x

Намуудын санхүүжилтийг ил болгохгүйгээр төрийн авлигаас салж чадах уу?

Улс төрийн намын санхүүжит гэхээр “Маньд ямар хамаатайв” гээд хойш суудаг цаг өнгөрч. Тэр нэг “юм” нь ил гарч өгдөггүй, гарт баригддаггүй, нийтэд мэдээлэгддэггүй, нууц далд, ханцуй дотроо наймаалцах маягаар явж ирсний гайгаар өнөөдрийн энэ ЖДҮ гэмт хэрэг, 60 тэрбум, цаашлаад “Стандарт” банкны өр гэх мэтийн гэмт хэргийн чанартай зүйлүүд гарч ирээд байгаа юм шүү дээ. Тэгээд хохирол нь хэн дээр буух вэ? Нөгөө татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдөж таарна.

“Эрдэнэт” үйлдвэрийн 40 сая ам.долларын өрийг хаанаас төлбсөн бэ? Үйлдвэрийн өөрийн Эрсдлийн сангаас. Ямар нэг давагдашгүй хүчин зүйл, гамшигт нөхцөл байдлын үед хэрэглэнэ гэж Эрсдийн санг байгуулдаг байх. Тэгвэл тэр ч гэсэн татвар төлөгчийн мөнгө. Эрдэнэт үйлдвэр чинь өөрөө Монголын хамгийн том татвар төлөгч юм байгаа биз дээ. Улсын төсөвт татвараар төвлөрүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдах ёстой байсан орлогоосоо “Жаст”-ын өрийг төлсөн хэрэг.

Яагаад “Жаст” биш, “Эрдэнэт” төлөх ёстой болсон талаар өмнө нь одон удаа нуршсан учраас давтаад яах вэ. Харин үйлдвэрийг өрөнд оруулсан этгээдийг олж шийтгэхийн оронд өр төлсөн одоогийн удирдлагуудыг буруутгах нь зүйд үл хийцэх юм. Ядаж л нийтээрээ, дээр доргүй хуулийн дор амьдраад сурчихмаар байна. Шүүхийн шийдвэрийг хэн ч давахгүй гэдэгтэй л эвлэрчих. Тэр тусмаа манай дотоодын шүүх ч биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шүүх эцсийн шийдвэрээ гаргасан учраас.  

Баасан гаригт энэ талаар мэдээлэл хийсэн Ө.Энхтүвшин сайд “Хуулийн байгууллагын ажиллагаа хэтэрхий удаан байна. Шүүх хурал маш олон удаа хойшиллоо. Одоо дотооддоо үйлдвэрийг өрөнд оруулсан гэмт хэрэгтнүүдээ олж хариуцлага тооцьё, үйлдвэрийг хохиролгүй болгоё” гэсэн. Шүүх хурал олон удаа хойшилж байгаад ч гэсэн тодорхой учир шалтгаан байх ёстой. Нэг хүн идэж уусан бол аль хэдийн ачигдчих хугацаа боллоо. Намааараа идэж уучихаад (тодорхой албан тушаалтнууд оролцсон учраас) хойшлуулаад байгаа юм биш үү? гэдэг олон нийтийн хардлага, бухимдал ч гэсэн ор үндэсгүй юм биш. Энэ бол логик.

Одоо ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ нарын үйлдвэр дээр тогтоосон онц дэглэмийг зогсоож, үйлдвэрийн үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулдаг юм руу орохгүй бол “Нийтлэг үйлчилдэг хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдэж үйл ажиллагааг нь удирдана” гэчихсэн ийм эрх зүйн зохицуулаттай (онц дэглэм тогтоосон хуулийн зохицуулалт нь энэ) байгаа нөхцөлд ямар ч дур зорго явахыг таах аргагүй. Ялангуяа удахгүй сонгуулийн жил гарах гэж байгаа энэ нөхцөлд. Дахиад нөгөө бэлэн мөнгө тараалт, саналын худалдан авалт руу үйлдвэрийн ашиг орлого “элсэнд асгасан ус” шиг шургачих магадлалтай.

Өнгөрөгч долоо хоногт “Шилэн нам-Авилгын эсрэг түншлэл” ТББ-аас “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” хэлэлцүүлгийг судлаачид болон сэтгүүлчдийн дунд явуулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар улс төрийн намууд сонгуульд авсан саналын тоо болон УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор төсвөөс санхүүжилт авдаг юм байна. Гэсэн хэдий ч энэ хүрээндээ хүртэл тайлан тооцоогоо гаргаж гишүүддээ мэдээлдэггүй. Тайлангаа үзүүлээч гэж хэлсэн гишүүд нь өөрсдөө ад шоо үзэгдэхдээ тулдаг, дарамт шахалтад ордог тухай ярьж байна.

Саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “МАК” компани манай намын сонгуульд хоёр тэрбум төгрөг хандивласан” гэж ярьсан. Сонгууль болгоноор хоёр тэрбум төгрөг хандивлаад байвал 30 байтугай 300 лицензтэй болохгүй яах юм, энэ компани. Нэг компаниас ийм хэмжээний мөнгө хандивт авч байгаа нам нийтээр нь санал худалдаж авахаас өөр ямар ажил хийх вэ?

Уг нь сонгуулийн тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжээс авах хандивын хэмжээг хязгаарлаад өгчихсөн. Иргэнээс нэг сая хүртэл, аж ахуйн нэгжээс таван сая хүртэл төгрөгийн хандив авна аа гээд. Гэтэл энэ мөнгийг 400 дахин нугалсан мөнгийг нэг компаниас авчихаад “Аа, чи муу яасан их лицензтэй юм, хураана аа” гээд байгаа намын дарга, нэр дэвшигч хоёрын яг хэн нь “хулгайч” юм бэ гэдэг ч бас эргэлзээтэй болоод явчихна.

Хэдэн жилийн өмнө МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гэж залуу намдаа 500 сая төгрөгийн хандив авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, шүүхээр шийтгэгдсэн. Харин энэ мөнгийг “аваад ир ээ” гээд явуулсан намын дарга нь ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Ийм хуультай байхад бид улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, төрийг авлигаас салах тухай мөрөөдөөд ч хэрэггүй нь тодорхой...

Үргэлжлэл бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • са (66.181.160.9)
    намууд санхүүжилтээ нуудаг нь авилгыг нууж байгаатай агаар нэг буюу.Иймд намын хатуу гишүүнчлэлийг хориглож,намын санхүүг шилэн болгох хууль гаргая.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.200.110.147)
    mash zuv sedev hunduj. urgeljleliin huleej baiy.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 1 цаг 48 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 2 цаг 53 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 3 цаг 0 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 3 цаг 47 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 3 цаг 49 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 8 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 4 цаг 13 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 5 цаг 6 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 6 цаг 4 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 6 цаг 8 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 6 цаг 13 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 6 цаг 18 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 7 цаг 42 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 7 цаг 43 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 7 цаг 44 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 7 цаг 45 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 7 цаг 48 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 9 цаг 21 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 9 цаг 35 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 10 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top