x

Б.Мэдрээ: Банкаар олгосон ЖДҮ-ийн зээл зээлдэгчээ эрсдлээс хамгаалдаг

Эдийн засгийг солонгоруулах амин сүнс болсон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зүтгэж яваа бизнес эрхлэгчдийг хамгийн үр дүнтэй дэмжиж буй төсөл бол Японы Засгийн газрын “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хөнгөлөлттэй зээл” юм. Анх 2006 оноос хэрэгжсэн тус төсөл хоёр үе шаттай хэрэгжиж дууссан бөгөөд одоо зээлийн эргэн төлөлтөөс дараа дараагийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх загвар гэгдэж буй энэ төслийн талаар ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.

-ЖАЙКА-гийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийг танай банк хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Монголчууд өөрсдөө үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж чаддаг гэдгийг тод томруун харуулж чадсан жишиг төсөл. Хэрэгжиж эхэлснээсээ хойш энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар арилжааны найман банкаар нийт 286.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 825 аж ахуйн нэгжид олгосон байна. Үр дүнд нь өнөөдөр 22 гаруй мянган хүн ажлын байртай болж, зээл авсан үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлого 30 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ ч багассан гээд маш олон эерэг үзүүлэлт байна. Нөгөөтэйгүүр, зээлийн хүртээмж ч сайн. Нийт зээлийн 38 хувийг орон нутагт олгосон байна. Гэхдээ 21 аймагт бүгдэд нь шүү.

-Олгосон зээлийн бүтцийг задалж харвал ямар салбарт давамгайлж байгаа бол?

-Зээлийн үндсэн зорилго бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн. Тиймээс ч нийт зээлийн 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгосон нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Улаанбаатар хот дахь  “Янмал” оймсны, Дархан хот дахь “Эсгий гутал”-ын, чацарганы “Шар доктор”, “Оргио” тахиа, “Алтан говь” шоколадны үйлдвэр гээд өдгөө үйл ажиллагаа нь өргөжсөн томоохон үйлдвэрлэгчид бол энэ зээлийн зээлдэгчид юм.

“Шар доктор”-ыг гэхэд Японд экспортолж, тахианы мах, оймс, шоколад бол импорт орлох бүтээгдэхүүн болсон. Энэ хэрээр гадагшаа урсах валютаа багасгаж, орж ирэх валютаа нэмэгдүүлж байна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг сангаар дамжуулан олгосон нь зорилтот зээлдэгчдэдээ хүрээгүй, эрх мэдэлтнүүд боломжийг нь булаасан гээд нийгэм бухимдаад байна л даа. ЖАЙКА-гийн зээлийн чанар, хүртээмж ийм байгаа нь арилжааны банкаар дамжсаны үр дүн гэж үзэж болох уу?

-Арилжааны банкаар дамжиж байгаагийн нэг ач холбогдол бол чанаргүй зээлийн хувь хэмжээ маш бага байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хэнд, юунд, яаж боловсруулсан, ямар шаардлага хангасан төсөлд, хэрхэн олгохыг банк л мэргэжлийн түвшинд хийдэг. Заавар журам нь ч маш тодорхой. Үүний үр дүнд зээлдэгчид эрсдэлээс хамгаалагдахын сацуу зээлийн эргэн төлөлт нь ч найдвартай болохоор эх үүсвэр нь улам арвижиж байна. Банкны зээлийн хороогоор хэлэлцээд, шалгуур давсан зээлийг Сангийн яамны дэргэдэх төслийн нэгжийн удирдах зөвлөл мөн авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, банк нэгэнт үр ашиг өндөртэй, сайн төслүүдийг гаргаад өгсний дараа төрийн бодлогодоо нийцүүлэн аль төслийг нь санхүүжүүлэхээ төслийн нэгж шийддэг юм. Энэ зээлийн 60 гаруй хувийг боловсруулах аж үйлдвэрт олгосон нь ч ийм учиртай.

-Одоо зээлийн эргэн төлөлтөөс сард хэр зэрэг мөнгө орж ирж байна вэЗээлийн нөхцөл цаашид өөрчлөгдөхгүй биз дээ?

-Төслийн нэг болон хоёрдугаар шатны эргэн төлөлтөөс сард 2.5 тэрбум төгрөг хуримтлагдаж байна. Эргэн төлөлтөөс дараа дараагийн төслүүдийг санхүүжүүлж байгаа учир зээлийн нөхцөл хэвээрээ. Хэдийгээр дараагийн зэлдэгчдэд боломж олгоод байгаа ч шууд зээлийн эх үүсвэр арвижсан гэж үзэхэд учир дутагдалтай. Зээл анх олгож эхэлсэн 2006 онд нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1200 төгрөг арай хүрдэггүй байсан бол одоо 2600 төгрөг давчихлаа. Макро эдийн засгийн хүчин зүйлээс болоод иймэрхүү түвэгтэй зүйл бий. Зээлийн нөхцөлд нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээ 10 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг гэж заасан байдаг.

-Дээд хэмжээгээр зээл авах тохиолдол хэр олон бэ? Санхүүжилтийг нь олгох үе шатаа яаж тооцдог юм?

