсэн. Лекцийн дараа “хөшигний ар”-д өрнөсөн яриаг үргэлжлүүлэн хүргэж байна. М.Энхсайхан сонсогчдын асуултад ийнхүү хариуллаа.

-Одоо төр удирдаж байгаа хүмүүс нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Шинэ үеэ хэрхэн бэлтгэх вэ?

-Бид шинэ нийгэм рүү шилжиж ороод, дэлхийг таньж мэдээгүй, алдаж онож явж байгаа. Дараачийн үеэ бэлтгэх ухаан байхгүй тавиад туучихсан байхгүй юу. Түүн дээр биднийг буруутгаж болно. Яагаад гэхээр бид өөрсдөө мэддэг юм бас байхгүй байсан. Одоо бид тодорхой түвшинд хүрсэн учраас эргээд шинэ үеэ сайн бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ үе одоо бараг ирж яваа байх гэж бодож байна.

Тэдэн оноос хойш шинэ үе гэж ялгахад хэцүү шүү дээ. Улс үндэстнийг устгах шилдэг арга сэхээтнийг нь устгах байдаг. Сэхээтний давхарга яасан гэхээр манжийн үед алтан ургийнхныг устгасан. Дараа нь коминтерний үед хэлмэгдүүлээд, үлдэгдэл дээр нь байгаа мань мэт нь сэхээтэн болох гээд үйл тамаа үзээд явж байгаа. Өөрсдийгөө сэхээтэн гэж ойлгож байгаа юм дуулсан улсууд хүчээ нэгтгэж босч ирэх учиртай. Түүнээс биш энд тэндээс хүн хүлээгээд байж болохгүй. Сэхээтнийг устгаж байж үндэстнийг устгадаг гэж үздэг хоёр том гүрний хавчуурганд үрэгдсэн улс байхгүй юу, бид. Социализмын үед ч сэхээтний төөрөгдөл гэх мэтээр үе үе “цавчаад” байсан шалтгаан юу гэхээр бидний бие даах чадамжуудыг унагаж байсан хэрэг. Үлдээд байгаа сэхээтнүүд нь хүчээ нэгтгэх учиртай.

-Өмнө нь төр барьж байсан улсуудаа буруутгаад байгаа мөртлөө одоо байгаа улсууд нь өмнөхөөсөө өөр гэдгээ харуулж чадахгүй. Яг яах гээд байгаа нь тодорхойгүй. Бүрхэг байдал үүсээд байгаа юм биш үү?

-Асуудал хүндээ бус тогтолцоо олон юманд бий. Өөрсдийгөө сэхээтэн гэж үзэж байгаа хэсэгт эхлээд гэгээ авчрах хэрэгтэй гэж үздэг. Миний жиргээг та бүхэн хардаг бол сэхээтнүүд сэр гээд л бичээд байгаа. Яагаад тэгж бичээд байгаа гэхээр өөрийгөө сэхээтэн гэж тоож байгаа хүмүүс босч ирэхгүй л бол болохгүй нь ээ. Нийгэм давхаргатай байх нь гарцаагүй. Тасарсан бүлэг улс байдаг юм аа гэхэд дунд давхарга байж таараа. Доод давхарга байж таараа. Сэхээтнүүд нь бүгд хаалгаа түгжээд чих амар, хоол хүнсээ аваад, гэр лүүгээ ороод суудаг болсон. Тэр бол дэлхий нийтийн үзэгдэл. Тэр давхарга босч ирэхгүй бол доод давхаргадаа идэгдээд дуусахаас биш яах юм. Та нар сэрэхгүй бол өөрсдөө ч, улс нь ч дуусах нь байна гээд орилоод байгаа шүү дээ. Намайг зарим нь ямар гэмт хэрэг хийчхээд сандраад байгаа юм гэдэг. (инээв)

-Сэр гэхээр зарим нь тэмцэх дайтах гээд ойлгоод байдаг?

