x

Би жагсаал хийсэн бол ингэх байсан

Янз бүр л жагсаал цуглаан болж, улам бүр контэнтлог болж байна. Надад ч бас хэдэн санаа төрлөө. Ингэж жагсана,

Жагсаалын хувцаслалт бол гоёлын болон албаны. Бүгд протоколоо дагаж сайхан жагсацгаана. Цахилгаан станц, Цэнтэра гоулдын эсрэг жагсаж байсан бол давуу тал болно. Шар зурхайч, бөө лам, Их Наран хутагт, Осоржамаа, Босоо хөх, Баасан авгай нар бүгдээрээ жагсаалд өнгө нэмж, жагсаалын соёл түгээнэ. 

Жагсаалд ирсэн хүн эхлээд халуун вино амсана. Дараа нь Миеэг амбаардан хөөж буй зурагтай анонс дээр сэлфидэнэ. Улмаар албаны хүмүүс жагсагчдыг нэг нэгээр нь нэгжиж шалгана. “ЖДҮ сөнөтүгэй”, “Засгийн газар ажлаа хий”, “Ерөнхийлөгч амлалтандаа хүр” гэх мэт буруу лоозон барьж жагсаалын протокол зөрчиж болохгүй.

Ойрд хамаг юм гацаад, жагсагчид уйдаж байгаа. Тиймээс хэнийг ч хоцроож болохгүй. “Хүрэл-Тулга спорт хороо”, “Сүхний ирэнд дусаах сүү ээж нарын холбоо”, “Гучин толгойд тэнгэрийн цээр нэгдэл”, “Жижиг дунд хөхийг дэмжих сан”, “Энхболдыг огцруулах сан” /огцруулахсан ч юмуу/ зэрэг ТББ цугларна. Мөн “Нам бус иргэдийн нам”, “ТББ –д элсээгүй шударга иргэдийн ТББ” зэргийг шинээр бүртгүүлэх ёслолын арга хэмжээ зохиогдоно.

Шударга ёсны төлөө л бол МАНАН –ийн эсрэг ямар ч үйлдэл хийж болно. МАНАН –ийн эсрэг өлсгөлөн зарлаж, МАНАН –ийн эсрэг нүцгэлж, МАНАН –ийн эсрэг тэмээгээр Лондон хүртэл аялаж, МАНАН –ийн эсрэг гар дээрээ суниаж ч болно. Мэдээж хэн ч манай их удирдагч шиг 86 суниаж барахгүй. Нэг эх оронч залуу 85 суниагаад яг 86 хүрэхийн даваанд зүрх нь муудаж түргэний тэрэг ирнэ. Эх орныхоо төлөө амь биеэ ч хайрлаагүй тухай утга уянгын дуу явуулна. “Хүн үхэх гэж байхад сандалтайгаа зууралдсаар байх уу?” гэж өмнө бэлдсэн лоозонгоо гаргаж ирнэ.

Хэрвээ зүрх нь муудсан залууг их хурлын дарга ойшоохгүй гүлдийгээд байвал өнөө залуугийн ээж, эмээ нар нь гарч ирээд, хүүгээ ангир уургаараа угжиж, нулимс дуслуулна. “Энэ хүйтэн шалнаас хүйтэн сэтгэлтэй хүн, хаана байна тэр?” гэж бархиран хайна. Бүх ард түмний шаардлагыг их хуралд үлдсэн хэдхэн шударга гишүүнд гардуулна. 

Их хуралд үлдсэн хэдхэн шударга гишүүн 48 цагийн дотор хариу өгөхгүй бол эхлээд тэмцлийн “хурц” хэлбэрт, дараа нь “хурцаас хурц” хэлбэрт, бүр огцрохгүй гүрийвэл “хууль бус хурц”, “толгой таслах хурц” гэх мэт хэлбэрт 48 цаг тутамд шилжихээ зарлана. 

Цэргийн сүр жагсаалдаа, жагсаалын сүр шоундаа. Хүмүүс даарч байгаа учир талбайд шууд зуух, пийшин нүүрс авчирна. Утааг ч эсэргүүцнэ. 30 гэр бүл болон засаг огцруулах кноп дарсан гишүүдийн зурагнуудаар гал асааж дулаацна. Мэдээж утаа гарч таарна, “Зураг нь хүртэл утаатай муусайнууд, сэтгэл нь бүр их утаатай байгаа даа..” гэж бүгдээрээ самаа шархирна. 

Манай нэг шинэлэг үйлчилгээ бол индэрт байрлах том ЛЭД дэлгэц. Үг хэлэх жагсагч караокэний дуу захиалдаг шиг үгээ захиална. Караокэд “монгол дуу”, “орос дуу” гээд цэс байдаг шиг манай жагсаалын цэсэнд“цахилгаан станц эсэргүүцэх”, “хужааг эсэргүүцэх”, “оюутолгойг эсэргүүцэх” гэх мэт сонголтууд байна. Тэднээс нь “МАНАН –г эсэргүүцэх” гэсэн цэсээс жишээ нь 58525 гэсэн кодыг оруулбал “Бид барууны неоколончлогчийн гар хөл МАНАН –ийн манкурт боолуудыг таслан зогсооё..” гэх мэт үгс ЛЭД дэлгэцэнд гарч, түүнийг нь дагаж хэлнэ. Сүүлд нь 100 оноо өгч, бүгдээрээ алга ташина. Хүсвэл дахиад гар дээрээ суниацгаана.

Одоо үед хит болоод байгаа Акуа Мээний толгойд бяр ихт удирдагчд нарынхаа зургийг залгасан анонс байрлуулна. Түүнтэй хамт сэлфи дарж, фээсбүүк дээрхи профайл зургийнхаа фрэймийг өөрчилсөнөөр жагсаал өндөрлөнө. 

Тэгээд тарахдаа жагсаал зохион байгуулагчийн дэргэд очоод “За явая даа...” гэж цагаан сараар айлаас гарахдаа хэлдэг шиг чангаар хэлнэ. Тэгээд бэлгийг нь өгнө. Бэлэг ч яахав, -30 хэмд хүн цуглуулах л хэцүү байна. Сүлжээний бизнэсийн маягаар “Таван хүн дагуулж ирвэл халуун аарц, хуушууртай” гэх маягаар явбал яадаг бол. Уг нь би өөрөө намын дарга байсан бол тэгж зовохгүй л дээ, шууд намын үүрүүдэд 800 хүн цуглуул гэж тушаал чиглэл өгөөд л боллоо.

Шударга ёсны төлөө тэмцэхэд овоо зардал хэрэгтэй болох нь. Энэ бүх зардыг яаж гаргах вэ гэж үү? Жагсаал зохион байгуулах жижиг дунд бизнэсийн төсөл бичээд, ЖДҮ–ээс зээл аваад л шийднэ дээ. Зээл шийдэж өгөхгүй гэвэл жагсана ш дээ...

Жич: энд бичигдсэн зүйлс бүгд зохиомол бөгөөд бодит үнэнтэй нийцвэл тохиолдлын чанартай болно.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 6 цаг 50 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 7 цаг 55 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 8 цаг 1 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 8 цаг 48 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 8 цаг 50 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 9 цаг 9 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 9 цаг 15 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 10 цаг 8 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 11 цаг 5 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 11 цаг 10 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 11 цаг 15 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 11 цаг 20 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 12 цаг 43 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 12 цаг 44 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 12 цаг 45 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 12 цаг 46 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 12 цаг 49 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 14 цаг 23 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 14 цаг 36 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 15 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top