x

Ардын намыг татан буулгая

АН хэрвээ амьтай голтой байсан бол МАН-ын Бага хурал өндөрлөнгүүт гишүүдийнх нь хэлсэн үг нэг бүрийг баримтжуулаад “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан” хэргээр шүүхэд өгч, Ардын намыг татан буулгах шаардлага тавих ёстой байлаа. Гэвч тэгсэнгүй. Зодолдож байгаа хоёрын аль талд нь орвол ашигтай тухай бодлого бодож, “яс” горьдсоор суугаад боломжоо алдлаа л даа.

Лхагва гаригийн өглөө эхэлсэн МАН-ын Бага хурал шөнө дөл өнгөрөөж дууссан ч дотоод асуудлаа шийдэж чадсангүй. Ер нь яг ямар зорилгоор Бага хурал зарласан болохыг ч олон хүн ойлгож чадсангүй. Хажуунаас нь харвал хэн нь илүү “ухах” вэ гэдэг уралдаан болсон бололтой юм. Үр дүнд нь УИХ-ын гишүүд бүгд ЖДҮ-чин, Бага хурлын гишүүд бүгдээрээ 60 тэрбумынхан гэдэг дүгнэлтэд олон нийт хүрэв. Гэхдээ хариуцлагыг ганц хүний “нуруунд” үүрүүлэхээр олноороо шийдсэн нь жаахан асуудалтай.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Бага хурал дээр үг хэлсэн бичлэг нийтэд цацагдсан. Тэр УИХ-ын дарга М.Энхболдод “Баттулга гэдэг хүнийг та л өөрөө ял аваад явах гэж байхад нь өршөөж, Бадамжунайг Сингапур луу явуулж, өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Сингапурын уулзалтын талаар би хүний нэр хэлж байгаагүй. Харин одоо телевизийн камер байхгүй учраас хэлчихье. Тийм зүйл болсон.

Та хуулийн байгууллагатай холбоогүй гэж байна. Холбоотой чинь үнээн. АТГ-ын дарга Энхжаргал гэдэг хүн “Хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан зүйлийг 30 болгоно шүү” гэж хэлсэн нь үнэн. НАМЗХ-ны хурал болсон, зохион байгуулсан хүн нь та. Тэр үед Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөх нь ирээд бид нартай, манай зарим залуучуудтай уулзаад явсан. Энийг чинь л МАНАН гээд байгаа байхгүй юу. Би ойлгодоггүй байсан байна лээ, буруу ойлгосон байна лээ. Үе тэнгийнхээ найзуудаас уучлал гуйя. АН, МАН хамтарч Засгийн газар байгуулахыг МАНАН гэдэггүй юм байна” гэсэн.

Нэгдүгээрт, төмөр замын 280 сая долларын хэргийг сая “ёолох” далимдуулаад хаачихсан дуулдсан, үнэн болов уу? Тийм бол М.Энхболд гэдэг хүн үүнтэй холбоотой байх нь.

Хоёрдугаарт, хэрвээ М.Энхболдоо Х.Баттулга нь хэвтээд өгчихсөн бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн тэр үед буруу ойлгоод Ц.Элбэгдоржийн зөвлөхтэй уулзуулсан намынхаа найзуудаас өнөөдөр уучлал гуйгаад зогсч байх байсан болов уу?

Аль ч тохиолдолд шоронд орох гэж байсан хүн амиа аврахын тулд Ерөнхийлөгчид дэвшиж байхад андуураад сонгочихсон ард түмэн л хөөрхий. Үүний дэргэд 280 сая доллар юу юм бэ. Тэмээн дээр ямааны гарз л юм даа.

Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хэлсэн бас нэг үг бий. “ЖДҮ-тэй тэмцэнэ, тэмцэнэ л гэх юм. ЖДҮ-тэй холбогдоод байгаа хорь гаруй хүн чинь бүгд УИХ-ын гишүүд шүү. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга байдаг юм уу?” гэж. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулчихвал ЖДҮ-тэй холбогдсон гишүүд бүгд өршөөгдөх нь л дээ. Ингэхэд Ц.Нямдорж нь У.Хүрэлсүхийгээ дэмжээд байна уу, дэвсээд байна уу? Хоёр үзүүртэй зүү, зүү.

