x

Ерөнхийлөгч, экс Ерөнхийлөгч нарын “дуэль”

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын төлөөллийг цуглуулан улс төрийн томоохон мэдэгдэл хийлээ. Экс Ерөнхийлөгчийн “уулзалт ярилцлага” нэрийн дор хийсэн улс төрийн мэдэгдлийн үг, үзүүр нь эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг чиглэв.

Тэрээр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийг “Х.Баттулга бол хулгайч. Хулгайч хулгайчдаа их гарын хулгайч. Тэр зангаа л гаргаж байна. Х.Баттулгад хүний нөөц гэж байхгүй, хулгайч нар л түүнийг дагадаг. Тийм учраас хүн томилох ёстой албан тушаалд хулгайч нараа томилдог” хэмээн доромжлов. Бас илтэд басамжлав. Харамсалтай нь энэ үг байгаа оноод зогсохгүй нийгмийн нэлээд хэсэгт таашаал өгч буйг хэлэх хэрэгтэй. Учир нь, энэ бол тэдний хэлэхийг хүссэн ч хэлж чаддаггүй, хэлсэн ч Х.Баттулгад хүрдэггүй, хаданд хашгирсан цуурай мэт дэмий өнгөрдөг байсан үг, үзэл бодлынх нь хэлтэрхий юм. Харин энэ удаа Ерөнхийлөгч асан өөрийн амаар энэ үгийг хэлж, нийтээр хэлэлцэх сэдэв болгож чадлаа. Ядаж л “Хэн нь илүү хулгайч вэ?”

Ялангуяа “Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахиад Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана” гэсэн нь тавласан өнгө аястай сонсогдож болох ч яг үнэндээ аливаа зүйлийн мөн чанарыг заавал хуруугаар имэрч, шүдээр хазаж, бүр нэг яс махаараа мэдэрч байж таньдаг монголчуудын сайнаар хэлбэл “няхуур”, муугаар хэлбэл жаахан “мулгуу” байдлыг л ясанд нь тултал хэлсэн хэрэг л дээ.

Хүний сайн мууг танихдаа ч тэр. Энэ хүн ийм хүн шүү, ийм ийм туршлагатай, намтар түүхтэй, холхон байгаарай гэж хэн хичнээн хашгираад ч сонсохгүй. Заавал өөрийн биеэр, яс махаараа мэдэрч байж итгэдэг зантай. Одоохондоо монголчууд Х.Баттулгаас, У.Хүрэлсүхээс уйдаагүй, залхаагүй, хашраагүй л байна. Яагаад гэвэл ядуурал нь ясандаа тулаагүй, муйхарлал, мулгуу байдал нь Монголыг сүйтгэж дуусаагүй байна аа л гэсэн үг. Бүүр нэг ёроолдоо тулсны дараа нэг “ёо” гэж дуугарах байх.

Хаанаас нь ч харсан Ц.Элбэгдорж бол Х.Баттулгын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй, алдаатай ч оноотой Ерөнхийлөгч байсан. Гэхдээ зарим үед хэн хэлснээсээ илүү юу хэлсэн бэ гэдэг нь чухал байдаг. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй. Монголчуудын амьдрал дээрдсэн үү? Үгүй. Ядаж л ёс суртахууны түвшинд бага ч гэсэн урагш алхсан уу? Бүр ч үгүй. Баахан хүнийг хужаа хувхайгаар нь дуудаж, нийгмээ хагалан бутаргасан. (Гэхдээ энэ нь монголчуудын тал хувь нь хужаа гэсэн үг биш шүү) Тэгсэн хэрнээ нөгөө “хужаа”-даа өөрөө очоод тэврүүлчих дөхсөн. (Нэг хэсэг Монголыг Шанхайн цэрэг, улс төрийн эвсэлд нэгтгэнэ, тэндээс баахан зээл тусламж орж ирнэ гээд  яаж сандаргалаа даа)

Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор монголчуудын амьдрал дээрдээгүй (угаасаа дордох зүй тогтолтой байсан юм чинь) гэдэг үнэн, өрнөөсөө салаагүй, ядуурал улам нэмэгдсээр байгаа нь ч үнэн. Х.Баттулгын амьдрал дээшилж өрнөөсөө гарсан нь ч бас үнэн. Түүний нэр дээрх төмөр замын 280 сая ам.долларын (760 орчим тэрбум төгрөг) хэргийг АТГ хааж, Аж үйлдвэрийн паркийг Ерөнхий сайд албан ёсоор татан буулгалаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө үүрч явсан “ял”-ыг л сэгсэрснээс биш өрөөлд тус нэмэртэй нэг ч зүйл хийсэнгүй ээ. Энэ ч бас үнэн.

