x

Г.Төмөрчулуун: ШХАБ бол бүс нутгийн интеграцад хөл тавих тухай асуудал

Ахмад дипломатч, шинжлэх ухааны доктор, профессор Г.Төмөрчулуунтай ярилцлаа.

-ШХАБ-д ажиглагчийн статусаа нэг шат ахиулах эсэх асуудал төр засгийн болон олон нийтийн дунд яригдах боллоо. Гишүүнээр элсэх нь зөв буруу гэхээсээ өмнө ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох талаар мэдээлэл өгнө үү?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсээд 20 орчим жил болж байна. Ямар учиртай вэ гэхээр 1991 онд ЗХУ задарч, 14 бүгд найрамдах улс бий болсон байдаг. Эндээс тав нь Төв Азийн бүгд найрамдах улс буюу бидний ярьдгаар “стан”-ын орнууд. Үүнд Тажикстан, Казахстан, Киргизстан гэсэн улсууд Хятад Улстай хиллэх болчихгүй юү. Хуучин Хятад Улс зөвхөн ЗХУ-тай хиллэдэг байсан бол таван улстай хиллэдэг болчихсон.

Ингээд хилийн асуудлыг зохицуулах шаардлага тулгарсан. Хилийн асуудалд хоёр юм байдаг. Нэгдүгээрт, хилийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, хилийн тэмдгүүдийг байрлуулах ёстой. Ийм зорилгоор Шанхай хотод эдгээр улс болон Орос, Хятадын төлөөлөгчид уулзаж, Шанхайн таван улс гэж анх байгуулагдаж байсан юм. Гол зорилго нь хилээ харилцан тогтоох шинэ нөхцөл байдал үүссэн. Ингээд хилээ хэрхэн тогтоох талаар ярьсан байгаа юм.

Эхний зорилго нь ийм байсан ч сүүлдээ зөвхөн хил биш болж, үүнийгээ өргөжүүлээд нийтийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий Азийн байгууллагыг бий болгоё гэсэн. Нийтийн гэдэгт гурван “изм”-ын тухай ярьдаг. Үүнд экстремизм, терроризм, сепаратизм гэдэг. Экстремизм гэдэг нь Хятадын Шиньжян Уйгарт болж байгаа салан тусгаарлах хөдөлгөөнийг ярьдаг. Сепаратизм гэдэг нь Хятадаас салан тусгаарлах гэсэн үзэл их байна.

Тухайлбал, Хонг Конг Хятадаас гаръя гэж байна. Тайванийг сепаратистууд гэж нэрлэж байна. Терроризм гэдэг нь ойлгомжтой биз ээ. Хятадын төрийн эсрэг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг зэвсэгт тэмцэл хийдэг бүлэг гарч ирлээ гэж Хятадын удирдлагууд үздэг. Тэгэхээр ийм гурван “изм”-ын эсрэг тэмцэх байгууллага гэж өөрсдийн зорилгоо тодорхойлдог юм билээ.

Төрийн тэргүүнүүд, Засгийн тэргүүнүүд буюу Ерөнхий сайд нар, Гадаад хэргийн сайд нар гэсэн гурван түвшинд хуралддаг. Гэхдээ сүүлийн хэдэн жил энэ байгууллага өргөжиж нийгмийн бүхий л салбарыг хамардаг болсон байна. Боловсролын салбарын сайд нар хуралддаг болж, тээврийн яамдын, төмөр замынх нь хүртэл хуралддаг болсон байна. Бүр ШХАБ-ын гишүүн орнуудын эрдэмтдийн уулзалт хүртэл зохион байгуулдаг болсон байна лээ.

Анх 2016 онд эрдэмтдийн уулзалт болоход Орос, Хятад, Монгол гурван улсын эрдэмтэд уулзалтад оролцсон. Энэ бүхнээс ШХАБ-ын үйл ажиллагааг улам илүү өргөжиж байна гэсэн үг. Цар хүрээ, ярьдаг асуудал, сэдвүүд нь хүртэл өргөжиж байна.

-Манай улсад хэрхэн хамаарч байгаа юм бол?

-Би нэг зүйлийг үргэлж оюутнууддаа ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр орчин үеийн олон улсын харилцааны ирээдүйн хөгжил олон талт хамтын ажиллагаа руу чиглэж байна. Энэ нь олуулаа нийлж асуудлыг шийддэг процесс. Ингээд ярихаар Африк тивд Африкийн эв нэгдлийн байгууллага гэж Африкийн бүх орнууд нэгдэж орсон байгууллага байна.

