x

Таван гишүүний мэдэгдэл "Эрдэнэт" үйлдвэрийг Стандарт банкны "аманд" хийв үү?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван гишүүн (Л.Болд, Ж.Батзандан, Х.Аюурсайхан, Х.Нямбаатар) нар өнгөрөгч баасан гаригт “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Энэ мэдээлэл хуучирч амжаагүй байхад буюу өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нар дахин хэвлэлийн бага хурал зарлаж, “Эрдэнэт”-ийн 49 хувь Б.Номуундарь хэмээх 24 настай Монголын иргэний эзэмшилд шилжсэнийг зарлав. “24-хөн настай охины өмч болсон байна шүү дээ, пий паа”... Сингапурын компанид худалдчихсан байсан нь дээр ч гээд байгаа юм уу. Ямар ч байсан зөвтгөж байгаа хүн алга.  

Л.Оюун-Эрдэнийн хувьд мэдээж (зальтай хүн болохоороо) өмнө хийсэн ташаа мэдээллээ залруулчихлаа гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ үр дүн нь ямар гарахыг тооцож хийсэн мэдээлэл байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь 27 настай залуугаас (шүүхээр явсан гурван жилийн хугацааг оруулаад тооцвол одоо 30 нас хүрсэн байх ёстой) 24 настай охины гарт шилжлээ, ард түмэн яах вэ... энэ тэр.

Гэвч эрхэм гишүүний хувийн тооцоотой хийсэн энэ мэдэгдэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг юу руу чирж байгаа тухай “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин хариу мэдэглэл хийв. Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп Пти Лтд” компани нь Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь компани юм байна. Харин Б.Номуундарийн хувьд тус компанийн ажилтан, “Монголын зэс”-ээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч аж. Цагаан дээр хараар биччихсэн ийм зүйлийг харсаар байж гуйвуулсан Л.Оюун-Эрдэнэ нарын дээрх мэдэгдэл “Эрдэнэт” үйлдвэрийг юу руу түлхэж буй талаар эргэн харъя.

2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээнд батлан даагчаар оролцсоны хувьд (тухайн үеийн ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд гар бие оролцсон) Ш.Батхүүгийн тус банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг Лондоны олон улсын арбитрийн шүүх гаргаснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Стандарт банны нэхэмжилсэн 86,95 сая ам доллараас 35,95 саяыг өрийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 51 сая ам долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Уг зээлийн батлан даагч нь (зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээдийг “батлан даагч”гэдэг) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэж тогтоосон учраас тэр шүү дээ.

Үүнээс хойш Монголын Засгийн газар арбитрийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаж явсаар дөрвөн ч удаагийн шүүх хурал болсон байдаг юм. Шүүхийн эцсийн шийдвэр Стандарт банкны талд гарсны дараа тус банк шүүхийн зардал болон зээлийн хүүд 41 сая ам долларыг дахин нэхэмжилж, шүүх нэхэмжлэлийг хангаснаар “Эрдэнэт” үйлдвэрийн өр 92 сая ам доллар болсон байна.

Гэвч Монголын Засгийн газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны долдугаар сарын 20-нд Стандарт банкны нэхэмжлэлээр дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 92 сая долларын төлбөрөөс сар бүр хүү тооцуулахаар болсон. Сарын хүү 1,1 сая ам доллар. Хүү тооцож эхэлсэн хугацааг бодоод үзвэл 18 сарын дотор 20 сая орчим ам долларын хүү нэмэгджээ. Үндсэн төлбөр 92 саятай нийлээд 112 сая ам доллар, одоогийн ханшаар 300 тэрбум орчим төгрөгийн төлөгдөөгүй өр энэ хуацаанд хуримтлагджээ, Эрдэнэт үйлдвэрт.

Гурван жил дамнан нэхэгдэж буй энэ өрийг төлүүлэхийн тулд Стандарт банк Лондоны арбитрийн шүүхэд “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг битүүмжлэх хүсэлт тавьж, шүүх “Хэрвээ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг удаа дараа Монголын Засгийн газарт өгч байгаа. Энэ өрийг судлуулахаар (эсвэл хэрхэн төлөх арга замыг хайхаар) Шадар сайд Ө.Энхтүвшингээр ажлуулсан ажлын хэсэг гарсан гэх боловч хуруугаа ч хөдөлгөсөнүй. Тиймээс өнөөдрийнх шиг улс төрийн байдал тогтворгүй байгаа нөхцөлд нэг өдөр ирээд үйлдвэрийн дансыг битүүмжиллээ гэхэд гайхах зүйлгүй болсон.

