x

У.Болортуяа: Мундаг удирдагч хүлээх, цагаан морьтой ханхүү хүсэмжлэх хоёр адилхан

"БидУучлахгүй" хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч У.Болортуяатай ярилцлаа. Шууд, Ийгл зэрэг телевизэд эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байсан тэрээр одоо Тайваньд мэдээллийн менежмэнтийн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм. Тэрээр хэд хоногийн өмнө Монголд иржээ.

-Та Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг компанидаа авсан албан тушаалтнуудыг уучлахгүй хэмээн нийгмийн сүлжээнд хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ хөдөлгөөний үр дүн ЖДҮ гишүүдийн асуудал олны анхаарлын төвд байж, иргэд хариуцлагаа нэхэж, хууль хяналтынхан шалгалтаа эхлүүлснээр гарч байна гэж хувьдаа дүгнэдэг. Сошиал акц эхлүүлэх “гэдэн”-г хэн хөдөлгөв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Сэтгүүлчид мэдээлэлд жирийн иргэдээс арай түрүүлж хүрдэг. Нэг хэсэг нь мэдээллийг дамжуулах, нөгөө хэсэг нь мэдээлэлд анализ дүгнэлтээ өгөх, цөөнгүй нь гэмт явдлаас сэргийлэх чиглэлд анхаарч ажилладаг. Миний хувьд 2010 оноос сэтгүүлчээр ажиллаж, эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж ирсэн. Тухайн үед жижиг дунд үйлдвэрлэгчид очих ёстой зээлийг албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа авсан асуудлын мэдээллийг хүлээж аваад маш ихээр эгдүүцсэн. Нэг тийм буруутай эвлэрдэггүй, түүнд хүлцэнгүй хандаж чаддаггүй төлөвшлийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй суулгаж өгдөг юм байна л даа. Шударга бус зүйл хийсэн хүн шударга ёсны төлөөсөө төлөхийг нийгэм хүсдэг. Үүний төлөө сэтгүүлчид ажилладаг. Гэтэл баримт нь илчлэгдсэн, УИХ-ын гишүүд нь зээл авснаа хүлээсэн байхад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та нар уучлал гуйцгаа. Гуйхгүй бол МАН-аас нэр дэвшүүлэхгүй шүү” гэж УИХ-ын индэр дээрээс ярьсан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоогчид хууль зөрчсөн байхад хууль хэрэгжүүлэх ёстой Ерөнхий сайд уучлал гуйлгаад өнгөрөөх гэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн. Монголд байхгүй байгаа ч сэтгүүлчийн араншин хөдлөөд, холоос шүгэл үлээе гэж бодсон эхлэл нь эндээс.

-60 тэрбумын гэх яриа 2016 оны сонгуулийн үеэр цацагдсан. Ялсан МАН 60 тэрбумынхан гэж жил гаруй хэлүүлсний эцэст Засгийн газрын Шадар сайд нь 60 тэрбумын ярианаас намынхаа нэрийг цэвэрлэе гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлсөн. Олон нийт “За энэ У.Хүрэлсүх чинь авлигачидтай, шударга бус нөхөдтэй үзэж тарах нь, дээ. Сэлэм эргүүлэх нь дээ” гэж найдсан байх. Өөрөө ч МАН-ын дарга, Ерөнхий сайд болохдоо энэ имижээ бүрдүүлж, харизмтай явсан. Гэтэл ЖДҮХС-ийн асуудал улайм цайм сөхөгдсөн байхад “Уучлал гуйчих” гэж байгаа юм. Үүнээс “Бид уучлахгүй” гэдэг нэр, санаа гарсан гарсан юм байна. Тийм үү?

-Улсын Ерөнхий сайд хүн төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг төрийн сангаас зээл авчихаад байхад нь уучлалыг нь гуйлгаад, мөнгийг нь төлүүлээд өнгөрөөх зүйл ярьж болохгүй. Энэ чинь уучлаад өнгөрөөх асуудал биш. Монголчуудын дийлэнх нь 200-300 ам.долларын цалингаар, дэлхийн дундаж цалингаас доогуур орлоготой амьдарч байхад төсвийн хөрөнгөөс авсан ЖДҮ гишүүдийг уучилж болох юм уу. Монголчууд үнэн “миа” амьдарч байгаагийн шалтгаан энэ биш үү. Иргэд нь ийм “миа” амьдарч, төрийн үйлчилгээ, халамж, боловсрол, эрүүл мэндийн салбар нь “миа” байхад Ерөнхий сайд хүн мөнгө авсан нөхдийн толгойг илж байгаа нь өөрөө орчин цагийн ёс суртахууны наад захын шалгуурт яавч нийцэх хүн биш гэдэг харагдаж байна.

