x

Назарбаевын 30 жил бэлтгэснийг манайхан гурван жилд…

Дэлхийн түүхэнд хамгийн олон буюу 403 удаа хуралдсан нэгэн шүүх хурал Германы Нюрнберг хотноо 11 сар орчим үргэлжилжээ. Хурлаар 60 сая хүний амь насыг авч одсон дэлхийн II дайны гэм буруутнууд болох Германы экс удирдагчид, нацист намынхныг буруутган шүүв. Дайныг өдөөсөн Адольф Гитлер 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу олон жилийн хамтран амьдрагч Эватайгаа албан ёсоор гэрлэснээс хойш 40 цагийн дараа хоёулаа амиа егүүтгэсэн гэж түүхчид үздэг юм. Гэхдээ Нюрнбергийн шүүх хурлаас нацист намын удирдлагад байсан хэд хэдэн хүнд цаазар авах ял, мөн цөөнгүй хүнийг бүх насаар нь хорих ял оноосноор дуусжээ.  

Дэлхийн 61 орныг татан оролцуулж хүн төрөлхтнийг зургаан жилийн турш түймэр дунд амьдруулсан уршигт дайны буруутныг шүүсэн уг хурлыг дэлхий нийтээрээ анхааралтай харж ажиглаж, хаа сайгүй нийтийн хэлэлцүүлэг, санаа оноо өрнөж байжээ. Тэдгээрээс хамгийн их яригдсан, хамгийн олон түүхч судлаачийн хэлсэн, бас хамгийн олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн нь “Энэ дайнд Гитлер ганцаараа буруугүй, түүнийг засгийн эрхэнд гаргасан Германы ард түмэн, бас дайн хийх гэж байхад Гитлерийг зогсоож чадаагүй Германы сэхээтнүүд түүнээс илүү буруутай” гэсэн дүгнэлт байжээ.

Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайн бол Гитлер хэмээх хүчирхэг удирдагч, эсвэл солиот нэгний алин боловч “Агуу хүний галзуурах нь ч агуу” гэдгийг хүн төрөлхтний түүхэнд харуулсан тод нэгэн жишээ байв. Бас нийгэм нь, сэхээтнүүд нь галзуу хүнээ зогсоож чадаагүй бол нийтээрээ, улсаараа хохирдогийн гашуун түүх мөн л дэлхийн II дайных. Учир нь энэ дайны дараа зөвхөн Германы хувьд олон сая хүнээ алдсанаас гадна дайнаас өмнөх үеийн газар нутаг нь хоёр дахин багасч, улс нь хоёр дэглэмд хоёр улс болон хуваагдсан юм.

Өнөөдөр Монголыг нэг удирдагч удирддаггүй, тийм бололцоогүй. Монгол Улс бол ард түмнээсээ авсан мандатын эрхийн дор, хуулийн хил хязгаар дотор багийн удирдлагатай ардчилсан орон. Тэр нь парламентын засаглал хийгээд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хуулиар тогтоосон харилцан хяналт, эрх мэдлийн тэнцвэр юм. Гэтэл өчигдрөөс удирдлагын багийн энэхүү эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хэмээх Үндсэн хуулийн бус байгууллага болох гурван хүнд шилжүүлэх утга бүхий хуулийн төслийг УИХ хэлэлцэж  баталлаа. Бүх шатны шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын даргыг чөлөөлөх саналыг ҮАБЗ-өөс оруулж байх уг төслийг Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газар хуралдаанаараа дэмжжээ.

Энэ бол ухралт. Ард түмний мандаттай Үндсэн хуулийн байгуулал болох Ерөнхийлөгч болон парламентын онцгой бүрэн эрхүүдийг гурван хүнд шилжүүлэх гэсэн, шууд хэлэхэд алсдаа нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх эхний алхам болох ч эрсдэлтэй. Хуулиас нь харахад, ҮАБЗ хуулийн хүрээнд зөвлөмж гаргаад томилж, чөлөөлөх эцсийн шийдвэрийг гаргах эрх нь УИХ-даа байгаа мэт боловч алсуураа, амьдрал дээр хууль, шүүхийн бүх томилгоо, мөн хууль шүүхээр барьцаалсан бүх улс төр гуравхан хувь хүнээс шууд хамааралтай байх нь ээ. 