Ийм учраас “Монголын зэс” корпораци 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан юмаа. Хэрвээ ингэвэл “Эрдэнэт” үйлдвэрт өөрт нь ашигтай байсан. Сингапурт бүртгэлтэй компани үйлдвэрийн 49 хувийг эзэмжиж байгаа тохиолдолд Лондоны арбитрийн шүүх үйлдвэрийн дансыг дур мэдэн хаах боломжгүй (маргаан гарвал Сингапур дахь олон улсын арбитрын шүүхээр шийдүүлэх бололмтой). Стандарт банкинд төлөх ёстой 300.000 тэрбум төгрөгийн өрийг ч гэсэн дахин авч үзэх боломжтой байлаа гэж “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин ярьсан. “Монгол улсын Эрүүгийн шүүх энэ асуудлыг эцэслэж шийдээгүй байхад Арбитрийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй” гэж эргүүтсэн манай Засгийн газрын тайлбараас хувь илүү бодитой, үнэмшилтэй сонсогдож байна.

Гэтэл одоо манай таван гишүүний хийсэн мэдэгдлээс болоод “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зугтаж, хувьцаагаа зориуд гадаадад худалдаалсан гэдэг юм руу явчихлаа. Ямар вэ дээ.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, тэр байтугай 51 хувь ч асуудал биш. Юун тэр Стандарт банкны 300 тэрбумын өр. Гагцхүү М.Энхболдыг огцруулах гэж өлсгөлөнд суулгасан хүмүүсийнхээ өмнө хэлэх үгтэй байх гэсэн ээлжит попролт. М.Энхболд нь “хуулийн дагуу огцорно” гээд хэлчихсэн учраас огцрох хүртэл эь энэ хүмүүсийг ямар нэг аргаар барьж байх хэрэгтэй биз дээ.

Яг үнэндээ Сингапурын компанид зарчихсан нь бараг “Эрдэнэт”-ийн ирээдүйд хэрэгтэй байсан юм даа. Ядаж л манай дарга нар төрийн нэрээр дээрэм хийж чадахгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Содном (103.26.195.25)
    Энэ Эрдэнэтийн 51%-ийн асуудал манайхаас хамааралгүйгээр үнэн мөннь тогтоогдоод өр төлбөр нь гарчихсан байхад одоо МАН-ынхан яах гээд байгаа юм. Энэ өрийг МАН үнэхээр сонгуульд хэрэглэх гэж л авахуулаагүй юм бол үүнд оролцсон бүх хүмүүсийг нэн яаралтай шалгаад бүгдээр нь төлүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд Батхүүгийн болон түүнтэй холбоотой бүх хүний нэр дээрхи хөрөнгийг хураан авч уг өрийг яаралтай төлж эхлэх хэрэгтэй. Батхүү юу ч үгүй болоод ирэхээрээ ам нь ангайж эхэлнэ. Тэр үед нь бүх эзэд нь тодроод ирэхээр нь бүгдийнх нь хөрөнгийг хурааж уг өрийг төлөх хэрэгтэй. МАН өдий болтол уг өрийг төлөх оролдлого хийхгүй байгаа нь тэд уг өрийг тавиулчихаад одоо ямар нэг арга саам хэрэглэж байгаад төсвийн мөнгөөр төлүүлчих гээд байгаа юмуу гэсэн хардлагыг төрүүлээд эхэллээдээ.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Irgen (121.132.213.115)
    Өр тавьсан бүлэг хулгайч нараар өрийг нь төлүүлээч.юунд нь хулгайч луйварчдаа хамгаалж хайрлаад байгаам.бүх хөрөнгө дансанд байгаа мөнгө бүгдийг хуу хамж тэр өрийг нь төлүүл.дараа нь зохих ялыг нь эдлүүл.Наад асуудлыг чинь эсэргүүцэж байна.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Irgen (150.129.142.200)
    Hulgaichid ni avsan munguu uguhud l bolno shuu dee. Baritsaand tavij avch irsen munguu Ganzorig terguutei hulgaichid butsaah uguuchee.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.175)
    Пүрэвтүвшингийн ярианаас лав л шилжсэн нь үнэн юм байна.Тэрээр 49 хувь төрийн мэдэлд байгаа гэж нэг хэлээд өөрийнхөө ноогдох хувийг шилжүүллээ гэж нэг хэлээд тэр нь 300 тэрбумыг төлөхгүй байх үндэс болно гэж нэг үзээд байгаа нь үнэхээр санаанд үнэмшилтэй буухгүй байна.МАН ынхны хуйвалдаж хийсэн тэр өрийг таван залууд нялзаах гэсэн байдлаас харахад үнэхээр Энхболдыг хардахад хүргэж байна. 51 хувийн асуудлыг шийдэхгүй удааж байгаагийн гол шалтгаан бол МАН ын хамгаалалтанд байгаагийн гэрч.Энхболдын Дараах цэвэрлэгээний үеэр энэ асуудал аяндаа шийдэгдэнэ биз дээ.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 7 цаг 5 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 8 цаг 10 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 8 цаг 17 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 9 цаг 3 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 9 цаг 6 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 9 цаг 25 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 9 цаг 30 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 10 цаг 23 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 11 цаг 21 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 11 цаг 25 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 11 цаг 30 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 11 цаг 35 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 12 цаг 58 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 12 цаг 59 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 13 цаг 0 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 13 цаг 2 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 13 цаг 5 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 14 цаг 38 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 14 цаг 51 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 15 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top