x

Ж.Эрдэнэбаатар: Замаа сайжруулаагүй уурхайн үйл ажиллагааг зогсооно

Сүхбаатар аймгийн уул уурхайн байдал байгаль орчин, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж шүүмжлэл дагуулсаар байна. Саяхан болсон зөвлөгөөнөөс ямар шийдвэр гаргасан талаар  Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сүхбаатар аймгийн уул уурхайн өнөөгийн байдлыг хэлэлцсэн зөвлөгөөнөөр ямар асуудлууд  хөндсөн  бэ?

-Аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг ярилцсан. Шийдвэр гаргах ямар боломж байгааг судалж, зөвлөлдлөө. Төрийн байгууллагын 150 гаруй төлөөлөл, уурхайн болон, сум орон нутгийн төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцож  асуудлыг тал бүрээс нь  дэлгэрэнгүй ярилцлаа. Зөвлөгөөнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, АМГТГ-ын төлөөлөл оролцож иргэдийн зүгээс  уул уурхайтай холбогдуулан гаргасан санал хүсэлтийг сонсож, асуултад газар дээр нь хариулт өгсөн. Тиймээс нэлээд үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Манай аймгийн хэмжээнд ашигт малтмалын 106 лиценз бий. Эдгээр лицензийг эзэмшигч байгууллагуудыг ашиглалтын  талбай талаас нь авч үзвэл аймгийн нийт газар нутгийн 1.9 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд танай аймгийн хэмжээнд уул уурхайн эзэмшилд өртөж буй газар нутаг харьцангуй бага байна  гэсэн мэдээллийг  холбогдох байгууллагууд бидэнд өглөө. Гэхдээ иргэдийн зүгээс бухимдал их байгаа.

Эрдэнэцагаан суманд ашигт малтмалын олон лиценз олгогдсон байдаг. Нүүрс, жоншны уурхайтай. Мөн Сүхбаатар сум олон уурхайтай. Эдгээр сумын  иргэд өнөөдөр  уул уурхай явуулах төр засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа юм алга. Гол нь уурхайнууд олборлолтынхоо ил тод байдлыг нээлттэй болгоё. Хийж байгаа ажлаа иргэдэд нээлттэй мэдээлж, зөв ойлгуулъя. Байгаль орчинд ээлтэй хандаж, иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг шаардаж байна.

-Уул уурхайн тээвэрлэлтийн замын асуудал ихээхэн шүүмжлэл дагуулж байсан. Компаниуд яагаад стандартын зам барихгүй байна вэ? 

-Энэ асуудал хүнд байгаа. Жолооч нар дуртай газраараа зам гаргаж явдаг, тоосжилт их гардаг, байгаль орчин сүйтгэдэг. Утаа, тоосжилтоос болж хүн, малын эрүүл мэнд хохирч байна. Энэ асуудлыг цэгцлээч, стандартын замыг нь бариулаач гэсэн шаардлагуудыг иргэдийн зүгээс тавьж байна. Төр, засгийн байгууллага, бидний зүгээс ч гэсэн ийм шаардлагыг байнга тавьдаг.

Жишээ нь, аймгийн төвөөс арван хэдхэн км-т байдаг “Цайрт минераль” компани манай аймагт үйл ажиллагаа явуулаад 15-16 жил болсон. Өнөө хүртэл засмал замын асуудал, технологийн зам тавих асуудлыг шийдээгүй байгаа. Нутгийн иргэд,  ИТХ-аас замын асуудлыг шаардаж, яаралтай бариулах хэрэгтэй гэж үзлээ. Энэ нь нэгдүгээрт, ард иргэдээс тавьж буй шаардлага  мэт боловч нөгөө талаас Засгийн газар, УИХ-аас 2012 оны арванхоёрдугаар сард баталсан Замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ашигт малтмал, эрдэс баялгийн тээвэрлэлтийг тусгай технологийн замаар явуулах шаардлагыг хуульчилсан.

Энэ шаардлагын дагуу бид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад цаашдаа технологийн замаа барь гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн нөхцөлд сайжруулсан замаа яаралтай тавь,  байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж иргэдийг хохироож, бухимдуулж байгаа асуудлаа таслан зогсоо гэсэн шаардлагыг өглөө.

-Шаардлагыг биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Зөвлөгөөний дүнд ирэх зургаадугаар сарын 1-ийг  хүртэл уул уурхайн компаниуд газар, зам засах ТЭЗҮ-гээ боловсруулж, замаа засах, шаардлагатай нөхцөлд хөрөнгө гаргах, хүч хөрөнгө хүрэхгүй бол хамтраад концесс маягаар асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Ингээд сайжруулсан замаар тээврээ хийх, иргэдийн гомдол шаардлагыг биелүүлж ажиллая гэсэн тохиролцоонд хүрсэн. Шаардлагыг биелүүлээгүй уул уурхайн үйл ажиллагааг зургаадугаар сарын 1-аар тасалбар болгож зогсооно.