ҮАБЗ гэж гудамжаар зам хаалгаж явдаг, Их тэнгэрт амьдардаг төрийн хамгаалалттай хувь хүн бүхий гурван дарга болохоос хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглал, төрийн гурван өндөрлөг биш. УИХ-ын дарга гэхэд УИХ-ыг төлөөлөх эрхтэй болохоос УИХ-ын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Ерөнхий сайд бол ялсан намын томилгоотой, өнөөдрийн У.Хүрэлсүх шиг УИХ-ын гишүүнээр сонгогдож ард түмнээс мандат аваагүй нэгэн ч байж болдог. Бүр нарийн яривал ҮАБЗ-д Ерөнхийлөгчөөс гадна УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайд заавал байна гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Харин “ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлнэ” гэсэн заалт Үндсэн хуульд бий. Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүн байх Үндсэн хуулийн хамгаалалттай нь ганц Ерөнхийлөгч, харин нөгөө хоёр нь ямарч хуулийн хамгаалалтгүй. Энэ хууль батлагдсаны дараа, эсвэл хожмоо ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй гэх баталгаагүй. Шүүх, прокурорын томилгоонд гүйцэтгэх засаглал хутгалдан оролцож болдоггүй олон улсын жишиг, эрхзүйн алтан зарчмыг дагаад, тэгээд намын дарга гэдэг шалтгаанаараа аягүй бол нэгэн өдөр Ерөнхий сайдыг ҮАБЗ-өөс хасах хуулийн төсөл ороод ирэхгүй гэх газаргүй. Өчигдөр гэхэд АН-аас “УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах ёстой” гэсэн мэдэгдэл хийв. Үүн шиг “зүгээр л хурал удирдах үүрэгтэй УИХ-ын дарга ҮАБЗ-д байх нь илүү.., гээд хуулиа” өөрчилж ч болно. Эрх мэдлийг төвлөрүүлсэн ямарч удирдагч багаа бүрдүүлэхийг бодно, хүснэ. Тэр өнцгөөс нь өнөөдрийн нөхцөлд авч үзвэл ҮАБЗ-өөс Ерөнхий сайдыг юмуу УИХ-ын даргын нэгийг гаргаж, оронд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь сууж байвал яах вэ?

