x

Орк хэмээх үгийн гарал үүсэл ба хэтийн төлөв

Бидний ихэнхи нь "Бөгжний эзэн" кино, "WarCraft" тоглоомоос л анх орк гэж үгтэй танилцсан болов уу. Одоо харин өөр утгаар хэрэглэж даджээ. Таван жилийн өмнө "Миссийн тэмцээн оркуудын дайралт боллоо.." гэж хошигновол хэн ч ойлгохгүй байх байлаа. Бөгжний эзэн кино эд шуугиулсан 2004 - 2005 он хавьцаа нэгнээ "Оркийн баатар", "Орк хүүхэн" гэх мэтээр дуудаж "Матар" гэсэн үгийг орлуулах үзэгдэл мэр сэр байсан юм. Харин сүүлийн ганц хоёр жилийн дотор энэ сайхан үг нийтийн хэрэглээнд нэвтэрч бүдүүлэг, хотын соёлгүй, хар амиа хичээсэн, хэнэггүй маанагдуу нэгнээ "орк" хэмээн нэрлэн дуудаж сурлаа.

Бид бүгдийн дотор өөрийн гэсэн орк бий. Бидний орк араншин янз бүрээр тодорно. Жишээ нь интернэт орчинд маш соёлтой нэгэн замын хөдөлгөөнд жинхэнэ орк жолооч байж болно. Замын хөдөлгөөнд маш соёлтой оролцдог мөртлөө нийтийн 00 -д бие засахдаа усаа татахгүй, гадуур нь хүндэрдэг орк байж болно. Бусдын нүдэнд соёлтой амьдардаг мөртлөө хөдөө гарахаараа орк зан нь илэрч, хогоо хаа сайгүй хаядаг хүн ч бий. Орос зөн билэгчид хэдэн саяар хувь төөргөө үзүүлдэг феодаль даргын авгай нарыг зарим нь орк гэж үзнэ. Харин тэр авгай нар нь зөн билэгчийн үгийг дагаагүй бусдыгаа "хөөрхий минь орк заяатай" гэж өрөвдөнө. Аан бас зөвхөн өөрт таалагдаагүй бүгдийг л орк гэж нэрлэдэг орк нэгэн ч бий. Орк хандлага баян, ядуу, боловсролтой, боловсролгүй бүгдээс гардаг. Ямартай ч орк гэж шинэ үгтэй болжээ, харин яагаад заавал одоо моодонд оров? Магадгүй бүр 10-15 жилийн өмнө, жишээ нь "Бөгжний эзэн" кино эд хит болж байхад яагаад ингэтлээ түгээгүй юм бол? 

Аливаа үзэгдэл, үйлийг бусдаас ялгахын тулд шинэ үг үүсдэг ажээ. Үндэстэн бүр өөрийн онцлогтой. Жишээ нь англичууд далай тэнгисийн хөх ногоондуу өнгийг "turquose", "aqua", "cyan", "azure" гэж олон янзаар нэрлэдэг. Харин манайд адууны бор шаргалдуу зүсийг "хул", "зээрд", "хээр" гэнэ, гадныхан байтугай бид өөрсдөө ч бараг ялгахгүй талдаа. Магадгүй "орк" гэж үг гэнэт гараад ирсэн нь орк үзэгдэл, орк хүмүүс бусдаасаа ялгарч эхэлсэнтэй холбоотой юм. "Чи ямар хотын соёлгүй юм бэ?", "Яасан бүдүүлэг залуу вэ", "Муухай амиа хичээсэн хүн байна" гэсэн өгүүлбэрүүд хэт ерөнхий, хэрэгтэй утга санааг тодруулж өгөхгүй байлаа. Товчхондоо саяхнаас л орк хандлагыг бид нийтээрээ анзаарч эхэлсэн байна, ямар нэг үгээр түүнийг илэрхийлэх шаардлага ургасан байна, харин яг тэр цаг мөчид "орк" хэмээх гуравхан үсэгтэй, хэлэхэд амархан, бүгдээрээ киноноос ерөнхий төрх байдлыг нь гадарладаг нэгэн хөөрхөн үг "намайг ашиглаачээ" гээд бэлэн зогсож байжээ. Харин англи домог үлгэр, Бөгжний эзэн г.м. зохиолд жинхэнэ орк гэдэг нь ямар утгатай байх нь бидэнд нэг их хамаатай биш юм. Тэдний орк өөр, бидний орк өөр.

Бүр товчхондоо оркууд олширсон юм биш, оркууд илүү ялгардаг болсон байна. Энэ бол сайн мэдээ. Учир нь хэдхэн жилийн өмнө хэн нь орк үгүй нь ялгарахгүй, товчхондоо бид бүгдээрээ л орк байсан учраас энэхүү үг олигтой тодрохгүй, ер нь иймэрхүү үгийн утга санаа ч бидэнд хэрэггүй байлаа. "Хүний дор л орохгүй амьдар" гэдэг монгол сургааль орк хандлагыг хөхиүлэн дэмжигч ба "Хүнд төвөг болохгүй л амьдар" гэдэг япон сургааль орк хандлагыг багасгах нэмэртэй байна гэсэн санаа ч тодорно. Дөрвөн настай хүүхэд "орк гэж юу юм бэ?" гэж асуувал хариулж тайлбарлахад их хэцүү, шууд орлуулаад хэлчихээр үг олдохгүй, гэхдээ л та өөрөө дотроо ойлгочихсон байгаа биз? Ямар ч байсан "орк байж болохгүй юм байна" гэсэн ойлголтыг хүүхэд хар аяндаа ойлгож эхэлнэ. Дүгнэж хэлэхэд бид орк гэж үг нийтээрээ хэрэглэж эхэлсэн нь бидний өөрсдийн ч анзаараагүй томоохон ахиц дэвшил мөн байна.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ork (72.52.87.97)
    ed bish id gej bicheech ee
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.117.32)
    Огшино, огшлоо, огшоочихлоо гээд нэг монгол хэлний биш урд зүгийн гаралтай үгийг тайлбарлаач
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 6 цаг 56 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 8 цаг 1 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 8 цаг 7 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 8 цаг 54 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 8 цаг 56 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 9 цаг 15 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 9 цаг 21 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 10 цаг 14 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 11 цаг 11 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 11 цаг 16 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 11 цаг 21 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 11 цаг 26 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 12 цаг 49 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 12 цаг 50 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 12 цаг 51 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 12 цаг 52 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 12 цаг 55 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 14 цаг 29 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 14 цаг 42 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 15 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top