-Би бол өөдрөг байгаа. Монголын нийгэм маш зөв зам дээр гарсан. Ихэнх хүмүүс завгүй гүйж байна. Ер нь дэлхийн дундаж үзүүлэлт байдаг. Жагсаал цуглаанд хамрагдагсдын тоо эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой байдаг. Оксфордынхон нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 2700 -гаас доош байвал тогтворгүй байдал үүсч, жагсаал цуглаан тэмцэл хөдөлгөөн өрнөнө гэж тодорхойлсон. Тэр үзүүлэлтээр баримжаалж хараад, манайд бол олныг хамарсан жагсаал болохгүй юм байна гэж үзэж байгаа. Гэхдээ жагсаалыг хүчээр зохион байгуулж болно. Хэр барагтай юман дээр цуглахгүй, жагсахгүй байна гэдэг нийгэм эрүүл байгаагийн шинж. Хүмүүс жагсах цуглах завгүй гүйлдээд байна. Гэхдээ тэр завгүй гүйлдээд байгаа хүмүүс хаалгаа түгжээд, амиа хичээж суудгаа боль.

-Өөрөө сайт ажиллуулдаг юм байна. Сайтаар яаж мөнгө олох вэ?

-Сайтаар мөнгө олно гэж байхгүй. Би Pax Mongolica гэдэг сайт ажиллуулж байгаа. Гадаадын компаниас домэйн нэр авсан. Тэднийг рекламтай нь холбосон. Миний сайт сайн ажиллаад байвал тэд реклам явуулах эрхтэйгээр холбосон юм. Одоо эргээд балансаа харсан чинь нэг долларын орлоготой явж байна. Сайтаар мөнгө олох гэхээсээ гэгээ түгээх зорилготой.

-Та бас энд тэнд дуудагдаад байгаа. Ардчиллыг авчирсан хүмүүс ч бас төрийн мөнгөнөөс шамшигдуулсан юм биш байгаа гэж эргэлзэхээр үйл явдлууд өрнөлөө. Яг юу болоод байгаа юм бэ?

-Надаас олон юм асуухгүй байгаа. Тавантолгойн гэрээ байгуулах гээд зүтгэсэн ч энэ гэрээ дэмжигдэхгүй, уначихсан шүү дээ. Түүнийг нөгөө талаас Хятадад зуун жилээр үнэгүй өгөх гэсэн энэ тэр гээд балайраад байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ ямар ч тийм юм байхгүй юм чинь. Ерөнхийлөгч өөрөө “Шалгаад аль” гээд байхаар нөгөөдүүл нь хөөрхий шалгасан болохгүй бол болохгүй. Намайг дуудаад “Энэ нь яг яагаад байгаа юм бол” гэдэг. Та нар өөрсдөө мэдэж байгаа шүү дээ гэдэг. Юмны балансыг бариулах гээд тэнд ч нэг шалгасан болж харагдахгүй бол болохгүй. Нөгөө нь шалгуулсан болж харагдахгүй бол болохгүй.

-Хэрэг хаагдсан уу, хоёр удаа дуудсан гэсэн?

-Үгүй ээ. Хаагдаагүй. Жишээлбэл прокурор ч юм уу хаавал хаачихаар л байгаа юм л даа. Хаачихаар прокурор нь өөрөө буруу болж харагдах гээд бас зовлон байдаг. Би юу гэж хэлдэг гэхээр та нарт хардаж сэрдэхээр юм байгаа л бол бүгдийг нь шалга. Гэхдээ хуулийн дагуу шалга. Түүнээс биш салхи шуурга шиг юм битгий яваад бай гэдэг. Тэдэнд бараг хичээл заагаад хаячихдаг шүү дээ. Хөөрхий нөгөөдүүл маань ч сайн ойлгодог учраас сүүлдээ сонсч байснаа “Энэ хэсгийг нь биччих үү дээ” гэдэг.

-Манай төр шийдвэр гаргаж чадахаа байлаа. Том төслүүд Оюутолгойг эс тооцвол хөдөл­сөнгүй. Манайхнаас өөрсдөөс нь болоод байдаг юм уу, эсвэл их гүрнүүдийн нөлөөнөөс болоод хөдөлж чаддаггүй юм уу?

