x

С.Асланбек: Багануурын лицензийн маргаан нэг мөр эцэслэсдлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг өчигдөр хянан хэлэлцэж,  Багануур ХК-ийн талд шийдэв.

Ийнхүү 13 жилийн турш маргаантай байсан Багануурын лицензийн хэрэг эцэслэгдлээ. Энэ асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн мэргэжилтэн С.Асланбектэй ярилцлаа.

-Алтайн гянт компанийн нэхэмжлэлтэй хэргийг  Дээд шүүхээр өчигдөр хэлэлцээд анханшатны шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.  Анхан шатны шүүхээс ямар шийдвэргаргасан байсан бэ?

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч "Алтайн гянт" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын газарт холбогдуулан АМГ-ын 2011 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 12959А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийн сэргээлгэх байсан. Товчхондоо, хууль бус, хүчингүй болсон лицензээ сэргээлгэх гээд байгаа юм.

-Давж заалдах шатны  шүүхээс  энэ шийдвэрийг хүчингүй болгождахин хэлэлцүүлэхээршийдсэн байсан.   Давахын шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгосон гэсэн үг.  Гэхдээөмнө нь 2015 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Алтайн гянт”-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байсан шүү дээ. Нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог юм уу?

-Болно л доо. Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийн итгэл үнэмшил нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс хамаарч шийдвэр өөрчлөгдөх боломжтой.

-Юутай ч  Дээд шүүх энэ хэргийг хэлэлцэж ард түмний талд шийдвэр гаргалаа. Өмнө нь Дээд шүүхээс хэргийг хэлэлцэлгүй олон удаа хойшлуулж байсан. Ер нь энэ хэдэн жил үргэлжлэв ээ?

-Анх 2006 онд ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчиж, хуурамч материал бүрдүүлэн  Багануурын уурхайн хүрэн нүүрсний орд газрыг хууль бусаар авсан “Алтай гоулд” ХХК нь “Алтайн гянт” ХХК-д  тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг.  Түүнээс хойш бүтэн 6  жилийн турш  Багануур ХК  хууль бус шийдвэрийн эсрэг тасралтгүй гомдол гаргаж явсны эцэст  2015 оны 06 сарын 18-ны өдөр “Алтайн гянт” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эхэлсэн.

2016 оны 05 сарын 11-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Учир нь нэхэмжлэгч нь анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байсан. Энэ асуудлаар бүтэн  жил гаруй хугацаанд маргаан үүсгэж байж хугацаа хэтрүүлсэн үндэслэлийг нь тогтоогдсон.

Гэтэл 2016 оны 10 сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9228 дугаар захирамжаар “Алтайн гянт” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн. Ингээд 2016 оны 11 сарын 17-ны  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг шинээр үүсгэсэн.

“Алтай гянт” ХХК-ийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128ШШ2017/0619 дугаар шийдвэрээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл АМГ-ын даргын 2012-10-23-ны өдрийн 615 болон 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ нь лицензийг тодорхой хугацаанд хүчин төгөлдөр бус болгож байна гэсэн үг. Товчхондоо, лицензэд хамаарал бүхий талбайд олборлолт хийгдээгүй.

Бидний гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 59 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128ШШ2017/0619 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Энэ хугацаанд тус хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3 дугаар сараас хойш 10 гаруй удаа шүүх хурал нэхэмжлэгчийн янз бүрийн хүсэлтийн улмаас хойшилсоор 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүх хурал болж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

-Багануурын лицензийн маргаан  ингээд нэг мөр эцэслэгдлээ гэж ойлгож болох уу ?

-Болно. Гэхдээ нөгөө талд буюу нэхэмжлэгч Алтай гянт ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

Дээд шүүхийн тогтоолтой холбогдуулан Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан 2-дугаарт,  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар дахиад хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэхдээ практикт тэр бүр дахин дахин хэлэлцээд байдаггүй. Сая дээд шүүхийн тогтоол хангалттай хуулийн үндэслэлтэй гарсан.

-Энэ хэрэг дээр ажилласан  хуулийн багийг танилцуулахгүй юу? 

-Хариуцагч ашигт малтмалын газрын нэр бүхий хуульчид, мөн Багануур ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль эрх зүйн газар Цэрэндорж өмгөөлөгчтэй хамтарч ажилласан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 25 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 27 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 27 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 29 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 31 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 32 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 33 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 35 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 37 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 38 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 39 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 40 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 42 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 43 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 44 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 45 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 46 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 48 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top