Шүүх, прокурор, АТГ дээр шудага бус зүйл олон байгаа, санал нийлнэ. Алдааг засаж, шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, заримдаа попролт нь хэтийдсэн нэр бүхий таван гишүүний тэмцлийг, улс төрийг ч дэмжинэ. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хүрээнд өрнөсөн эрүүдэн шүүлт дээр Ц.Нямдоржийг улсаараа дэмжинэ, ойлгомжтой. Гэхдээ тэдний шударга бусын хонгилыг нураахыг дэмжихээс бус, шууд ардчиллын зарчимтай тогтолцоогоо нураахыг дэмжихгүй. Ерөнхий шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагууд гэсэн хэдхэн хувь хүмүүсийг албан тушаалаас нь өөрчлөхийн тулд бэхжүүлэх гэж улсаараа 30 гаруй жил өрсөн тогтолцооноосоо тоосго сугалж ардчилсан засаглалаа ганхуулахыг дэмжихгүй. ҮАБЗ-д эрх мэдэл төвлөрүүлэх энэ үйл явдалд шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх шинэчлэл гэхээсээ шүүх, прокурор нь цаашдаа хэн гэдэг улстөрч, улс төрийн аль бүлэглэлээс хараат явах вэ гэсэн шилжилтийн шинж нь илүү харагдах. Түүнээс бус, муу ч сайн ч, төр засаг байна даа, нийгмийнхээ өнөөдрийн явж байгаа зам, зүг чигийг өөрчлөхгүйгээр хэдэн хүнийг албан тушаалаас нь өөрчилчих төрийн хуулийн боломж, нөөц шавхагдсан гэж бодохгүй байна. Гэтэл заавал Үндсэн хуульдаа халдах, төрийн институцэд байдаг эрх мэдлийг хувь гуравхан хүнд төвлөрүүлэх гэж байгаа нь зөв, буруу алин болоход нийгмээрээ хариулт өгөх, ярилцах, хэлэлцэх ёстой. Үйл явдлыг зөвөөр эргүүлж, учир зүйгээ олоход олон нийт, тэр дундаа нийгмийг соён гэгээрүүлж чирэх үүрэгтэй сэхээтнүүд, ялангуяа хуульчид, сэтгүүлчдийн үүрэг их. Та бүхэн үгээ хэл, эрх баригчид сонсох үгүй нь хоёрдугаар асуудал. Энд, энэ үйл явдал дээр төсөл санаачилсан Ерөнхийлөгч, дэмжсэн Засгийн газар, ЖДҮ-гээр голдуу барьцаалагдсан УИХ-ын гишүүдээс илүүтэй тэрүүхэндээ чимээгүй яваа, эсвэл компьютерын ард нуугдсан сэхээтнүүд илүү буруутай болж үлдэх нийгмийн хариуцлага ирснийг сануулж энэхүү нийтлэлийн эхэнд Гитлерийн түүхийг өгүүлсэн хэрэг. Ялангуяа, УИХ дахь МАН-ын 64 гишүүн нь энэ асуудал дээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж байх үеийн хуваагдлаараа механикаар хандаж байгаа энэ цаг үед нийгмийн эрүүл дуу хоолой илүү хэрэгтэй болжээ. Эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудад босоо удирдлагын зарчмаар хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Харин  эрүүдэн шүүлтийн дуулиан дор шүүх, прокурорын хараат бус байдлыг сульдааж болох уу?  Ардчилал, эрх чөлөө нь хуулийн хүчгүйгээс болдоггүй, иргэдийнх нь арчаагүй, сул дорой, идэвхгүйгээс болж мөхдөг юм гэнэ лээ.  Шударга ёс мөнхөд хэрэгтэй. Гэхдээ шударга  шударга ёс хэрэгтэй болохоос шударга ёсоор өнгөлсөн шударга бус үйлдэл бүхэн ардчилалд халтай. Эдийн засаг чухал. Элбэг хангалуун амьдрах сайхан. Гэвч Монголын ард түмэн эрхзүйт, шударга,  ардчилсан нийгмийг эдийн засгаас илүүд үздэг гэдэгт бид итгэдэг. Ард түмэн нэг өдөр саналаа өгөөд дөрвөн жил бухимдахыг тэвчиж чадна. Харин тэд өгсөн саналаасаа илүү өндөр үнэ төлөхийг тэвчихгүй гэдэгт итгэлтэй байна.  