-Үгүй яах вэ. Бид ерэн онд өөртөө тохирсон засаглал, төрийн тогтолцоог авсан. Тэр бол бидний нүүдэлчин соёлд их таарсан. Тийм учраас сайн бөхчүүд төрсөн, морь уралддаг, нум харвадаг болсон. Айраг цагаа ихтэй наадмаа сайхан хийдэг болсон. Гиннесийн номонд бүгдээрээ орцгоосон. Тэр бас нэг ололт гэдэг нь үнэн. Гэхдээ цаашаа энэ ресурс дууссан. Тийм юмаар цаашаа явахгүй. Жаахан босоо удирдлага руу явахгүй бол болохгүй. Босоо удирдлага руу явна гэхээр Ерөнхийлөгчийн засаглал гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд Элит агентлагаа командалж, эдийн засгийн бодлого, төслүүдийг явуулах бүрэн чадалтай байх учиртай. Ахуйгаа анхаардаг байгууллагаа Азийн орнуудад элит агентлаг гэж үздэг. Элит агентлагтаа илүү ач холбогдол өгдөг. Элит агентлагаас гарсан шийдвэрийг бусад нь хэрэгжүүлэхийн төлөө явдаг гэж би өмнө нь хэлсэн. Манайд жишээлбэл Таван толгой төсөл хэрэгжүүлэх гээд явж байхад ингэж байсан. Дөрвөн байгууллагаас би зөвшөөрөл авах ёстой. Гадаад яамнаас зөвшөөрөл авах ёстой. Нөгөөхөө ойлгуулах гээд ухуулаад, хичээл заагаад өчнөөн юм болно. За за ойлголоо маргааш зөвшөөрөл хийгээд өгье гэж байтал нөгөөдөр нь болохоо байна. Яасан гэхээр нэг нь буруу ойлгочихно. Жишээлбэл хүний их мөнгө авч бид юм хийх гээд байгаа. Хүний мөнгө авчхаад мөнгөө өгөхгүй луу унжвал нөгөө тал Арбитрын шүүхэд өгөх ёстой шүү дээ. Нөгөөдүүл чинь Монголын Засгийн газар мөнгө авчхаад өгөхгүй байна гээд Арбитрын шүүхэд өгөхөөр “Чи тусгаар тогтносон Монголыг шүүхэд дуудаад байхдаа яадаг юм” гээд сууж болохгүй биз дээ. Олон улсад үүнийг зохицуулсан байдаг. Би “sovereign rights”-аасаа татгалзаж байна гэж Засгийн газар гэрээндээ тусгадаг. Шүүхэд дуудагдвал би томроод байхгүй гэсэн утгатай. Тэр үгийг хараад sovereignty гэж байна. М.Энхсайхан тусгаар тогтнолоосоо татгалзах гэж байсан юм байна гээд тэнэгтээд эхэлдэг байхгүй юу. Гадаад яам намайг тэгж гацааж байгаа юм.

Хууль зүйн яаманд ойлгуулах гээд сүүлдээ бүр өгчхөөч дээ гэсээр байгаад нэг юм авсан. Байгаль орчны яам байгаль сүйтгэх нь гээд баахан юм ярина. Байгаль орчны яамныхан стандарт тогтоосон юм байна л даа. Стандарт тогтоохдоо шинжлэх ухааны сэтгүүл уншиж байгаад, амьдрал дээр байхгүй шинжлэх ухааны стандартыг аваад тогтоочихсон. Цахилгаан станцаас гарах утаа 2030 онд дэлхийн түвшин ийм байдалд хүрнэ гэсэн чинь түүнийг аваачаад стандарт болгоод баталчихсан. Хөрөнгө оруулагч мөнгө өгөх гэж байгаа хүн “Танай дотоодын стандарт ийм байхаар бид яаж тэрийг чинь биелүүлэх юм бэ” гэдэг. “Хөөе, стандартаа өөрчлөөч. Наадах чинь болохоо байлаа“ гээд ахиад зөндөө ажил болж байгаа юм. Иймэрхүү зүдэргээтэй замаар ажил бүтэхгүй юм байна лээ. Дээр нь юмаа ойлгохгүй, харддаг улсууд олон. Хардаад, муу хэлээд салахгүй юм билээ. Тэгэхээр төрийн тогтолцоогоо янзлахгүй бол болохгүй. Янзлах арга нь Ерөнхий сайд эдийн засгийн бодлогоо барьдаг. Ахуй төр гэж ярьж байгаа бол ахуйгаа шийддэг эрх мэдлээ авахгүй бол болохоо байсан.