Хоёрдугаарт, өөрийн чинь хэлдэг үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүлээлттэй байсан. Шадар сайд байхдаа энэ хүн яасан шударга дүр эсгэж, ямар их цамнаж давхисан билээ дээ. Энэ хүн судалгаагаар өндөр рейтингтэй байгаа хүн. Одоо ч иргэдийн итгэл дундраагүй байгаа. Гэтэл ЖДҮ гишүүдэд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол алга л байна. Чин зүрхнээсээ уучлал гуйсан УИХ-ын гишүүн байхгүй шүү дээ. Тэр битгий хэл, Батзориг сайд, УБТЗ-ын нэг дарга зээлээ төлөөгүй байна шүү дээ. Ерөнхий сайд уучилдаг юм бол олон нийт уучлахгүй, мартахгүй байх ёстой. Ийм учраас Бид уучлахгүй хөдөлгөөнөө эхлүүлсэн.

-Тайвань дахь танай сургуульд хэдэн монгол оюутан байна. Анх ЖДҮ яриад эхлэхээр, сошиалаар акц хийе гэхээр яаж хүлээж авав?

-Хүний эрх зөрчигдсөн маш олон кэйс дээр интернэтэд түшиглэж, фэйсбүүк, твиттэрийг ашиглаад нийгмийг мэдээлэлжүүлээд, эргээд тэдний идэвх, дэмжлэгээр иргэний хяналтыг бий болгож байна. Энэ бол олон улсад амжилттай хэрэгжиж байгаа туршлага. Улс хөгжихөд иргэдийн оролцоо, хяналт хамгийн чухал. Тэр холоос “Ерөнхий сайд уучилсан ч бид уучлахгүй” гэдгээ илэрхийлэх хэрэгсэл маань миний гар утас байсан. Би Монгол Улсын иргэн, миний хүүхэд ч Монгол Улсын иргэн, эх орондоо амьдарна. Би амьдрахдаа сайхан Монгол орондоо амьдармаар байна. Бид тэр поп улстөрчдийн төлөөсийг Венесуэль болж төлмөөргүй байна. Тэгэхийн тулд бүгд мэдээлэлтэй байж, идэвхтэй, оролцоотой байх хэрэгтэй. Биднийг ЖДҮХС-аас зээл авсан хүмүүсийн мэдээллийг дэлгээд эхлэхэд маш олон хүн дэмжсэн. 30 хоногийн хугацаанд сошиалд тулгуурлаж хийсэн ажил маань 2 сая 200 мянга гаруй хүнд хүрсэн. Анх Тайваньд хамт суралцдаг оюутнууддаа хэлэхэд зарим нь шоолонгуй хүлээж авсан. "Ээ би улс төрд оролцох шаардлага байгаа юм уу" гэсэн нь ч байсан. Бид өглөөнөөс орой хүртэл хоорондоо ярилцаж, ойлголцоод санал нэгтэйгээр тэмцлээ эхлүүлсэн.

-“Бид уучлахгүй” гэдэг нь 2020 оны сонгууль өнгөртөл уучлахгүй гэсэн утга юм уу, хэзээ ч уучлахгүй гэсэн утгатай юу, хуулийн хариуцлага хүлээтэл нь уучлахгүй юм уу?

-ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд эхний ээлжид зээлээ төлөх ёстой. Анх шаардсанчлан ёс зүй, улс төр, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж ард иргэдээс өрсөж, давуу байдлаар тэр зээлийг авсан л бол ял шийтгэлээ хүлээх нь зүйтэй. Энэ шударга ёсыг нэхэж, жимийг нь таслахын тулд иргэд хяналтаа тавих ёстой. Иргэдийн боломжийг хулгайлсан албан тушаалтнуудыг хэзээ ч уучлахгүй байх ёстой. Тэгж байж дараа дараагийн горилогч нарт сануулга, айдас, сэрэмжлүүлэг, хаалт болох юм.

-Нэг ёсондоо хууль бус зүйл хийвэл уучлагддаггүй хар тамгатай болно гэж ойлгох хэрэгтэй юм байна, тийм үү?

-Тийм. Гэхдээ би тэмцэгч болохгүй. Би сэтгүүлч Болортуяагаараа байна. Маш олон залуус нийлээд Бид уучлахгүй хөдөлгөөн нэртэй ТББ байгуулаад, иргэний нийгмийн дуу хоолой болоод явна. Хүчтэй төрийн үндэс нь хүчирхэг иргэний нийгэм гэдэг үнэн. Сошиал тэмцэл өрнүүлээд явахад залуучууд үе тэнгийнхнийхээ дуу хоолойг үгүйлж байж. Олон мянган хүн чат бичиж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэд мэдээлэлээс хол, бас жаахан зориг дутаж байж. Мэдээллээр хангаад, чиглүүлбэл маш олон залуу хамтдаа урагшлахад бэлэн байдаг юм байна. Сэтгэлзүйч нар хэлдэг шдээ, “Монголчууд дасан зохицох чадвар өндөр” гэж. Бид буруу зүйлтэй дасан зохицож болохгүй. Санаачилгаараа Жижгээ, Цогтоо хоёр ЖДҮ-ийн асуудлаар нэг бүтээл хийсэн нь 700 мянган хүнд хүрсэн. Бас дуучин “Хэзээ” гэдэг дуу хийсэн. Урлаг, спортынхон нийгмийн хариуцлагаа хүлээж, уран бүтээлээрээ зөвийн төлөө тэмцвэл үр дүнтэй нь мэдрэгдсэн учраас тэднийг бас нийгмээ өөрчлөхийн төлөө дуу хоолойгоо өргөж байгаач ээ гэж уриалж байна.