Ямартай ч өглөөнөөс шөнө дөл болтол хуралдсан МАН-ын Бага хурал эхнээсээ эцсээ хүртлээ “МАН бол ЖДҮ юм, 60 тэрбумын сүлжээ ч юм” гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. М.Энхболдыгоо УИХ-ын даргаас огцруулахын тулд М.Энхболдынхоо эсрэг гаргаж тавьсан зүйлийн зах зух л энэ шүү дээ. М.Энхболдынхон нь Засгийн газрынхаа эсрэг бас юу дэлгэснийг хэн мэдлээ. Өчигдөр лав Бага хурал сурвалжилсан сэтгүүлчид “Зөвхөн нэг талын баримт гаргаж өгсөн. У.Хүрэлсүхийн талаар мэдээлэл өсөнгүй” гэж зохион байгуулагчдыг нь буруутгасан байна лээ.

АН хэрвээ сөрөг хүчин мөн бол МАН-ын Бага хурал дээр гишүүдийн хэлсэн үг нэг бүрийг баримтжуулаад “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан” хэргээр (Улс төрийн намын тухай хуулийн 23.2) Улсын дээд шүүхэд өгч, МАН-ыг татан буулгах асуудлыг тавих боломж байлаа. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар УИХ-ын даргыг хуульд заагаагүй үндэслэлээр огцруулна гэхийнхээ оронд хуулийн заалтаа бариад МАН-ыг татан буулгах, УИХ-ыг тараах хүртэл боломж байна. Тэгвэл жинхэнээсээ 60 тэрбумын УИХ, ЖДҮ-чдийн Засгийн газартай хариуцлага тооцсон явдал болно. МАН эрх барьж байгаа үед энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ.

УИХ-ын гишүүн асан С.Ламбаа сүүлд өгсөн ярилцлагадаа “МАН(МАХН) улс орны хөгжилд үргэлж бул хар чулуу болж ирсэн. Энэ бул хар чулууг бид биш, тэд өөрсдөө л түлхэж унагахаас өөр ямар ч боломжгүй байсан. Тэр цаг нь өнөөдөр болж байна” гэсэн байна лээ. Одоо хэн нэг нь хуруугаа хөдөлгөхөд л дуусах ажил.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Боогий (66.181.160.160)
    Ардчилсан намынхан бүүр илүү идэж баяжсан хүмүүс
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    АН хэзээд ард түмний тѳлѳѳ ихийг хийж ирсэнд олон түмэн баярлаж явдаг шүү.
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • B (202.21.124.21)
    АРДЧИЛСАН НАМ ЮУ ЮМ БЭ??? ИЖИЛХЭН Л ХУЛГАЙЧААР, БӨГС ДОЛООГЧООР ДҮҮРСЭН ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ Ш ДЭЭ. ҮНЭХЭЭР ШУДРАГА АРДЧИЛАЛ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ НАР ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ШОРОНД СУУЖ БАЙХ БАЙЛАА!!! ҮНЭХЭЭР АРДЧИЛСАН НАМ БАЙСАН БОЛ ЭРДЭНЭТИЙН 49% ЛУЙВАРЫГ ЗОГСООХ БАЙСАН ЮМ ШҮҮ!!!
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Zochin (150.129.141.173)
    Ardchilsan nam ch gej dee baisnaas baigaagyu ny deer
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • БАТБАЯР (202.179.31.64)
    ЖДҮ Ч.60 ТЭРБУМ Ч АЛЬ АЛЬ НЬ ХЭРЭГГҮЙ . МОНГОЛЫН ХӨГЖИЛД СААД БОЛСОН УИХ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ МАНЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ!!! АН ЮҮ ХИЙГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА ДАА
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 44 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 49 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 55 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 42 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 45 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 13 цаг 3 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 9 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 14 цаг 2 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 15 цаг 0 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 15 цаг 4 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 9 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 14 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 37 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 38 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 39 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 40 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 43 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 17 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 30 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 19 цаг 1 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top