-2020 оны сонгуулийг яаж харж байна?

-Ер нь хэцүү. Попролт оргилдоо хүрнэ. Ахиад тав, арван жил бид зовно оо. Гэхдээ зөв зам дээр гарна. Үүнд би эргэлзэхгүй байна.

-Эвслийн Засгийн газар гарах байх гэсэн таамаглал бий. Та үүнийг яаж харж байна?

-Оюун ухаанаараа хүчилж бодвол попроод хоёр туйл руу явчихгүйн тулд эвсэх л хэрэгтэй. Тодорхой түвшинд попорч байгаа боловч экстремизм болж хувирахаас зайлсхийх учиртай. Зайлсхийх зөвлөмж нь манайхан, танайхан гэхгүйгээр хамтдаа улсаа авч явах.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьдаг. Үндсэн хуульд оруулахаар санал болгож байгаа өөрчлөлтүүдийг хэр зөв гэж үзэж байгаа вэ?

-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Нүүдэлчин тархай бутархай сэтгэлгээгээр хийсэн, бидэндээ таарсан эд л дээ. Гэхдээ тэгж хийх нэг шалтгаан нь юу байсан гэхээр бид Москвагаас хамааралтай байсан учраас тусгаар тогтносон улс болсон гэдгээ мэдрэхийн тулд яаруу хийсэн юм. Өөрөөр хэлбэл төвөөс зугтах хүчээр хийсэн. Төвөөс зугтах гэдэг нь Оросоос, Кремлиэс зугтах хүчийг хэлж байгаа юм. Тийм ч учраас хуучин социалист гэгдэж байсан орнуудаас Үндсэн хуулиа түрүүлж баталсан орнуудын тоонд ордог юм. Түрүүлж баталсан яг тэр хэмжээгээрээ алдаа нь бас байдаг. Унгар, Польш бол Үндсэн хуулиа батлахдаа яарч сандраагүй. Өмнө нь капиталист системд байсан учраас хуучин Үндсэн хуулиудаа сэргээж хэрэглэсэн. Манайд сэргээх юм байгаагүй. Үндсэндээ Үндсэн хууль өнгөрсөн хугацаанд үүргээ биелүүлсэн. Одоо жаахан шинэ төлөв байдалд орох хэрэгтэй. Ерөнхий сайддаа эрх мэдэл өгөх хэрэгтэй. Улс орны асуудлыг шийдэх боломжийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж урагшилна. Түүнээс биш нэг юман дээр гацчихаад бие биенийгээ зовоогоод байх нь буруу. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж би үздэг. Өөрчилнө гэхээр манайхан Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэж ярьдаг. Тэр нэр томьёо буруу. Ямар ч ардчилсан оронд хууль ёс л засаглаж байгаа. Хууль ёс засаглаж байгаа бол парламент засаглаж байна гэсэн үг л дээ. АНУ-д ч Трамп засаглаад байгаа юм биш. Конгресс засаглаж байгаа. Ерөнхийлөгчийн парламентын гэж зохиомлоор хувааж байгаа нь огт буруу ойлголт. Монголын Үндсэн хуулийн байгууламж нь төрөө шатаах тоглоомоор явж байна. Төрөө шатаах тоглоомоос зайлсхийх арга нь хэн нь юугаа хийхээ тодорхой болгох ёстой. Төрөө шатаах тоглоомд том үүрэг гүйцэтгэдэг нь Ерөнхийлөгчийн институци. Ерөнхийлөгчийн хутган үймүүлдэг институтцийг нэгмөсөн нэг талд нь гаргах хэрэгтэй гэж боддог. Гүйцэтгэх засаглал талд нь гаргаач. Ерөнхий сайд нь засгаа авч явдаг юм уу, Ерөнхийлөгч нь засгаа авч явдаг юм уу. Хамаа алга. Гол нь нэг талдаа гарах ёстой. Тэгэхгүй бол бусниулагчийн үүрэг гүйцэтгээд байна. Яагаад гэвэл 1992 онд монгол сэтгэлгээгээрээ манайхан эзэн хаан, Чингис хаан гэдэг талаас нь бодоод байсан тал бий. Мангас ч болоогүй л дээ хөөрхий. Бусниулагч болоод байна.