“Бид Уучлахгүй” жагсаалынхан  Transparency International олон улсын байгууллагаас анхны Transparency Youth Award Winners хүртлээ

-УИХ нь Засгийн газраа ЖДҮХС-гийн асуудлаар унагаана гээд, Засгийн газар нь УИХ-ын даргаа 60 тэрбумынх гэж огцруулна гэсэн ийм үед танай хөдөлгөөн идэвхжиж таарсан. Улс төрийн нөхцөл байдлаас болоод та нарыг захиалгаар ийм юм хийж байна гэх хэсэг хүн байсан. Энэ хугацаанд юу, юу тохиолдсон бэ?

-Хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг улсууд байдаг. Биднийг ч бас тэгж харсан байх. Бид дотроо “Захиалгатай гэж биднийг харвал золиос л гэж үзье. Үүнд ач холбогдол өгөхгүйгээр урагшилъя” гэж ярилцсан. Өчнөөн зүйл тохиолдлоо. Бид уучлахгүй гэдгийг бид өмчлөхгүй л дээ. Гэхдээ “Бид уучлахгүй” гэсэн фейсбүүк группүүд үүсгээд бидний нэрийг бариад улс төрдөө ашиглаж, гэмгүй хүмүүс рүү бас дайрлаа. Манайхан АТГ, УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгтэл өөр хүмүүс Бид уучлахгүй хөдөлгөөний нэрийг бариад АТГ дээр бас очсон гэх мэт. Надад хүртэл нэг газраас чимээгүй болоод өгөөч гээд гурван өрөө байр амласан шүү дээ. Монголд ирээд би 10 гаруй хонож байна. Улс төрийн намуудаас уулзая, ярилцая гэсэн саналууд тавьж л байна. Бид залуучуудаараа л явна, улстөржихгүй. Чин үнэнийг хэлэхэд, бидний эсэргүүцлийг Ардын намынхан тоосонгүй. Хоёр сарын хугацаанд дүр эсгээд өнгөрлөө. Тэд энэ хэвээрээ байвал монголчууд сонгуулиар тэдэнд хариуцлага тооцох болно. ЖДҮчин, 60 тэрбумчин МАН-ынханд санал өгөхгүй байх ёстой гэдэг сонголт надад байна. Бүсгүйчүүд хар багаасаа Үнсгэлжин үзэж өсдөгөөс болдог уу, цагаан морьтай ханхүүг хүлээгээд байдаг. Үүнтэй адилхан бүгд л нэг бол цагаан морьтай ханхүү, эсвэл галзуу ганц удирдагч хүлээгээд байна. Мундаг удирдагч ирээд ядуучуудад мөнгө тараагаад, авлигачдыг шоронд хийгээд, гадаадуудыг хөөж гаргаад л гээд. Тийм юм байдаггүй юм. Галзуу ганц удирдагч хүлээнэ гэдэг бол цагаан морьтай ханхүүг охидууд хүлээдэгтэй адилхан. Шинэчлэл, шударга ёсыг иргэний хяналт, оролцоо, хуулиар л тогтооно. Үгээ хэлдэг, мэдээлэлдээ соргог, өргөдөл гомдлоо гаргадаг, хорооныхоо ажилд оролцдог байх хэрэгтэй. Сонгосон хүнээ араас нь хардаг байх хэрэгтэй.

-Та бүхэн хөдөлгөөнөө ТББ болгосон. Одоо ЖДҮХС-гаас зээл олгож байгаа үйл явцыг төгөлдөршүүлэх, илүү хяналттай болгох чиглэлээр шаардаад явцгаана гэж ойлгож байгаа. Бас иргэдийнхээ өмнө нүдний булай болсон өнөөгийн УИХ-ыг буухаасаа өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг хулгайчийн гар орохооргүй болтол нь чамбай боловсруулж, батлахыг шаардах уу?

-Өнөөгийн УИХ тарах ёстой. Ямар нүүрээрээ тэр хуульд гар дүрэх юм. Ямар ёс зүйн эрхтэй юм. Ийм УИХ-аар Үндсэн хуулийг ч өөрчлүүлж болохгүй. Бид УИХ-д баялаг бүтээгчид, шижигнэсэн залуус, туршлагатай парламентчид орж ирлээ гэж бүгдээрээ найдсан биз дээ. Гэтэл зүгээр л “мал” гэдгээ харуулчихлаа шүү дээ. Ийм хүмүүсийг битгий март, бүү уучил. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдгийг мэдрүүлж, улс төрийн замналд нь цэг тавихаа бид мартахгүй. Сонгуулиар бид уучлахгүй.

Г.Улсболд /newspress.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 10 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 11 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 12 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 13 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 16 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 17 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 18 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 20 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 21 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 23 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 24 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 25 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 27 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 28 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 29 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 30 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 31 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 33 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 35 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top