x

Хурдан морины нуруун дээр хүүхэд эндэж болохгүй

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл буюу хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Овоо доо.

Тэглээ гээд морины уяан дээр амиа алдсан 10 настай хүүгийн амийг буцааж чадахгүй ч түүн шиг “унаач хүүхэд” нэрээр улангассан баячуудын зугаа болж байсан хэдэн мянган хүүхдийг амийг эрсдлээс хамгаалж чадахаар боллоо. Нэг хүүхдийн амиар нэлээд олон хүүхдийн амийг аварч байна гэсэн үг. Түүнийх нь төлөө талийгч хүүд хөшөө босгосон ч багадахаар боллоо. Эрх мэдлийн төлөө бие биенээ зольсон улс төрийн тэмцэл дунд энэ асуудлыг сэтгэл гаргаж хөөцөлдсөн эмэгтэй гишүүндээ бас талархая.

Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан цэргээс болж албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгнө гэдгээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд амласан байна лээ. 19 настай залуугийн үхэлд шууд буруутгасандаа ч биш, “Цэрэгт дэглэлт байдаггүй юм. Битгий худлаа ярь. Баримтаа аваад ир” хэмээн хулгах ч үгүй худлаа хэлснийхээ, сэтгүүлчид дарамт үзүүлснийхээ төлөө энэ хүн огцрох ёстой. Түүн шиг “10 настай хүү морь хөлсөлж яваад нас бараагүй, уяан дээрээ морио арчилж байгаад бэртэл авч нас барсан” гэдэг тайлбар хийгээд сууж байсан Г.Занданшатар гэдэг “зандалчин” ч бас өргөдлөө өгвөл таарна. Иймэрхүү маягийн зөвтгөлөөр биеэ өмөөрч, хүний хүүхдийн амь, биед хөсрий нүдээр хандаж болохгүй гэсэн үг.

Сүхбаатар аймагт унаач хүүхэд нас барьсан тухай ХЭҮК-оос мэдээлсний дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байгууллагад хандаж, хурдан морины уралдаанаас болж хүүхдийн амь, нас, эрүүл мэнд хохирсон асуудлаар лавлагаа хүссэн байдаг юм.

ХЭҮК-оос ирсэн хариу нь “1996 оноос хойш доод тал нь 25 хүүхэд морин уралдаанаас болж амь насаа алдаж 300 гаруй хүүхэд хүнд бэртэл авч ихэнх нь хөдөлмөрийн чадваргүй болсон. 2016 оны гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан уралдааны үеэр мориноосоо чирэгдэж хөлөө гэмтээсний улмаас хөлний 4 хуруугаа тайруулсан хүүхдэд нөхөн олговор байдлаар 450,000 төгрөг олгосон” гэсэн байна. Бид хүүхдийнхээ амь нас, эрүүл мэнд, ирээдүйг ийм л үнээр үнэлээд байгаа улс л даа. 2019 он гарсаар Сүхбаатар аймагт 10 настай унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, Хэнтий аймгийн төвд 7 настай хүүхэд дээрх байдлаар хүнд гэмтэл авч одоо Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.

Энэ мэдээлэл ирсний дараа М.Оюунчимэг гишүүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж, шаардлага хүргүүлснээр өнөөдрийн энэ шийдвэр гарч байна. Өмнөх Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд Б.Сэргэлэн бас л хурдан морины өвлийн уралдаан шөнөөр зохион байгуулж, уралдаанд оролцсон унаач хүү урдаа явсан машиныг мөргөж осолдсон байдаг. Үүний улмаас өвөл, хаврын морин уралдаанызохион байгуулах тухай Засгийн газрын 19-р тогтоол гарч, өвлийн улиралд 12 наснаас дээш хүүхдийг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Уг тогтоол гарнаас хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцжээ. Тогтоол зөрчсөн (12 нас хүрээгүй хүүхдээ хурдан морь унуулсан)12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон гэх боловч хурдан морины өвлийн уралдаан зохион байгуулахыг зогсоож чадсангүй.

Тиймээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсын хуульд зааснаар 18 нас хүртэлх бүх хүүхдийг “хүүхэд” гэж үздэг байтал насны ангиллаар ялгаварлан өвлийн уралдаанд оролцуулж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн үзэж уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь тэр. Энэ дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд жил бүрийн 11 дүгээр сарын 1-наас тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг хориглох шийдвэр гаргажээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 5 цаг 46 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 6 цаг 51 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 6 цаг 58 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 7 цаг 44 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 7 цаг 47 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 8 цаг 6 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 8 цаг 11 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 9 цаг 4 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 10 цаг 2 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 10 цаг 6 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 10 цаг 11 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 10 цаг 16 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 11 цаг 39 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 11 цаг 40 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 11 цаг 41 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 11 цаг 43 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 11 цаг 45 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 13 цаг 19 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 13 цаг 32 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 14 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top