Ялын тухайд “гүтгэлэг” гэж битгий хэлээрэй дээ. УИХ-ын гишүүн, одоо ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ гишүүний намынхаа бага хурал дээр хэлсэн үг юм шүү. “М.Энхболд оо, Ерөнхийлөгчийн сонгуулиар чи ял авах гэж байсан хүнийг өршөөгөөд өөрийнхөө өрсөлдөгчөөр захиалаа биз дээ” гэж. (Хэрвээ гүтгэсэн гэж үзвэл Л.Оюун-Эрдэнэ л гүтгэсэн)

Экс Ерөнхийлөгчийн яаруу сандруу хийсэн энэ удаагийн мэдэгдлийн цаад учир шалтгаан, алс хэтийн зорилго юу болохыг мэдэхгүй ч, ямар ч байсан Х.Баттулгатан болоод У.Хүрэлсүхтэн нарын бий болгох гэж зүтгэж байгаа “хонгилоор” алхахгүй гэдгээ ил цагаан, чангаар хэллээ. Тийм болохоор Ерөнхийлөгч Х.Баттулгад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асныг АТГ-т шалгуулахаар өгсөн 170 хуудас материалаа хэвлэл мэдээллээр цацах үлдлээ. АТГ лав Ц.Элбэгдорж дээр хэрэг нээгээгүй юм байна.     

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.21.109.145)
    8 jiliin daraa Battulga gedeg hun hamgiin aimshigtai hun bolno doo
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Ц. Ганболд (202.9.42.227)
    Энэ Элбэгдоржииг эргээд хархад бух юмыг угуй хииж сэтгэлгуй еериигее еед татаж хии хоосон хошигруулсан байдал л харагддаг. Ер нь ямар хун улс орныг олон улсад ялагдууллах уилдэл хииж яахав дээ Улс орноо ядуугиин туйлд оруулж еренд оруулж ямар ч хедлех боломжгуй болгох гэж гэж байсан хун хэн бэ.тодорхой шдээ Иим байхад энэ хунииг яагаад мэдэхгуй еериигее нь хуслиин дагуу энэ нэг хэдэн сэтгуулч нар ингээд яваад байдын бэ? Хариуцлага гэж юм байдын шуу хэн нэгэн биш юмаа гэхэд бурхан шиитгэлииг егех цаг ирдиин шуу гэдгииг саналмаар байна Энхболд, элбэгдоржиин уед сэтгуулчмэдээ мэдээлэлиин олон телевиз бугд дугарч чадахгуй негее талд уилчилж балайр муухай бэртэгчин манж зан гаргаж мэдээ мэдээллээр хомсдуулж эх орон ард тумнии эсрэг ажиллагаа явуулж хунии чанаргуй зан гаргаж байсан шуу. Одоо ичихгуй тэгээд бас хувирчихсан сурхии сэтгуулч хун болцгоож яваа шуу. Ичмээр унэн зевшудрага шулуун аль ч талын мэдээлэлииг тэнцвэртэй мэдээлэх естой биш уу Зарим нэг нь нээх шудрага унэнч хун болж жужиглэнэ. Унэн зев зам лхунииг сайн сайханд хургэдэг илуу мэдлэг боловсрол хэрэгтэйшуу ноходооп
    2019 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.9.42.131)
    Элбэгдорж гэж нэг муу мал,ерөнхий сайдаас хоёр ч огцроод,нам нь ялагдаад,америк руу зугтсан.Тэнд жаахан бузар булай юм сурж ирснийг нь хүмүүс мэднэ.Дараа нь оюутолгойн гэрээ,эрдэнэт, гээд хар муу бүхнээ Сталин шиг хүний гараар могой бариулсан.Гүй ээ ер нь Элбэгдорж монголчуудын амьдралыг сайжруулсан уу.АСЕМ.Ерөнхийлөгч нарын уулзалт,Олон улсын их бага хурал,Америк,Япон гээд яваад л байсан,Хөрөнгө мөнгө урсаад л байсан тэгээд одоо үр нь аль.Чиний боргохыг хэн тоож сонсох юм.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • irgen (139.5.217.106)
    adilhan l absand orohoos hoish boliod uheesei urdaas ni ichij bna
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Отгоо (64.119.25.34)
    Үүнийг бичсэн хүн элбэгдоржоос гоймонгийн мөнгө авч дээ янз нь. Хэрэв тэгээгүй бол ингэж ч бичихгүй л болов уу. Ард түмний амьдрал хэзээнээс хэцүүдсэнийг мэдэх бол мэдмээр сэн дээ. Элбэгдоржийн үед сайн байсан гэхүү. Мөнгөний төлөө юугаа ч тавьж туух чам шиг сэтгүүлч нэртэй сэтгүүлчдийн нэр төрийг гутаасан юмнууд зайлвал таарна
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Монгол (66.181.161.64)
    Элбэгдорж юу хийсийн!Хөгийн хулгайч!Улс орныг сүйрүүлж,Мафийн сүлжээ байгуулсан урвагч,хулгайч,луйварчин!!
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Tso (202.126.89.1)
    Elbegdorj mongoliig samarchaad buuga bizarre de
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.31.19)
    Цагын гарз
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.58)
    Дуэльд түрүүлж буудсан нь ялдаг юм. Маанаг хогнууд аа. Хэн сайн хэн муу нь биш
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 6 цаг 13 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 7 цаг 17 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 7 цаг 24 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 8 цаг 11 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 8 цаг 13 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 8 цаг 32 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 8 цаг 38 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 9 цаг 31 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 10 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 10 цаг 33 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 10 цаг 37 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 10 цаг 43 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 12 цаг 6 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 12 цаг 7 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 12 цаг 8 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 12 цаг 9 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 12 цаг 12 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 13 цаг 46 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 13 цаг 59 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 14 цаг 30 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top