Энэ өдрүүдэд Казахстанд Назарбаев Ерөнхийлөгчийн ажлаа өгсөн нэрийн дор улс орноо цөөн хүрээллээс илүү хүчтэй удирдах улс төрөө идэвхтэй хийв. Тэрээр ҮАБЗ-өө хүчтэй болгож, парламент, Засгийн газраа онцын үүрэггүй, ҮАБЗ-ийнхөө шийдвэрийг дагадаг болгон хуульчлав. Өөрөө ҮАБЗ-ийн тэргүүнээр үлдэв, ҮАБЗ-д охиноо оруулж ирэв.  Энэ дэглэм, ийм схемийг тэрээр 30 жилийн турш бэлтгэж, бас засагласныхаа дараа хийж байгаа юм. Харин манай эрх баригчид гуравхан жил засаглаад л хийх гэж байна, Назарбаеваас шууд хуулчихав уу, мэдэхгүй.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ төслийн санаа хэзээ, яаж гарсныг мэдэхгүй. Зарим нь хууль гаргаж М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаасаа санаа авчээ гэх, магадгүй. М.Энхболд бол хувь хүний асуудал. Харин  улс төрд түүх давтагдах гэх нь элбэг ч, хоёр дахь нь эхнийхээ гүйцдэггүй л гэдэг. Энэ удаа бол хоёр дахь нь эхнийхээсээ илүү хортой байж мэдэх хуулийн төсөл орж ирлээ. Тийм дээрээ тулж байгаа бол ийм хууль баталснаас хардагдаад байгаа шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагууд үнэхээр л хүн хэлмэгдүүлж, хонгил үүсгээгүй юм бол  өргөдлөө өгч, энэхүү ордны эргэлтийг зогсоох нь хожмоо илүү хохирол багатай. Тийм зориг тэднээс гарах үгүйг, мэдэхгүй. Хэн нэгэн хувь хүнийг албан тушаалаас буулгах, эсвэл албан тушаалд нь бөхлөхийн тулд эрхзүйт төрийн систем, тогтолцоогоо нурааж, унагааж болох уу? Цэцэд л найдъя. Ер нь тэгээд хэрвээ хараат бус хууль, шүүхгүй л шударга ёс, эрх эрх чөлөө, бүр Үндсэн хууль хүртэл бүтэн байж чадах уу гэдгийг л асууя?  

Г.Отгонбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (153.201.122.163)
    sain bodood baisan barag ene n ch deer ch umuudaa odoo yostoi. Mongolchuud shig zamiin hudulguuniihuu durmiig ch bariad mashiniaa uragsha hoisho baruun zuush tiish n bolgochij chadah tarhinii hugjilgui ulsuudad undsen huuli, irgenii huuli, eruugiin huuli, zahirgaanii hergiin huuli gej helheer tarhind n buuhgui baih n arga ch gui. odoo tgd battulga malaa hariulaad mal n tuugdaad yavj baisan n hen hendee ulziitei baih. harin ene huuli herev tsutslagdahgui bol neg l zuil bolno. ter n ardchilsan niigmiig deedeldeg ardchilsan niigemd amidarhiig husdeg buh zaluuchuud gadaad oronluu durvene. ted hezee ch butsaj ochihgui. ochihiig ch husehgui. naad zah n odoo gadaadad tom jijig companyd ajillaj baigaa zaluuchuudiin harina gej bodoj baisan bodol n ch baihgui bolj ehelj baigaa. tgd mongold zuvhun battulgiin mal yamaa uher temee morinuud l uldene. harin neg l um huseh n shanhain hamtiin ajillagaanii baiguullagad l bitgii elseesei gej gadaadad baigaa hed n husnem. shanhain hamtiin ajillagaanii baiguullagin gishuun ornuud bugd ard tumnee yag odoogiin mongol shig haashaa hudluh haana suuj haana zogsohiig shuud zahirch chaddag ornuud. iim bolvol gadaadad baigaa hed gadaadruu durveh olon myangan humuus butsah bolno. ted nar medeej ene deglemiig husehgui n todorhoi temtsej taarna. temtssen buh huniig shorond horino. Mongold seheetnii angi gej baihgui bolno. Medlegtei hun ch gej baihgui bolno. e shanhain hamtiin ajillagaanii baiguullaga gedeg bol suirliin ehlel
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 2 цаг 24 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 3 цаг 29 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 3 цаг 35 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 22 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 24 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 43 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 4 цаг 49 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 5 цаг 42 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 6 цаг 39 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 6 цаг 44 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 6 цаг 49 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 6 цаг 54 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 17 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 18 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 19 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 20 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 8 цаг 23 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 9 цаг 57 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 10 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 10 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top