-Уул уурхайнхны  мэдээлэл төдийлөн нээлттэй биш. Ил тод байлгах талаар шаардсан уу?

-Бүх талд мэдээллээ сайтар солилцож байя гэж ярьсан. Мэдээлэл дутуугаас болоод иргэд бухимдах явдал бас байгаа. Ялангуяа нутгийн иргэд ураны хайгуул, газрын тосны үйл ажиллагааны талаар мэдээлэл дутмаг байгааг ихээхэн шүүмжилдэг. Иймд аймгийн төвд олон нийттэй харилцах төвийг бий болгоё гэсэн зорилт тавьсан. Энэ төв дотроо уул уурхайн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм.

Ямар ч хүн хандсан аймгийн хэмжээнд байгаа уул уурхайн компанийн талаарх бүх мэдээллийг тодорхой авах боломжийг бүрдүүлнэ. Нөгөө талаас, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалттай байж болохгүй. Мэдээллээ нээлттэй байлгаж,үйл ажиллагаагаа  ил тод явуул гэсэн шаардлагыг бүх уурхай, лиценз эзэмшигчдэд өгсөн.

-Сүхбаатар аймаг-Эрдэнэцагаан-Бичигт боомтыг холбосон 274 км хатуу хучилттай замыг барина гэж  сүүлийн 10-аад жил ярьсан ч хэрэгжээгүй. ЗТХЯ-ны мэргэжилтэн зөвлөгөөн дээр хэлэхдээ “Тендер зарладаг ч авах компани, хөрөнгө оруулагч олддоггүй” гэсэн. Олон зуун саяын үнэлгээтэй замын ажлын тендерийг авах гүйцэтгэгч олдохгүй гэж баймааргүй юм?

-Энэ зам баригдвал сум, орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Зам баригдсанаар дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гол нь манай аймгийн, цаашлаад зүүн бүс нутаг, Монгол Улсын хувьд зах зээлийн харилцаа өргөжих, Хятад улс цаашлаад далайд гарцтай болох юм. Нэг ёсондоо далайд гарах хамгийн дөт зам  гэж  бид үзэж байгаа. Бичигт бол олон улсын боомт.

Цаашид Бичигт боомтын үйл ажиллагаа  өргөжиж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг хийх ирээдүй харагдаж байгаа юм. Бидний одоогийн тооцоолж байгаагаар Бичигт-Хөөтийн төмөр замын асуудал ойрын жилүүдэд шийдэгдэх нөхцөлөөр  яригдаж байна. Иймд   энэ замыг яаралтай бий болгож, зах зээлээ өргөжүүлэх шаардлага байна. Яригдаад нэлээд хэдэн жил өнгөрлөө.

Өнгөрсөн жилээс Үндэсний хөгжлийн газраас нээлттэй тендер зарласан. Тодорхой саналууд ирсэн ч аж ахуй нэгжүүд оролцоогүй гэсэн. Иймд Тендерийн тухай болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүсэж Хятадын төрийн өмчийн компани шууд гэрээ байгуулах хүсэлт тавьсан гэсэн. Үүнийг ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар хамтран судалж байгаа юм билээ.

-Одоо асуудал ямар түвшинд яригдаж байгаа вэ. Нэг компанитай шууд гэрээ байгуулах нөхцөл үүсгэх нь хууль зөрчсөн асуудал биш үү?

-Асуудлыг судалж байгаа гэсэн. Нэг компанитай шууд гэрээ байгуулах нь худалдан авах ажиллагааны болон бусад хуультай зөрчилдөж байгаа учраас шууд гэрээ байгуулах тендерээ дахин нээлттэй зарлая гэсэн шийдэлтэй байгаа гэсэн тайлбарыг Үндэсний хөгжлийн газраас бидэнд ирүүлсэн. Бидний зүгээс  бүсчилсэн хөгжлийн асуудалтай уялдуулан  замын асуудлыг салбарын яаманд дахин тавиад байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 4 цаг 17 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 4 цаг 18 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 4 цаг 19 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 4 цаг 20 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 4 цаг 22 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 4 цаг 23 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 4 цаг 25 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 4 цаг 27 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 4 цаг 28 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 4 цаг 29 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 4 цаг 31 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 4 цаг 32 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 4 цаг 33 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 34 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 4 цаг 35 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 4 цаг 36 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 4 цаг 37 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 4 цаг 39 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 4 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 4 цаг 42 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top