x

Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

Дэлхийн өнцөг булан бүрт  ажиллаж, амьдарч яваа Хэнтийчүүдээс энэ удаад нэгэн бүсгүйг онцоллоо. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор өнгөрсөн 2018 онд Онцгой байдлын албаны 26 алба хаагч эх орноосоо мордсон билээ. Тус алба хаагчдын дунд Хэнтий аймгаас анх удаа эмэгтэй алба хаагчаа илгээсэн нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал юм. Түүний ярилцлагыг хүргэж байна. 

–  Алс холын Өмнөд Судан улсад сайн сууж байна уу? Урилгыг маань хүлээн авч интернетээр ярилцах цаг гаргасанд баярлалаа.

- Амар мэнд сууна аа. Алс холын газраас элэг нэгт Монголчууд, нутгийн олон түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэн минь сайхан шинэлэв үү. Миний бие Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад өнгөрсөн таван сарын хугацаанд Монгол Улсынхаа бие бүрэлдэхүүний хамт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож явна даа.

 – Анх Судан улсад хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаач? 

- Анх энэ улсад ирээд хүүхдүүдийг нь хараад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрсэн. Өөрийн эрхгүй нүднээс нулимс урссан. Хамгийн түрүүнд өөрийгөө ямар сайхан эх оронд төрсөн, ямар их хувь тавилангаар амар амгалан, аз жаргалтай амьдарч яваа юм бэ гэж бодогдсон. Эх орноо хайрлах, бахархах сэтгэл төрж байсан даа.

– НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг мэдээж амаргүй  байх?

- Би энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас оролцож байгаа гуравдах эмэгтэй алба хаагч. Харин Хэнтий аймгаасаа анх удаа оролцож байгаа гэдэг утгаараа нутаг орон, ард түмэн маань өндөр хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Өөрийгөө дайчилж, маш олон зүйлийг сурч, мэдэж байна. Энд алба хаана гэдэг цэргийн хүнээс асар их сэтгэлийн тэнхээ шаарддаг. Нэрний минь өмнө эцгийн минь нэр, эцгийн минь нэрний өмнө нутгийн минь нэр явдаг учраас миний хувьд олон аавын хөвгүүд, охидуудтай мөр зэрэгцэн, ажил үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа.

– Гэр бүл, эх нутгаа их санаж байна уу?

- Маш их санаж байна. Шөнө орондоо сэмхэн уйлах үе бий. Гэхдээ би чинь эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ. Эх орноо бодоод л уужирдаг. Монголчууд бид үнэхээр азтай бас баян хүмүүс юм байна.  

Баярлалаа танд.

Цэнхэр дуулгатнуудын нэг болж, дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: “Хэнтий мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 6 цаг 59 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 0 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 0 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 2 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 4 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 5 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 7 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 8 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 10 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 11 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 13 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 14 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 15 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 16 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 17 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 18 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 19 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 21 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top