Латин Америкт Америкийн улсуудын байгууллага, Европт Европын холбоо гэж 28 улсыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бий болсон. Ази том учир хэсэгчилсэн байгууллага бий болж байгаа нь энэ юм. Жишээ нь, АСЕАН гэдэг байгууллага Азийн зүүн өмнөд хэсгийг хамарсан 10 улсын нэгдэл болж таарч байгаа. СААРК гэж Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка зэрэг өмнөд Азийн дөрвөн улсыг нэгтгэсэн байгууллага байна.

ШХАБ гэдэг нь Евро-Азийн байгууллага болж таарах юм. Орос Улс орж байгаа учир Евро, үүн дээр Хятад, Энэтхэг, “стан”-ын орнуудыг багтаасан. Өөрөөр хэлбэл, зүүн хойд Ази тэр чигээрээ орчихож байна. Үүнд Монгол багтаж байгаа. Тиймээс манай тивд, бүс нутагт явагдаж байгаа олон талт үйл явцад Монгол Улс орох ёстой юм.

-Зөвхөн олон талт хамтын ажиллагаагаа хараад элсэх асуудлыг хөндөх нь хэр зохистой юм бол?

-Олон талт хамтын ажиллагаанд маш олон асуудал байгаа. Тэрийг үгүйсгэхгүй. Г эхдээ гэртээ ганцаараа сууснаас тэр үйл явцад орж байсан нь дээр. Та гэртээ ганцаараа үлдэж болно. Олон тоглоом байгаа бол тэрүүгээрээ тоглож болно. Гэхдээ уйдна шүү гэсэн санаа. Тиймээс хамт олныхоо дотор, тивийнхээ бусад улсуудтай хамтарч ажиллах нь Монголын эрх ашигт нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, хүн бол ганцаараа амьдарч болно. Харин улс орон бол бусад улстайгаа хамтарч ажиллах нь хамгийн чухал байдаг. Өөрийгөө сондгойруулж, тусгаарлаж, олон талт үйл явцаас гадна үлдэнэ гэдэг аюултай асуудал. Монголын эрх ашигт яав ч нийцэхгүй. Тиймээс би хувь хүнийхээ хувьд олон талт хамтын ажиллагааг шүтдэг хүний нэг. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч бид амжиж суухгүй бол болохгүй. Гэхдээ оройтоогүй байна.

-Энэ байгууллагад ороход оройтоогүй гэж байна. Тэгвэл гишүүнээр орсноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Орчин үед тэр дундаа, техник, технологи хөгжсөн, даяаршил газар авч байгаа нөхцөлд хүн хэзээ ч ганцаараа аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Үүнийг яаж хангах вэ гэхээр нийтийн хүчин чармайлтаар хангадаг. Олон улсын байгууллагад орох замаар аюулгүй байдлаа хангадаг. Аюулгүй байдал гэдэг нь их өргөн ойлголт.

Улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, шинжлэх ухаан, техникийн аюулгүй байдал, байгаль орчин, цаг уурын аюулгүй байдал гээд энэ бүхнийг Монгол Улс дангаараа шийдэхгүй. Хоёрхон жишээ, хэлье. Нэгдүгээрт, хар тамхины асуудал байна. Бараг өдөр бүр хар тамхины асуудал гарч байна. Энэ асуудлыг Монгол ганцаараа шийдэж чадахгүй.

Манайд хар тамхитай тэмцэх туршлага ч байгаагүй. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ гэхээр олон талт хамтын ажиллагаагаар шийднэ. Гэхдээ энэ Хятадын, Оросын ч асуудал. Төв Азийн “стан”-уудын ч асуудал, Энэтхэг, Пакистаны ч асуудал. Тиймээс энэ нийтлэг асуудлыг нийтийн хүчин чармайлтаар шийднэ. ШХАБ энэ бүх асуудлыг ярьдаг юм. Үүнийг бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийднэ.

ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагаагаар шийднэ. Хоёрдугаарт, хүний наймааны асуудал. Бас л манай улсад байдаг асуудал. Үүнтэй мөн л ШХАБ-тай хамтарч тэмцэнэ. Энэ бүхнийг терроризм, экстремизмийн хүрээнд авч хэлэлцдэг. Тэгэхээр Монголд ашигтай юу гэвэл ашигтай.

