x

С.Эрдэнэболд: Хууль бус газарт 16 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна

"Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдоос зарим асуудлаар тодруулга авлаа.

-Туулын  бургасыг хядсан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Та газар дээр нь очиж танилцсан гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?

-Урт нэртэй хуульд гол мөрний сав газартай холбоотой зааг ялгааг тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл Туул голын сав газарт 2005 онд хууль зөрчиж газар олгосон байна. Үүнээс үүдэн усны эх ундарга, сав газрыг үгүй хийж байна.  Үүнийг эрс эсэргүүцэж байна. Олон мянган бургас устсан байна. Голын гольдрол өөрчлөгдсөн, ширгэх нөхцөл байдал үүсчихлээ. Бид энд зөвхөн нэг газрын асуудал яриагүй. Бүх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэсэн зарчим барьж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас хамааран экологид учирч байгаа энэ сүйрлийг засч зохицуулах нөхөн сэргээх шаардлагатай боллоо.

-“Зүүнбаян рефайнери” компанийн талаар ярьж байна. Барилгын ажил нь саяхныг хүртэл явагдаж байна уу?

-Тийм ээ. Бид хоёр удаа очсон. Газрын эрх нь 2005 онд олгогдсон байна. Түүний дараа 2013 онд цуцлагдсан байдаг. 2014 онд дахин сэргээгдэж, зургаан га газарт үйл ажиллагаа явуулж байна. Анх аялал жуулчлалын зорилгоор “Их тэнгэр” цогцолбор байгуулахаар зөвшөөрөл авсан байна. Гэтэл одоо 50 айлын тансаг зэрэглэлийн хаус барьж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар гэдэг хүн Ерөнхий төлөвлөгөөг нь баталж, БОАЖЯ-ны Намхай гэдэг газрын дарга зөвшөөрөл өгсөн байдаг. Түүнчлэн Р.Барсболд, Г.Шийлэгдамба нарыг сайд байх үед энэ асуудал шийдэгдсэн байна. Одоо барилгын ажил явагдаж байна. Барилгуудаа гурван давхар хүртэл барьсан байна. Бидний зүгээс зөвхөн энэ асуудал биш ер нь өнгөрсөн хугацаанд Туул гол дээр ямар ямар газар олгосон гэдэг жагсаалт гаргаж ямар байдлаар энэ газрыг авсан гэдгийг судалж байна. Улаанбаатараас 200 гаруй км-ийн зайд байгаа Туул голын ай сав газарт алтны уурхайнууд газрыг нь сэндийчээд нөхөн сэргээлт хийгээгүй асуудал ч байна.

-Та бүхний зүгээс компанид ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хуулийн хариуцлагаа хүлээ, тэгээд нөхөн сэргээлтээ хий гэсэн шаардлага тавина. Одоогийн хэн нэгэн даргыг унагаагаад шийдэх асуудал биш. “Зүүнбаян рефайнери” компани гэхэд хариуцлага ярихаар 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Анхнаасаа болохгүй хууль бус гээд байхад барьсан байна. Одоо бид барилгаа буулгах, хариуцлага ярихаас гадна нөхөн сэргээлтийн асуудлыг орхиж болохгүй. Тэнд баригдсан байшингуудыг буруутай этгээдүүдийн зардлаар буулгах шаардлагатай. “Зүүнбаян рефайнери” компанийн 5.6 га-д гэхэд 14 мянган бургас устгагдсан байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаад л асуудал замхардаг. Энэ асуудал шийдэгдэнэ гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ?

-Энэ асуудлыг шийдэхийн төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байна. Шаардлагатай тохиолдолд хатуу байр суурь илэрхийлнэ.

"Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 23 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 24 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 24 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 26 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 28 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 29 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 31 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 32 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 34 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 35 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 37 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 38 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 39 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 40 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 41 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 42 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 43 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 45 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 47 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top