x

ЖДҮ: Айх битгий хэл хаашаа ч харвахад бэлэн сүрэг

Генерал аавынхаа буянаар “эх оронч” цолыг олсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Зээлээс айх хэрэггүй” гэжээ. Жилдээ банкинд 24-36, ББСБ-д 48-72, ломбардад 200-300 хувийн хүү төлдөг жирийн иргэнд Ж.Энхбаярын хүртсэн шиг жилийн гуравхан хувийн хүүтэй, тэрбум тэрбумын зээл өгвөл “айх” битгий хэл хаашаа ч “урвахад” бэлэн болно. Хэн, яах гэж “цол”-той хүний ч сэтгэл уравмаар их мөнгийг УИХ-ын гишүүдэд хүүгүй шахам тарааж өгөв? 

Жихүүн тоо

Өдөр өдрөөр нэмэгдсээр ирсэн ЖДҮДС-ийн зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүний тоо 49 хүрчихлээ гэдэг жихүүцмээр үг дуулдав. Өнөөг хүртэл бидний ойлгож яваа шиг УИХ-ын гишүүд хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан “ЖДҮДС-аас зээл авсан” юм биш. Харин тэдэнд тэр их мөнгийг алсын зорилго, холын бодолтойгоор зээл хэлбэрээр өгсөн нь цаг цагаар тодорхой болж байна. УИХ-ын чуулганы танхимд 950, 950 саяар нь тэнцүүхэн өгсөн гэж хэлсэн зарим гишүүний үг ч үүнийг батална.

Бэлтгэл ажил

ЖДҮДС-ийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүдэд тарааж өгөхийн тулд эртнээс өндөр зохион байгуулалттай ажиллажээ. ЖДҮДС-ийн зээл олгох журамд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хоёр удаа өөрчлөлт оруулан гишүүдэд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлсэн байдаг. Хэрэг мандаад ирэхийн цагт харин Мавр үүргээ гүйцэтгэчихсэн учир хамгаас түрүүнд бахтайяа огцруулж хариуцлагаас холдуулжээ. Гэхдээ 2017 оноос хойш хэргийнхээ ул мөрийг баллах замаар аяндаа “цагаадсан” эрхэм шиг бүрмөсөн чөлөөлөлгүй бөлдгийг нь атгаад үлдсэн байна. 

Үүнээс гадна Эрүүгийн хуулийг шинэчилэн найруулахдаа “албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэдэг 22.2 зүйлийг нь хасчээ. Ингэснээр ЖДҮДС-аас өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл өгүүлсэн гэж УИХ-ын гишүүнийг Эрүүгийн хуулиар яллах боломжийг үгүй хийсэн. Энэ нь нөгөө талаар ЖДҮДС-аас зээл өгсөн гишүүдийнхээ арыг нь дааж, аюулгүй байдлыг нь хангасан явдал болсон байна.

Дасгал ажил

Монголын аль ч жирийн ЖДҮ эрхлэгч хэдэн жилээр хөөцөлдөөд олддоггүй жилийн гурван хувийн хүүтэй зээлийг өгсөн гишүүдийнхээ хүчийг намын бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулахдаа хагас хугас ч болов мэдэрсэн. МАН-ын Удирдах зөвлөлийн 30 гишүүний 12 нь ЖДҮДС-ийн зээлтэй холбогдон нэр нь дурьдагдсан, тав нь Д.Хаянхярваагаа зайлуулснаас хойш албан тушаалд томилогдсон бол 16 нь түүнийг огцруулахыг дэмжсэн байдаг. 

УИХ-ын танхим дотор У.Хүрэлсүх УИХ-ын даргаасаа илүү эр бяраа гайхуулахыг он солигдохоос өмнө бид зурагтаар өдөржингөө үзсэн. УИХ-ын гишүүдийн талаас ч илүүг нь ЖДҮДС-аас өгсөн зээлээр цаламдаад авчихвал тэгж ир орох биз. Үхлээс айдаггүй тэнэгтээ ч биш дарагдах кнопныхоо тоонд л бардсан болов уу. Төлбөртэй жагсагч нар дээр төрийн албан хаагчдаар тоо нэмсэн сүрт жагсаал нь УИХ-ын танхимд огтхон ч нөлөөгүй, харин нийгмийн сэтгэхүйг бэлтгэх зорилго агуулсан дуу хуур цалгисан өргөн дэлгэр өвлийн шоу байсныг зарим хүн одоо зах зухаас нь ойлгож эхэлсэн биз ээ. 