-Хэрэв ШХАБ-т гишүүнээр элсвэл манай улс хоёр хөршийнхөө нөлөөнд автаж, гуравдагч орны харилцаанд сөргөөр нөлөөлөх юм шиг ойлголт олон нийтийн дунд байна л даа?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Байдаг л байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал юм. Бид НАТО гэдэг цэргийн эвсэлд элсэх гэж байгаа юм биш. ШХАБ гэдэг байгууллага цэргийн эвсэл биш. 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөндөө ШХАБ хэзээ ч цэрэг, улс төрийн эвсэл, нэгдэл, холбоо, блок болохгүй гэж цагаан дээр хараар бичсэн байна лээ. Тэгэхээр энэ эвсэл биш байна. Бид бол эвсэлд нэгдээгүй улс. ШХАБ-ын гишүүн орноос Энэтхэг, Хятад, ОХУ-аас бусад нь цэргийн аливаа эвсэлд нэгдээгүй. Тэгэхээр энэ эвсэлд нэгдээгүй улс орнуудын холбоо байх нь.

Гуравдагч хөршийн харилцаа хүндрэх талаар ярих асуудал байхгүй. Казакстан ШХАБ-ын гишүүн мөн үү гэвэл мөн. Үүнээс болоод Казахстан Японы, Казакстан АНУ-ын хоорондын харилцаа муудсан гэж бол сонсоогүй юм байна. Энэтхэг саяхан энэ байгууллагад орж байна. Үүнд орлоо гээд Энэтхэг АНУ-ын хоорондын харилцаа муудсан уу. Тийм зүйл байхгүй. Яг үүнтэй адилхан. Ер нь тусгаар тогтносон улс орон юу хийхээ өөрөө мэднэ. Бусдаар заалгах асуудал огт байх ёсгүй.

-Мөн ОХУ, БНХАУ-аас манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд дарамт ирэх юм биш үү?

-ОХУ, Хятад дарамтлах юм бол яагаад НҮБ-аас дарамталж болоогүй юм. Гурвуулаа л гишүүн орон. Тэр тусмаа Орос, Хятад улс НҮБ-ын байнгын хоёр гишүүн. Энэ тусгай эрхээ ашиглаад яагаад Монголыг дарамтлахгүй байгаа юм. Тэгсэн хэр нь ШХАБ-д орохоор дарамтлаад эхэлдэг байж болох уу. ШХАБ гэдэг байгууллага НҮБ-ын дүрэмд заасан зарчим, хэм хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Хоёрдугаарт, дарамт, шахалт ирнэ гэж ярьж байгаа хүмүүс их байгаа.

Бид 220 жил Манж Хятадын ноёрхолд байсан. Бид 1911 онд хувьсгал хийж, тусгаар тогтнолоо авсан. Монгол Улс ууссан уу гэвэл үгүй. 1924 анхны Үндсэн хуулиа баталж, үүнээс 1990 он хүртэл биднийг ЗХУ-ын дагуул, клон, хиймэл дагуул, 16 бүгд найрамдах улс зэргээр элдвээр хараасан. Гэтэл бид 1990 онд хувьсгалаа хийж, тусгаар тогтнолоо авсан. Тэгвэл яагаад тэр үед уусаагүй юм бол.

Одоо ШХАБ-д орно гэхээр уусна, энэ хоёр биднийг хүчиндэнэ, дарамтална гэж толгойд орсон болгоноо ярих юм. Тийм зүйл байхгүй. ШХАБ-д орохоор гуравдагч хөршийн харьцаа, донор орнуудын хөрөнгө оруулалт буурна гэж үлгэр яриад хэрэггүй. Наадах чинь үлгэр байхгүй юу. Шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй, нотолгоогүй, баталгаа, баримт байхгүй ийм юмаар ард түмний толгойг эргүүлж болохгүй.

-Энэ байгууллагын талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн үг үү?

-Яг үнэн. Ард түмэнд энэ талаар ямар ч ойлголт алга. Бас нэг жишээ хэлэхэд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед төвийг сахина гэж баахан давхисан. Гэтэл ард түмэнд төвийг сахих тухай ойлголт ер байхгүй. Цагаан цаасан дээр бичихэд амархан гэж боддог юм уу. Толгойг нь эргүүлж, төвийг сахина гэж элдэв юм ярьсан. Үүн шиг аюултай бодлого байхгүй. Монголын эрх ашгийг 100 хувь хордуулж байгаа, эрх ашгийг зөрчиж байгаа чиг шугам юм. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн.

Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал 2016 онд болоход бас хэлж байсан. “Энэ аюултай юм болж байна шүү. Төвийг сахина гэдэг зүйлээсээ эртхэн татгалзахгүй бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюултай санаачилга байна шүү” гэж байсан. Үүнийг ҮАБЗ тогтоол гаргаж, цуцалсан байдаг. Бидний зөв л байсан юм билээ. Үүн шиг зарим нөхдүүд ШХАБ-д орохгүй гэж байна.

Улсын эрх ашиг гэж нэг юм бий. Тэгэхээр эрх ашигт нийцэж байгаа бол хаашаа ч явж болно. ШХАБ яг үүний нэг жишээ. НҮБ шиг, Европын холбоо шиг. АСЕАН шиг нэг л байгууллага. Энд орохоор Монгол тусгаар тогтнолоо алдана гэж хэлж байгаа хүмүүс бол олон улсын харилцааны тухай “А” ч гүй хүмүүс байна. Цагаан толгойг нь мэдэхгүй байна. Геополитикийн онолыг ерөөсөө үзээгүй, үндсэн зарчмыг нь ойлгодог ч үгүй, ойлгохыг хүсдэг ч үгүй хүмүүс. Тэгэхээр энэ бүхэнд итгэж болохгүй.

-Нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг Улстай гурван сая гаруй хүнтэй Монгол Улсыг харьцуулах нь зохисгүй. Энэтхэгийн хувьд дургүй нь хүрвэл хаалгыг нь саваад гарах чадалтай улс гэж байгаа. Энэ байгууллагаас гарах боломж нь ямар байдаг вэ?

-Алаагүй баавгайн арьсаар битгий дээл хийх гээд бай. Ороогүй байж хэлэх боломжгүй. Харин орсон хойноо надад таалагдахгүй бол гараад явчихна. Гарах нь чөлөөтэй. Үүн дээр зарим хүмүүс БРЕКС-ыг ярьж, харьцуулаад байх юм. Огт тийм зүйл байхгүй. Байдаг л байгууллага. Орлоо. Таалагдахгүй бол гараад явлаа. Энэ бол асуудалгүй.

-Тэгвэл ШХАБ-д гишүүн болсноор бидэнд ямар боломжууд бий болох вэ. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хийн хоолой, эдийн засгийн коридор, дэд бүтцийн асуудал дээр томоохон дэмжлэг авах боломж бий болох уу?

-Хамгийн гол нь бид ШХАБ-аас мөнгө гуйх гэж байгаа юм биш. Тэнд элсчихлээр маргааш нь хэдэн сая доллар, юань, рубль манайд ороод ирнэ гэсэн ойлголт байгаа бол түүнийгээ толгойноосоо авч хаях хэрэгтэй. Энэ бол бүс нутгийн интеграцад хөл тавих тухай асуудал. Интеграц гэж олон зүйлийг хэлнэ. Эдийн засгийн, соёлын, байгаль цаг уурын, хүрээлэн байгаа орчин, хүн хоорондын харилцааны гэх мэт олон юм бий. Бид олон жил ганцаардмал байдалд байсан улс.

1921 онд хувьсгал гараад 1990 он хүртэл ЗХУ-аас өөр улстай харьцаж үзээгүй. Их түгжигдмэл, ганцаардмал байдалд байсан. Энэ байдлаасаа одоо болтол гарч чадахгүй байна. АНУ, Япон, Солонгостой харьцаж, гуравдагч хөршийн харилцаатай байгаа нь үнэн. Гэхдээ сэтгэлзүй нь социализмын үедээ хэвээрээ байна. Жижиг улсын сэтгэхүйд байдаг аймшигтай юм нь, айдас. Энэ бүхнийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Бид чөлөөт ертөнцөд байгаа чөлөөт улсын, чөлөөт ард түмэн. Бид хаашаа явахаа өөрсдөө сонгох ёстой.

-Гэхдээ тодорхой хэмжээний ашиг харах нь зүйн хэрэг болов уу?

