x

Б.Пүрэвдорж: "ЖДҮ"-ийн галыг унтраах арга хэмжээ авах нь тодорхой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой УИХ-ын чуулганы үйл ажиллагааны талаарх байр суурийг нь сонирхож, мөн түүний орон нутагт хэрхэн ажилласан талаар нь ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хуваарийн дагуу хуралдаж чадалгүй нэлээд тасарсан. Төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй учир “муу дүн” тавиулах байх даа?

-Харин тийм. Намрын чуулган Монгол төрийн эмгэнэл болсон зурвас үе хэмээн тэмдэглэгдэж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл сандал суудал, албан тушаал булаалдсан МАН-ын дотоод хэрүүлийн улмаас энэ чуулган ямар ч үр дүнд хүрсэнгүй. 2019 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Үүнээс өөр хийсэн ажилгүй юм. УИХ-ын гишүүд нь 40 гаруй хоног бойкот зарлаж төрийн хууль тогтоох үйл ажиллагааг гацаасан. МАН дотор “60 тэрбум”, “ЖДҮ” гэж хоёр хуваагдсан хүмүүс хоорондоо учраа олоогүйгээс төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа юм.

МАН-ын энэ хуваагдал зөвхөн УИХ-д байгаа зүйл биш. Бүх яам, агентлаг, аймаг, суманд хүртэл талцсан байна. Өөрөөр хэлбэл нэг аймгаас УИХ-ын 2-3 гишүүн сонгогдон гардаг. Тэд талцсан. Тэгээд УИХ-ыг дагадаг, томилгоо авсан тэр хүмүүс нь орон нутагтаа мөн хуваагдсан. Үүнээс шалтгаалж Монгол төрийн ажил бүх төвшинд гацаж байгаа юм. Жишээлбэл ХЗДХЯ-ыг аваад үзье. Сайд нь “ЖДҮ”-гийн талынх. Дэд сайд нь “60 тэрбум”-ын талынх байсан. Ийм учраас дэд сайдаа саяхан огцрууллаа. Энэ хуваагдал төрийн байгууллагуудын дарга, орлогчийн хүрээнд бий болсон. Ингээд төрийн ажил урагш явахаа болиод байна.

-Тэгвэл УИХ-ын даргыг огцруулснаар төрийн гацаа арилахгүй нь гэж ойлгож болох нь ээ дээ?

-Нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Би УИХ-ын дарга асан М.Энхболд гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгохгүйн тулд 2016-2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болтол нийт 20 гаруй удаа шүүмжилсэн. Гэтэл тэр үед М.Энхболдыг хамгаалж хамгийн чангаар хашгирдаг байсан хүмүүс бий. Тэд одоо гудамжинд гараад М.Энхболдтой тэмцэж байна. Тэгээд тэр “ЖДҮ”-гийн хэсэгт багтаж буй хүмүүс юм. Тэгэхээр би М.Энхболдыг “хаан” байхад нь эсэргүүцэн шүүмжилж үг хэлдэг байсан. Харин “хаан” байхад нь долоож явсан хүмүүс бусадтай нийлээд М.Энхболдыг дэвсэлж байна. Монголын ахмадууд үр хүүхдэдээ жудагтай байхыг зөвлөж сургадаг. Өвөг дээдэс маань бидэнд жудаг гэж зүйл өвлүүлж ирсэн. Ийм учраас М.Энхболдыг бүх хүн дэвсэлж байгаа үед нь монгол жудаг гаргаж би бас нэмээд хэрэггүй гэсэн зарчим баримталсан. Гэхдээ М.Энхболдыг огцруулах байр суурьтай байсан. Монголчууд сүүлийн үед нэгэн рүүгээ хэт их дайрдаг болчихсон. Энэ нь сошиал ертөнцийн хэрэглээтэй холбоотой болов уу гэж бодож байна. Хэн нэгэн рүү бүх хар будгаа цацдаг. Түүгээр нь нийгэм амьсгалах нь монгол хүний муухай үзэгдэл болсон. Үүнд би маш их шүүмжлэлтэй ханддаг.

