x

П.Очирбат: Манайх ул боовон дээр атга орос чихэр тавиад хүмүүст бэлэглэж байлаа

Арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай цагаан сарын тухай цөөн хором хөөрөлдлөө.

-Сайхан өвөлжиж байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэх гэж байна уу?

-Сайхан. Манайх энэ жил зусландаа шинэлэх гээд бэлтгэлээ базаачхаад байж байна. Эрүүл цэнгэг агаарт, хотын утаа, түгжрэл, бухимдлаас хол хэд хоног сайхан амарч, баярлаж байгаад ирнэ дээ.

-Танайх цагаан сараа хэр өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг вэ. Хүн их ирдэг үү?

-Ерөнхийлөгч, сайд байхад замбараагүй олон хүн ирдэг байсан. Одоо бол ная дөхсөн болохоор дотны хэдэн хөгшид, хүүхэд, дүү нар, ойр дотны найз нөхөд л ирнэ шүү дээ. Ёслоод, золгоод, идэж уугаад явцгаана. Зуу гаруй л хүн ирдэг байх.

-Таны хүүхэд ахуй цагт цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв. Сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаа хуваалцаач?

-Таван настай байхад маань аав өөд болсон. Бага нас минь өнчин өрөөсөн байдалтай өнгөрсөн болоод ч тэр үү их л энгийн, борог амьдралтай байсан санагддаг. Найман нас хүртлээ хурга, тугал эргүүлж, аргал түлээнд явах гээд тэр үеийн олон хүүхдийн адил ажил хөдөлмөр эрхэлнэ. Элбэг дэлбэг байсан эсэхийг мэдэхгүй байна. Том болсон хойноо ээжээсээ нэг удаа “Манайх ер нь хоол хийж иддэг байсан юм уу” гэж асууж байсан. Ерөөсөө зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт мах голдуухан иддэг байсан болов уу. Хувцас хунар ч нэг их өмсөхгүй. Хүрээнд орж ирээд л хоол унд, хувцас хунарын талаар ойлголттой болж байлаа. Цагаан сар хийхээ больчихсон, хориотой байлаа. Хөдөө байж байгаад төвд ирэхээр хөдөөний цагаан сар их гоё санагдана.

-Нээрээ нэгэн үе цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” нэртэй хөдөө орон нутагт л тэмдэглэдэг байсан гэлцдэг шүү. Яагаад ингэх болсон юм бол?

-1952 онд шиг санагдаж байна. Улс орон даяар цагаан сардаа бэлтгэж байх үед маршал Х.Чойбалсан өөд болсон юм. Монголчууд одоо ч төрөл садан, ойр дотны хүн нь өөд болбол тэр жилдээ цагаан сар хийдэггүй шүү дээ. Яг түүн шиг “Маршал нас баржээ” гээд л идээ будаагаа хураасан. Маршал бол нэг айлын хүн биш. Бүх монголын хүн учраас улс даяар идээ будаагаа хурааж, цагаан сар хийгээгүй. Түүнээс хойш л төв суурин газрынхан цагаан сар хийхгүй гэдэг болсон. Шинийн нэгний өглөө сонин уншлагад суулгана. Битүүний орой номын дугуйлантай. Айл хэсүүлэхгүй гэж тийм онцгүй хорио, цээр тогтоогоод байсан юм. Гэхдээ маршал амьд сэрүүн ахуйдаа бол цагаан сараар хөдөө гадаа явж, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэг байсан.

-Энэ хорио цээр хэзээ үгүй болж, эмх цэгцэндээ орсон бэ?

-1990 оноос хойш үндэсний уламжлалаа сэргээх зорилгоор хот хөдөөгүй битүүлдэг, шинэлдэг болсон. Нэг хэсэг хориотой байж байгаад зөвшөөрсөн болохоор иргэдийн дунд цагаан сарыг хэт туйлшруулан тэмдэглэх болсон тал бий. Хөгшин, залуу хот хөдөөгүй данхар том ууц шүүс тавих, бэлэг сэлтээр өрсөлддөг болжээ. Гэтэл ерээд оноос өмнө ууцыг зөвхөн өндөр настай айлууд л тавьдаг байлаа шүү дээ.

-Бусдын дайтай цагаан сар гаргах гэж хичээж, өр зээл тавьдаг болоод байна л даа?

-Тэгэлгүй яах вэ. Ёслол хүндэтгэлийн төдий зүйлийг эд барааны өрсөлдөөн болгочихлоо. Авгай хүүхнүүд нь “Айл амьтад аятайхан юм өгч байхад манайх яах юм” гэдэг илүү зан гаргадаг болж. Хүнд өгч байгаа бэлэг сэлт нь нөгөө хүндээ хэрэг болохооргүй, эдэлгээ муутай, нүд хуурсан Эрээний эд зүйлс байна. Гэтэл манай хөдөөнийхөн дээхнэ үед хүүхдэд дугуй боов, дээр нь хөлдөөсөн хольсон тос тавиад өгдөг байлаа шүү дээ. Хаврын цагт хүүхэд хонинд явахдаа өвөртөлж яваад идчихнэ. Дал наяад онд бол хүүхдэд дэвтэр, харандаа эсвэл нэг төгрөг бэлэглэдэг болсон. Айлын эхнэрт дээлийн эмжээр, хоргой, эрчүүдэд “Хар морьт” гээд хатуу хайрцагтай узбек тамхи бэлэглэдэг байлаа. Энэ мэтээр тухайн хүүхдэд, хүнд хэрэг болохуйц, өөрсдөдөө хүндрэл багатай энгийн зүйлсээр гарыг нь цайлгана. Одоо бодоход тэр үед монголчууд байгаагаараа, энгийн, үнэн санаанаасаа харилцдаг байжээ гэж бодогддог. Одоо нэг үеэ бодвол хүмүүсийн амьдралын түвшин сайжирч байна. Үүнийгээ дагаад чанартай юм бие биедээ өгчихсөн гэсэн бодолтой, чадалтай хүмүүс ч их болж.

Гэхдээ бас тийм чадалгүй хүн ч байна. Тэтгэврийнхээ хэдээр амьдардаг хөгшид, тогтмол орлогогүй залуучууд зээл аваад л цагаан сараа тэмдэглэж байгаа шүү дээ. Цагаан сарын дараа хаврын уртад дараа нь юу идэх билээ, яах билээ гэдгээ бодохгүй юм. Цагаан сарыг л аятайхан гаргая гэсэн хэтрүүлэг, туйлшрал байна. Битгий ийм байгаасай. Зүгээр л тавгийн идээ засчихаад, хэдэн буузтай байхад болно шүү дээ. Манайх Ерөнхийлөгч байсан айл гэхэд нэг жилийн цагаан сараар ул боовон дээр атга орос чихэр тавиад хүмүүст бэлэглэж байлаа. Тэр битгий хэл тавь, жараад онд хотынхон баадантай явдаг байсан шүү дээ. Түүндээ боовоо хийгээд айл хэсээд явна. Баадан дүүрэхээр гэртээ хариад баадангаа суллаад явах жишээтэй.

Түүнийг санаад ийм бэлэг хүмүүст өгч үзсэн. Шар тосонд хайрсан, сайхан ул боов, амттай чихрийг хүн идчихдэг л байхгүй юу. Эрээний таарах таарахгүй оймс өгснөөс хувь илүү шүү дээ. Ийм хэрэглээ талаасаа, энгийн зүйл өгөхөд анхаармаар санагддаг.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 14 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 15 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 15 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 17 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 20 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 22 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 23 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 25 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 26 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 27 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 28 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 30 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 31 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 32 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 33 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 34 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 36 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top