-Бодит жишээн дээр ярья. Дорнод аймгийн Халхгол суманд социалист нийгмийн үед Зөгий үржүүлгийн эрдэм шинжилгээний машинт станц гэж байсан юм. Зах зээлд шилжих үед энэ станц хувьчлагдсан ч зөгийн балны үйлдвэрлэлээ эрхэлсээр л байлаа. Гэхдээ тун бага хэмжээтэй. Жилд нэг тонн арай хүрэхгүй л үйлдвэрлэдэг байсан.

Гэтэл миний авсан мэдээллээр Халхголд 300 гаруй цэцэгт ургамал ургадаг юм байна. Зуны саруудад цэцэг бүрийн цэцэглэх хугацаа тавдугаар сарын эхэн, дунд, сүүлийн арав хоног гэх мэт харилцан адилгүй байдаг. Зөгий хэдий үед цэцэглэсэн цэцэгнээс тэжээлээ авахаас шалтгаалж балных нь амт, үнэр, өнгө, чанар өөр. Тэгтэл нэг япон иргэн Халхголд явж байгаад өнөө зөгий үржүүлгийн станцын балнаас авч, эх орондоо аваачаад лабораторид шинжлүүлэхэд зөгийн балны дэлхийн чанарын стандартын дээд үзүүлэлтээс ч давсан чанартай байсан юм.

Миний бие энэ мэдээллийг сонсоод, Дорнод дахь салбартаа дуулгаж, тус станц Японы Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээлд хамрагдсан. Зөгий үржүүлгийн станцынхан зээлийн шалгуурт тэнцсэн төсөл бичихэд нь манай банкныхан мэдээж тусалсан. Төслийн үр ашгийн тооцоонд нь үндэслээд санхүүжилтийг нь үе шаттай олгосон. Эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ худалдаж авах, аж ахуйн бүтцээ бий болгоход нь санхүүжилт олгосон. Улмаар төслийн явцаас шалтгаалж дараа дараагийн санхүүжилтийг нь олгож байгаа. Ингэснээр нэг талаар, зээлдүүлэгчид төслийн явцыг хянаж, нөгөө талаар зээлдэгчид ч эрсдэлээс хамгаалагддаг юм. Мөн ийм байдлаар Завхан аймгийн Улиастай хотын улаан сармис тариалдаг Эрдэнэбилэг гэдэг иргэнд энэхүү төслийн зээлийг үе шаттайгаар олгож байгаа.

-Ийм зээл авахад компани, зээлдэгчийг тухайн салбартаа түүхтэй, туршлагатай байх шалгуур тавьдаг. Энэ зээлийн хувьд эл шалгуур өндөр үү?

-Яг энэ төслийн зээлд зээлдэгчийг түүхтэй байх шалгуур чухал биш. Хамгийн гол нь төслийн үр ашиг, ТЭЗҮ-ийг нь зөв тооцсон байна уу гэдгийг л чухалчилдаг. Төсөл хэчнээн сайн байх тусам зээл авах боломж улам ихэсдэг.

-Төслийн зээлийн эрэлт хэр зэрэг их байна вэ?

-Маш өндөр. Гагцхүү эргэн төлөлтөөс одоогоор санхүүжиж байгаа учир хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа юм. Уг нь анхны санхүүжилт нь тасралтгүй яваад, бага багаар арвижаад л байна.

-Анх энэ төслийг хэрэгжүүлэхэд "ЖАЙКА" манай арилжааны банкуудад ямар шаардлага тавьсан бэ?

-Төсөлд оролцогч арилжааны банкуудын урт хугацааны зээлийн судалгаа хийх чадавхыг сайжруулж, бизнес эрхлэгчдэд төсөл бичихэд нь заавар зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа.

Монголын арилжааны банкууд 1998 оноос Германы Засгийн газрын KFW банкны төслийн зээлийг анх хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Энэ хүрээнд зээлийн эдийн засагчдаа анх сургалтад хамруулж, төслийн зээл гэж юу болох, ТЭЗҮ - ийг нь ямар аргачлалаар боловсруулж, үр ашийн тооцоог нь хэрхэн хийдгийг суралцаж бэлтгэгдсэн. Ийм томоохон орнуудын төслийн зээлүүд олгох нь эргээд арилжааны банк чадавхжих, хөгжиж дэвших том түлхэц болдог. Тухайн улсын Засгийн газрын санхүүжилттэй зээл учир зарцуулалтыг нь хянахын тулд жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын KPMG, Ernst & Young, PwC гэх зэрэг байгууллагуудаар аудит хийлгэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танай байгууллагын ажилд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.11.101)
    Dampuuruulahad gants huruu dutuu l bna harznaj baigaa
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Иргэн (64.119.21.141)
    ХХБ-ыг ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 6 цаг 56 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 6 цаг 57 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 6 цаг 58 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 6 цаг 59 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 1 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 2 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 4 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 6 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 7 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 8 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 10 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 11 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 12 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 13 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 14 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 15 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 16 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 18 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top