x

Шороо царайлсан урвуулагч гахай жилийн үхэр хөтөлсөн хүн

Жилийн шинжүүд бүр сүүлдээ тоглоом хийгээд ч байх шиг байхын. Урвуулагч хэмээх шороо царайлсан гахай жил ч гэжаах шиг. Ирэх жил Хулгайлагч, тэрний дараа Луйвардагч жилүүд гарах байх.

Энэ жилийн үхэр хөтөлсөн олигтой зураг ч олдодгүй ээ. Байгаад нэг ийм номын гавтасны зураг гүүглээс оллоо. Би чинь одоо тэгээд хэд гурван жил үхэр хөтөлсөн хүн шинжсэн ч энэ жилийнх шиг ийм кашмаарны хүн харж байсангүй. Хар л даа тэр царайгий нь. Хөлдөөгчнөөс гаргаад ирсийм шиг. 

Жил жилийн үхэр хөтөлсөн хүмүүс тэгээд манай муу Монголыг л дүрсэлсэн байдийм доо. Одоо тэр хүний нь хар, тэс хөлдүү толгойтой. Наашаагаа муухай хялайцан (ийм аймар хялайсан хонины толгой ч хараагүйм байна). Тэгснээ худлаа ярьсаар байгаад хамар нь сунаад унжцан. Ядаж малгайгаа өмсөөд халзарснаа нуучих ухаан ч байхгүй шүү. 

Тэр малгай нь жанжин малгай байхыг бодоход жанжин Сүхийн сүнс байж магадгүй юм. Гартаа Зандан ташуур бариад голд нь “нам зүгээр байлгаарай!” гэсэн бичиг нууцан нтр. 

Бас л өрөөсөн гуталтай. Гэхдээ тэр урагшаагаа баруун хөлөө тавьсан хэрнээ зүүн хөлийн тавхайтай жоохон аймар уу. Ингээд хамаа намаагүй холиод зурцныг бодоход гишүүн Билэгт гуай байж болохын. Өмсөөд явах юмыг бүсэндээ гавчуулж барьцан, ногоон сахал махалтай энэ яг мөөн мөн. 

Ер нь бол энэ хөлдүү нөхөр хүний дээл малгай, ташуур, үхэр мүхэр хусчаад, гутлы нь хам хум өмсөөд зугтааж байгаа л хүн харагджийнэ. ЖДҮ-гийн хулгайч нараас болоод тэгж бодсон байх. 

Аа тэр үхрийн толгой шар мар байх хэнд хамаатай юм. Хэний ч толгойд юу ч орсым билээ. Гарынх нь үзүүрт шар будаг таарсым байгааз. Өөрийнхөө үхрийг тайлбарлы даа.

Миний үхэр хөтөлсөн хүн

Би үхэр дээрээ суусан хүн зурсан. Гэхдээ үхэрнээсээ эхлээд ярий. Энэ үхэр бол маниус юм байгаан. Ингээд нэг маанагдуу царайтай, юм хум ойлгохын эцэсгүй харцтай. Нэг чихнээс нь эзэн нь “тавантолгойн хувьцаа тараана” гэдэг пайз зүүцэн. Нөгөө чихнээс нь “улсад хураана” гэсэн бичиг. Эвэртээ боксын бээлий өмсцөн байгаа нь хоёр эвэр хоорондоо боксдож, хэрэлдэж байна гэсэн үг. Дарга нар нь хоорондоо хэрэлдэхээрээ шууд гудамжинд гараа л ард биднүүсийг хооронд нь хувааж хэрэлдүүлдгийг харуулж байгаан. Тэгээд өөрснөө ордондоо ороод инээлдээд суучихна.

Тэр бөөрөн дээр нь байгаа вайфайгийнх тэмдэг бол хавирга шүү. Тийм туранхай, тэгсэн хэрнээ ганган прадагийн туурайтай. Прадагийн эмблем нь харагдахгүй л дээ, туурайных нь цаад талд зурсан юм. 

Тэр мөөм нь 24 байгаа. Манай алдарт 24 ЖДҮ-гийн гэмт хэрэгтнүүдийн хоол байгаам. Үхэр өөрөө чааваас хэзээ ч өөрийгөө хөхөж чадахгүй, зөвхөн манай 76 нтрийн л хоол. 

Үхэр нь лайкаар бааж байгаан. Бид чааваас мөөмөө хүнд хөхүүлчээ л өөрснөө фэйсбүүк дээр солиоролдож хоорондоо хэрэлдэхээс өөр юм чадахгүй. Лайкы нь жоохон муухай зурцы шүү.

За тэр үхрийн сүүлэн дээр хутга тавиад сууж байгаа хүн бол Ерөнхий сайд Хүрэлсүх. Үхрээ ийнхүү сайхан арчилж гангалчаад одоо гам алдав аа, цаашаа сайн арчлаарай гэсэн захиасыг ард би чинь өгч байгаамаа. 

Тэр үхрийн аманд нь байгаа ганц шүд Хурлын дарга Занданшатар. Одоо Ерөнхий сайд маань шүдгүй арслан биш шүдтэй үхэр болсныг ийнхүү ёслон тэмдэглэв.

Тэр урд нь суугаад байгаа нь нохой. Гэхдээ манай нохой. ШХАБ-ыг чиглээд шогшиж явтал Ерөнхий сайд үхэр дээр гараад суучихаар нь үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр ингээд харж байгаан.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • i90 (182.160.38.210)
    мэдрэл
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 6 цаг 18 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 7 цаг 23 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 7 цаг 30 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 8 цаг 17 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 8 цаг 19 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 8 цаг 38 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 8 цаг 43 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 9 цаг 36 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 10 цаг 34 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 10 цаг 38 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 10 цаг 43 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 10 цаг 48 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 12 цаг 12 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 12 цаг 13 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 12 цаг 14 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 12 цаг 15 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 12 цаг 18 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 13 цаг 51 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 14 цаг 5 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 14 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top