-М.Энхболдыг огцруулах асуудлын дүйвээнд “ЖДҮ”-гийн хэрэг нам жим болчих шиг боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын чуулган завсарласан энэ үед “ЖДҮ” гэдэг галыг унтраах, ач холбогдолгүй болгох арга хэмжээ авах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл энэ бол гэмт хэрэг биш зүгээр л нэг байдаг л зээл мэтээр тайлбарлан сурталчлах үйл явц өрнөнө. Тэгээд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд “ЖДҮ” энгийн үзэгдэл мэт ойлголт иргэдийн тархинд суусан байх вий гэсэн болгоомжлол төрж байна. Гэвч монголын ард түмний ой санамж сайн. Ийм учраас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шинээр байгуулахын тулд үйлдсэн энэ гэмт хэргийг байнга сануулах болно.

-УИХ-ын чуулган завсарлах үеэр та ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би тойрогтоо ажиллаж 2018 оны ажлын тайлангаа тавиад ирсэн. Мөн 2019 онд хийх ажлаа танилцуулаад ирлээ. Энэ хавар зарим багт очиж уулзалтад ирээгүй малчидтай уулзах ажил зохион байгуулна.

УИХ-ын чуулган завсарласан энэ үед “ЖДҮ” гэдэг галыг унтраах, ач холбогдолгүй болгох арга хэмжээ авах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл энэ бол гэмт хэрэг биш зүгээр л нэг байдаг л зээл мэтээр тайлбарлан сурталчлах үйл явц өрнөнө. Тэгээд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд “ЖДҮ” энгийн үзэгдэл мэт ойлголт иргэдийн тархинд суусан байх вий гэсэн болгоомжлол төрж байна.

-Таныг сонгосон тойрогт тулгамдсан ямар асуудал байна. Тэдгээрийг шийдэх боломж, гарц хэр байгаа вэ?

-Тулгамдсан асуудал олон бий. Тэдгээрийг эрэмбэлээд шийдвэрлээд явах нь чухал. Гол гол асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Монгол Улсын төсөв тодорхой хэмжээгээр хязгаартай. Хүний хүслийг бүрэн хангасан тийм хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал. Нийт иргэдийн саналыг авч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгамдсан асуудлаа шийдээд байгаа.

-Тухайлбал?

-Өнгөрсөн хугацаанд сум тус бүрт гурван томоохон бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, Соёлын төв эсвэл цэцэрлэг, Нутгийн удирдлагын ордон барих асуудлыг ард нийтийн саналаар амжуулсан.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах тухай яриа бий. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол хэн нэгний албан тушаал, томилгооны тухай асуудал яригдана. Өөр хэлэлцэх чухал асуудал байхгүй. Хэрэв ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийг ярих ёстой. Зөвхөн албан тушаалтнуудыг томилох, халах тухай асуудал ярих бол хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Та Цагаан сарын өмнө тойргоороо яваад ирсэн. Орон нутагт өвөлжилт ямар байна вэ?

-Манай тойрог таван сумтай. Өнгөрсөн зун бороо хур бага, ган болсон. Харин намар оройтсон ч гэсэн бороо орж ногоо сэргэсэн. Үүний үр дүнд гурван суманд өвөлжилт гайгүй байна. Зэрэг, Дарви суманд өвөлжилт хүндэрсэн. Гандуу зуссан учир цасан дороос малын хамар хатгах өвс алга. Ингээд Онцгой байдлын ерөнхий газарт дээрх сумдын малчдад туслах хүсэлт гаргасан. Өвс, тэжээлийг түлхүү хуваарилах хүсэлт тавьж тодорхой шийдвэр гаргууллаа. Дээрх сумдад хуваарьтай өвс тэжээл удахгүй очно. Иймд төлөө сайн авч мал сүрэг нь өсөх байх гэж бодож байна.

-Тэгэхээр хэдий хэмжээний өвс тэжээл хуваарилсан бэ?

-Нэг суманд ойролцоогоор 60 тонн тэжээл, 3000 орчим боодол өвс хуваарилсан шийдвэр гарсан.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 20 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 21 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 22 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 23 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 25 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 26 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 28 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 29 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 31 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 32 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 34 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 35 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 36 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 37 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 38 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 39 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 40 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 42 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 45 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top