x

Баялгийн хараалаас салах арга зам ба ардын капитализм

Таван толгой, шуналтай улстөрчид хоёр байгаа цагт Монгол баялгийн хараалаас салахгүй. Яагаад гэвэл уул уурхайгаас орж ирэх асар их орлогод өөрсдийн хяналтаа тогтоон "шаах" гээд улстөрчид улам бүр улайрсаар буй. Удахгүй "Эрдэнэс-Таван толгой" ХК-иар жидүүчид эрэн зууны том луйвар хийх байгаа сурагтай!

Одоохондоо ичгүүр сонжуураа алдан "шударга" царайлаад өвөр хоорондоо, эд баялгийн төлөө "цусгүй дайн" хийх төвшинд яваа. Энэ маягаар цаашаа даамжирвал жинхэнээсээ цуст мөргөлдөөн, иргэний дайн мэт рүү шилжиж мэднэ.

Монгол хэмээх төрт улс оршин тогтнож чадахгүй болохдоо хүрэх вий. Үгүй дээ л ардчилал устаж, "хөх босоо монгол" зэрэг "цэрэгжсэн мафи" бүлгүүдийн тохиролцоогоор нийгмийн хувь заяа шийдэгддэг Нигери, Либери, Гайти маягийн хөгийн улс болох эрсдэл өндөр байна.

Монгол баялгийн хараалаас салъя гэвэл яаралтай уул уурхайн баялгийг улстөрчдөөс холдуулах хэрэгтэй. Ингэж холдуулж чадвал баялгийн хараалаас салаад зогсохгүй, улсын төсвийн "тэжээвэр амьтан" болчихоод байгаа чөлөөт зах зээл "гинж"-ээсээ чөлөөлөгдөж эдийн засгийн үсрэнгүй хөгжил эхэлнэ.

Монголчууд бид эд баялгаас шуналтай улстөрчдийг холдуулж байсан арвин туршлагатай.

Нэгдлийн малыг бид малчдад нь шууд өгөх замаар дарга нарын "нүдний хор орох"-оос холдуулж чадсан. 22сая толгой малтай байсан Монгол 70 сая орчим толгой малтай, жилдээ 30 сая толгой мал экспортлох хүчин чадалтай болоод байна.

Улсын орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй өгөх замаар их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зах зээлд улстөрчид "гараа шургуулах"-аас сэргийлж чадсан билээ. Уул уурхайгаас өмнө, орон сууцны барьцаагаар банкууд томорч, Монгол руу урсах долларын урсгал бараг зуу гаруй дахин нэмэгдсэн.

Хүмүүс анзаардаггүй болохоос биш мал, орон сууц зэрэг үнэт хөрөнгүүд иргэдээрээ дамжин эдийн засгийн эргэлтэд ороход манай зах зээл хоёронтоо тэлж, Зөвлөлт Холбоот Улс хэмээгч тэжээгчээ алдаад картын бараатай үлдээд байсан эдийн засаг маань "хүний царай" харахааргүй болсон юм даа.

Мал болон орон сууцны хувьчлал юуг харуулсан бэ гэхээр зэрэг, хэрэв зээ төрийн өмчийг ард иргэдээрээ дамжуулан хувьчилбал чөлөөт зах зээлийн "үл үзэгдэх гар" нийгмийн баялгийг маргаангүй хуваарилж, ухаалгаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэдгийг харуулсан юм.

Төрийн өмчийн том хөрөнгийг иргэдээрээ дамжуулан хувьчлах аргыг анх Маргарет Тэтчерийн засгийн газар санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд үүнийгээ "Ардын капитализм" хэмээн нэрийдсэн юм.

Ардын капитализмын гол зорилго бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй, нэн тэргүүнд төрийн өмчийн компанийн хувьцааг иргэдээрээ дамжуулан хөрөнгийн зах зээл дээр гаргах явдал байлаа. Тэгээд, эхний ээлжинд иргэддээ хямд үнэ (тухайн компанийн ажилчдад бол үнэгүй)-ээр төрийн өмчийн компанийн хувьцааг шилжүүлсэн. Хувьцаагаа авсан иргэд нь цааш нь үнэт цаасны зах зээл буюу хөрөнгийн бирж (хоёрдогч зах зээл ч гэдэг) дээр мөнөөх хувьцаагаа чөлөөт үнээр зарсан юм.