Туршилтын ажил

ЖДҮДС-аас зээл өгч аргамжсан УИХ-ын гишүүдээ анх удаа ашиглах гэж тачаадаж байх зуур УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийг чухам л “найруулсан“ байж таарна. Саналын эцсийн дүн нэгэнт тодорхой болохоор Г.Занданшатар хийцгүйрч "чка" хар шилтэй Сүхийн талбайгаар хэсүүчилж, М.Оюунчимэг сая саяын үнэтэй ороолтоо хүнд гайхуулахаас өөр ажилгүй явсан гэж үзэхэд гэмгүй. “Индрийн тав”-ын эх оронч үгсийн сан барагдахын даваан дээр хүсэн хүлээсэн мөч ирсэн. 2019.01.03 “УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийг УИХ баталсан. Тэр өдөр 49 гишүүн чуулгандаа сууснаас 44 нь уг хуулийг дэмжжээ. 2019.01.29 УИХ-ын дарга М.Энхболдыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд 65 гишүүн оролцож 43 нь огцруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Хяналтын систем

ЖДҮДС-ийн зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүдийн тоо 49 хүрсэн гэдэг үнэн бол УИХ-ын бараг 65 хувь нь. Энэ бол УИХ-ын чуулганаар шийдвэр гаргахад хангалттай, бүр запастай тоо. Тэгэхээр ЖДҮДС-ийн зээл өгсөн гишүүдээрээ У.Хүрэлсүх хүссэн шийдвэрээ гаргуулах боломж бүрджээ гэсэн үг. ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан гэмт хэргээ “зүгээр л зээл” гэж ичиж зоволгүй тайлбарлаж суугаа нь хууль, хяналтын дээд албан тушаалтнуудыг ч У.Хүрэлсүх ЖДҮДС-ийн зээлээр гартаа оруулсныг нь давхар нотолно. Харин 600 сая төгрөгийн төсөвтэй, гишүүдийн хурууны хээгээр л дарагдах кноп бол ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийг “Эзэн” нь хянах ухаалаг систем байж таарна. Амин чухал асуудал дээр “буруу” товчоо дарсан “ЖДҮ-чин гишүүн”-ийг бол “шударга шүүх” нь тосоод авах байлгүй.

Айдас хүйдэс

Эцгийгээ хөнөөж төрийн эргэлт хийсэн Модун шанью цэргүүдээ өөрийнхөө харавсан зүгт харавдаг дадалтай болгосны ачаар санасандаа хүрсэн домог бий. Ямартаа ч У.Хүрэлсүх эхний сумаа тавьж үзсэн. Санаснаар нь болсон. Цаашдаа улам дасгалжуулж нэг зүгээс гадна зэрэг харвуулах г.м “жигдрэх юмандаа бас байгаа байх аа”. Харвуулах бай ч мундахгүй, аль эртнээс онилчихсон занаад байгаа. Харин хамгийн сүүлд хаашаа харвахыг нь цаг хугацаа харуулах амой. Айдас хүйдэс... 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.9.44.66)
    Novsh dald orooroi urvhvvhed chin uldeh horvoo shvv tengeriin gesgeel gej bdag ym svv .odoo yah vee buh ym saihan bn bi bugdiig chadaj bn gej bodoj bga bha uiliin ur uuriin chin muruur mushgod zaaval irdeg ym shvv
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • У.Мэргэн (103.57.92.129)
    Төрийн хар хайрцагны бодлогын талаар түүний залгамж чанарын тухай бичээд бнаа даа...Таныг хүндэлдэг шүү. Амжилт хүсье.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 1 цаг 34 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 2 цаг 39 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 2 цаг 46 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 3 цаг 33 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 3 цаг 35 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 3 цаг 54 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 3 цаг 59 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 4 цаг 52 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 5 цаг 50 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 5 цаг 54 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 5 цаг 59 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 6 цаг 4 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 7 цаг 28 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 7 цаг 29 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 7 цаг 30 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 7 цаг 31 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 7 цаг 34 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 9 цаг 7 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 9 цаг 21 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 9 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top