-Өргөн барих гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл таны санаа зовж байгаа асуудлыг шийдэх үү?

-Хийгээд үз. Амьд организм байна. Хөдөлгөөнд орохгүй бол үхлээ. Тийм учраас хөдөлгөөнд ор. Үндсэн хуулиа өөрчлөх гээд оролд. Тэнэг биш олон хүн сууж байгаа юм чинь бас нэг юм зохицуулна байлгүй дээ.

Б.Янжмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.126.89.97)
    Таван толгойг хөдөлгөх байсан юм. Тэгсэн бол ирэх жилээс угаасан кокс нүүрс Япон, Солонгост хүрч өндөр үнээр зарагдах байлаа. Хоорондын атаархал, тамын тогоо, чөтгөрийн тойрог том төслүүдийг явуулахгүй юм. Надад хувь өгөхгүй бол чамд ч өгөхгүй гээл...
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Иргэн (103.212.116.151)
    Энэ хүн өндөр боловсролтой бас туршлагатай, ер нь люмны голыг олж хардаг. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС АЛЬ ХЭДИЙН ДАВСАН. Үнэхээр л төр самардаг институц болчоод байна. Бүр дарангуйлалруу ч явах хандлагатай ... Хуних цаг болжээ !!!
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Сарангэрэлт (202.126.89.230)
    Энэ хүний мэдлэг боловсрол туршлага ухааныг монголын төр ашиглах хэрэгтэй гэж бодох юм
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.17)
    бэлцийсэн бээжин хав үхээгүй байсан юм уу ? хаанаасаа бас жав жав гээд гараад ирэвээ гай чинь ?
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • баяак (202.9.42.81)
    сэхээтэн гэж хэн бэ? одоо харин сэхээ орсон ард түмэн босч байна та нар шиг ялзарсан шааруудаас сэхээтэн ард иргэд босч улсаа цэвэрлэх гэж үйлээ үзэж байна хүн хог шаар лалар новшоо хужаагийн эрлийз байж болно чи гэхдээ сэтгэл алга чамд чи ер нь юу мэддэг юм хог новш ном уншсан баруунд тархиа угаалгасан бузаруудаа эсвэл комунистуудад тархиа угаалгасан тэнэгүүдээ сэхээтэн гэх нь үүе
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (202.9.42.1)
    ерөнхий сайд байсан чадвартай хүн шүү дээ дөрвөдүүд өөрсдийгээ мэдэхгүй энэ хүн монгол хүн биш юм уу
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
    • ДАЛД ОРЖ ҮХ НААД ХУЖАА ААЛЗТАЙГАА
      2019 оны 04 сарын 15
  • Иргэн (122.201.22.94)
    МУУ ХУЖАА ЭНХСАЙХАН ЧИ ДУТ... ЧАМТАЙ ЧАМГҮЙ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ БОЛНО...
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Чи үхэр байнаа
      2019 оны 04 сарын 15
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 3 цаг 59 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 0 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 1 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 2 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 6 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 7 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 9 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 11 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 12 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 13 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 14 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 16 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 17 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 18 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 19 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 20 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 22 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top