Тэтчерийн төрийн өмчөөс ардын капитализм руу шилжих шилжилт амжилттай болсон. Одоо энэ туршлага бусад олон оронд ашиглагдсаар байгаа юм. Манайд явагдсан нэгдлийн малыг хувьчлах, орон сууцыг хувьчлах хувьчлалууд ардын капитализмын нэг хэлбэр байсан билээ.

Ардын капитализм амжилттай явагдсаны шалтгаан юу вэ? Энэ асуултад хариулахын тулд эхлээд төрийн өмч гэж юу вэ гэдгийг санах хэрэгтэй.

Төрийн өмч бол ард түмний нэртэй боловч үнэн хэрэг дээрээ эрх мэдлийг атгасан улстөрчид болон түүний хамсаатнуудын "саалийн үнээ" байдаг. Ийм болохыг бид "Эрдэнэт", "Багануур" зэрэг улсын бүх үйлдвэрийн газруудаас улстөрчид хулгай хийсээр ирсэн туршлагаас мэднэ. Өнөөдөр "Эрдэнэс-Таван толгой" хамгийн том "саалийн үнээ" болсон байгаа.

Хаана төрийн өмч байна тэнд улстөрчид болон тэдний ивээлд орсон захирлуудын хулгай байдаг. Төрийн өмч бол "хулгайч" юм. "Хулгайч" төрийн өмч улсын эдийн засгийг доройтуулдаг. Үүнийг бид социализмын дампуурлаас харсан, одоо Венесүэлээс харж байна. Тийм учраас төрийн өмчийг хувьчлах шаардлагатай байдаг. 

Төрийн өмчийг хувьчлах олон арга бий. Шууд дуулага худалдаанд оруулан гадна дотны мөнгөтэй хүмүүст худалдаж олсон орлогыг нь улсын төсөвт авдаг. Энэ аргын дутагдалтай тал нь хувьчлалын орлогыг улстөрчид үр ашиггүй зарах, завших явдал салдаггүй. Бас менежментийн хувьчлал гээд арга байна. Ингэж хувьчлахад дарга нарын хамсаатнууд бүлэглээд авчихдаг дутагталтай.

Энэ мэтээр аваад үзэхэд явж явж ардын капитализм хамгийн зүй ёсны болоод шударга нь болж тунан үлддэг юм даа.

Ардын капитализм, төрийн өмч үнэхээр ард түмний өмч мөн юм бол ард түмнээр дамжуулан хувьчлах ёстой гэсэн зарчмыг баримталдаг юм. Ард түмнээр дамжуулан хувьчлахад эдийн засгийн өгөөж өндөр байсныг бид туршлагаасаа мэднэ! 

Эрдэнэс-Тавантолгойг жидүүчид эрэн зууны луйвар болгохоос нь өмнө ардын капитализмын аргаар яаралтай хувьчлах хэрэгтэй байна. Эс тэгвэл баялгийн хараалын муу бүхнийг бидний үр хүүхэд үзэх нь ээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • УСАН ТЭНЭГТ (66.181.186.117)
    бүү бураад бай, усан тэнэг ээ!!!
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • Bat (202.9.43.59)
    Ardchilal ustaj medne gene uu Ardchilal gej ene horvood baidaggui ymaa 28--jiliin dotor Uls oron muhliin irmegt ireed baihad yun Ardchilal gej soliorood baigaa novsh ve
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • Содном (122.201.24.15)
    Манайхаан одоогийн энэ явагдаад байгаа МАН-ын хагаралын гол нууц тайлагдаж байх шиг байна даа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд АН-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд ТТ-н ЧАЛКО-гийн өр дууссан болохоор МАН-ын шинэ үеийнхэн шинэ бүлэглэл үүсгэн ТТ болон хүч султай хүмүүсийн мэдэлд байгаа баялагийг булааж дээрэмдэх замаар эзэн суух гэж оролдож байгаа юм байна. Тийм учраас хүмүүс минь болгоомжтой байж тэр ард түмнээр дамжуулан хувьчилах арга гээчийг улс төрчдөөс нэхцгээе.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • монгл улсийн игэн (202.126.88.32)
    батүүл чиний байгуулсан төр одоо энхийн цагаан тагтаа болоод
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 5 цаг 15 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 6 цаг 20 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 6 цаг 26 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 7 цаг 13 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 7 цаг 16 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 7 цаг 35 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 7 цаг 40 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 8 цаг 33 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 9 цаг 31 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 9 цаг 35 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 9 цаг 40 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 9 цаг 45 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 11 цаг 8 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 11 цаг 9 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 11 цаг 10 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 11 цаг 11 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 11 цаг 14 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 12 цаг 48 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 13 цаг 1 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 13 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top