-Дэд бүтцийн төслүүд хийн хоолой, байгалийн хоолой, өндөр хүчдэлийн шугам, автозам, төмөр зам ярьж болно. Гэхдээ энэ бүхэн гол нь биш. Гол нь улс төрийн асуудал байна. Тусгаар тогтнолтой холбоотой. Нэг чухал зүйлийг зориуд хэлэхэд, аливаа улсын дипломат ажиллагаа мэдээлэл дээр тогтдог. Мэдээлэл дундаа стратегийн мэдээлэл дээр тогтдог юм. Тухайн улс мэдээлэл авч үүндээ үндэслэн шийдвэр гаргадаг байхгүй юү.

Мэдээлэл байхгүй бол ямар ч шийдвэр гарахгүй. Дипломатч хүний хувьд хэлэхэд, Монголын элсэх гол зорилго бол мэдээлэл олж авах юм. Хятад, Оросоос хоёр талт хамтын ажиллагаагаар авч чаддаггүй мэдээллийг олон талаас олж авдаг. Тэр нь ямар мэдээлэл байх вэ гэхээр намайг араас хутгалах нь уу, эсвэл урдаас зүрх рүү хутгалах нь уу гэдгийг олж мэдэх тухай асуудал. Өөрийгөө хамгаалах нь аль ч улсын дипломат ажиллагаанд байдаг зүйл. Харин энд орохгүй гэртээ ганцаараа суугаад байвал юу ч олж долоохгүй.

-Энэ байгууллагын гишүүн найман орныг харахад Ерөнхийлөгчийн засаглал руу орох вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол эрх тэгш орнуудын холбоо. Хятад ямар эрхтэй оролцож байна. Монгол яг л тийм эрхтэй орно. Тулган хүлээлгэнэ гэдэг нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээний үлдэгдэл гэдгийг дахин хэлье. Одоо тийм зүйл байхгүй болсон. Олон талт үйл явц гэдэг нь бүгдээрээ тэгш эрхтэй оролцдог. Нэг нь гарч ирээд дарангуйлаад босс болж, нөгөөх нь цэрэг, боол болдог зүйл огт байхгүй.

Нутаг дэвсгэр, хүн амын тоо, эдийн засгийн хөгжлийн түвшнөөс үл хамаарна. Бүгд адилхан тэгш эрхтэй орох боломжтой. Орлоо чамд таалагдахгүй бол гарлаа. Энэ бол чөлөөтэй. Дүрэмдээ ч тэгж заасан байна лээ.

-Та гурван түвшний уулзалтад аль алинд нь оролцож байсан юм билээ. Ер нь эдгээр уулзалтаас яг ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би янз бүрийн түвшний 7-8 удаагийн уулзалтад оролцсон. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр бид ажиглагч байснаар энэ байгууллагаас юу ч хожихгүй. Харин ч илүү зардал гаргаж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр зочид буудал, хоол унд, замын зардлаа төлүүлээд хуралд явдаг. Зардал гаргаж байгаа юм чинь бидэнд ашиг унах ёстой. Гэтэл ажиглагч байснаар бидэнд тийм боломж байхгүй.

Харин жинхэнэ гишүүн болчихвол тэр хэмжээний зардлаар 100 дахин илүү ашиг унана. Харин ажиглагч орон үйл ажиллагаанд бүрэн орж чаддаггүй. Яадаг вэ гэхээр хамгийн чухал юм нь бүгд хуралдаан гэж болдог. Ерөнхийлөгч нар бүгдээрээ сууж байгаад хамаг нарийн юмаа ярьдаг. Үгүй бол Ерөнхий сайд нар хамаг юмаа ярьдаг. Энд Монголыг оруулдаггүй. Манай төлөөлөгчид хурал дууссаны дараа хэвлэлийн бага хуралд нь үг хэлдэг. Ингээд л гүйцээ. Ямар хэрэг байгаа юм бэ.

Хэдийгээр хоёр талын уулзалтууд байж болох ч хурлын тухай асуудал огт яригдахгүй. Бидэнд унах унц огт байхгүй, харин ч зардал ихтэй гэж хэлээд байгаа нь энэ юм. Нарийн ширийн юмыг бүгд хуралдаанд, жинхэнэ гишүүд ярьдаг. Би ажиглагчаар 15 жил явчихсан байна. Одоо цаашдаа хэдэн жил явах вэ. Эсвэл ажиглагчаас бүр татгалзах хэрэгтэй.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 10 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 11 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 12 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 13 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 16 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 17 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 18 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 20 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 21 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 23 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 24 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 25 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 27 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 28 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 29 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 30 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 31 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 33 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 35 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top