x

Засаглалын хямрал гэдэг бол эрх мэдлийн төлөөх нээлттэй, ширүүн тэмцэл мөн

Хүн төрөлхтний, ялангуяа XX зууны түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээсэн хүний нэг бол яах аргагүй И.Сталин. Тэрээр 1878 оны 12 дугаар сарын 18-нд төржээ. Тэгэхээр И.Сталины мэндэлсний 140 жилийн ой болж байгаа юм байна. Сонин байж магадгүй хэмээн түүний хэлж байсан зарим үгийг хэдэн жилийн өмнө орчуулан нийтлүүлж байснаа уншигчдад дахин хүргэе гэж бодлоо.

Сталин ингэж хэлж байжээ

Сая Улаан-Үд очихдоо нэгэн номын дэлгүүрээс “Так говорил Сталин” (үүнийг “Сталин ингэж хэлж байжээ” хэмээн орчууллаа) нэртэй түүний хэлж байсан үгийн түүвэр бүхий ном байхаар нь сонирхоод худалдаж авсан юм. Олон сая хүний аминд хүрсэн харгис дарангуйлагч хэдий ч У.Черчиллийн хэлснээр “модон анжистай Орос орныг хүлээж аваад атомын бөмбөгтэй болгоод үлдээсэн” энэ хүн юу хэлж, ярьж байсан нь мэдээж сонин байж таарна. Ингээд уг номыг уншсан чинь өөрийн санаа, үзэл бодол, байр сууриа цөөн үгээр маш оновчтой, ой тоонд шууд буутал илэрхийлэн хэлж, бичиж байсан байх юм. Сонин байж магадгүй гэж түүний зарим үгийг нь өөрийн үзэмжээр түүвэрлэн орчууллаа.

Хувьсгалын тухай

Хувьсгалын үндсэн асуудал бол засгийн эрхийн тухай асуудал. 

***

Хувьсгалын маргааш засгийн эрхийг хадгалж үлдэнэ гэдэг бол засгийн эрхийг авахаас дутуугүй чухал. 

***

Хувьсгал бүх хүмүүсийн бүх хүслийг биелүүлж чадахгүй. 

***

Эхлээд хувьсгал, дараа нь энхтайван! 

***

Аливаа хувьсгалт лоозон практик дээр түүнийг гуйвуулах боломжийг өөртөө агуулж байдаг. 
 

Нам, намын ажлын тухай

Нам гэдэг бол зөвхөн үзэл бодол нэгтнүүдийн холбоо биш, нам гэдэг бол түүнээс гадна үйлдэл нэгтнүүдийн холбоо, үзэл санааны нэгдсэн бааз (программ, тактик)-ын үндсэн дээр тэмцэж байгаа үйлдэл нэгтнүүдийн дайчин холбоо юм.

***

Өнгөрсөн рүүгээ явж байгаа, мөхөх тавилантай нам л гэрэл гэгээ болон шүүмжлэлээс айдаг. Бид бол аль алинаас нь айдаггүй, яагаад гэвэл бид сэргэн мандаж байгаа, ялалтад тэмүүлж байгаа нам. 

***

Дэлхийн хамгийн том армиуд ашиглаж чадахгүй байж хэтэрхий улайран их зүйл дээрэмдэж аваад түүнийгээ боловсруулж чадахгүйгээс болж ялзарч улмаар мөхсөн түүхтэй. Хамгийн том намууд хэрэв улайран ихийг эзлэн аваад сүүлдээ түүнийгээ бөөцийлэн боловсруулж чадахгүй бол мөхөх магадлалтай. 

***

Зөвхөн нэгдэж нягтарсан нам л ард түмнийг ялалтад хүргэж чадна. 

***

Манай нам бол амьд организм юм. Аливаа амьд организмын адил түүнд бодисын солилцоо явагдаж байдаг: хуучирсан үхэжсэн нь унана, хаягдана; шинэ, ургаж байгаа нь амьдарна, хөгжинө. Дээрээ ч тэр, доороо ч тэр нэг хэсэг нь үхжинэ. Дээрээ ч тэр, доороо ч тэр шинээр ургаж гарсан нь үйл хэргийг урагшлуулна. Манай нам ингэж хөгжиж ирсэн. Цаашдаа ч ингэж хөгжих болно. 

***

...удирдагчиддаа итгэх итгэл байхгүй бол жинхэнэ нам биш. 

***

Хэрэв бид лидерүүддээ зориулж нэг хууль, намын “энгийн ардууддаа” зориулж өөр хууль тунхаглах юм бол бид нам ч үгүй, намын сахилга бат ч үгүй болно. 

***

Хэрэв нам дотроо тэднээс айгаад зогсохгүй бас хүндэлдэг, тэдний нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг зөвхөн тийм л тохиолдолд намын удирдагчид жинхэнэ удирдагчид байж чадна. 

***

Намд хэн, яаж санал өгөх нь ердөө ч чухал биш, харин саналыг хэн, яаж тоолох нь онцгой чухал гэж би үзэж байна. 

***

Жижиг фракцийн хямралыг олон сая гишүүнтэй намын хямрал болгож ярих хэрэггүй л дээ. 

***

Хэвлэл гэдэг бол нам ажилчин ангитай өөрийн, түүнд хэрэгтэй хэл дээр өдөр бүр, цаг тутам ярилцах хамгийн хүчтэй зэвсэг юм. 

Төр, засгийн ажлын тухай

...байгалийн баялгийн талаасаа авч үзэх юм бол бид бүрэн хангагдсан. Баялаг бидэнд бүр хэрэгцээнээс маань илүү бий. 

Өөр юу шаардлагатай вэ? 

Байгалийн энэ их баялгийг ард түмний хэрэгцээнд зориулж хөдөлгөх хүсэлтэй болоод чадалтай тийм засаг шаардлагатай байна. 

***

Бид ард түмний масст үйлчилж чадах төрийн аппараттай байхыг хүсч байна, гэтэл энэхүү төрийн аппаратын зарим хүмүүс түүнийг өөрсдийгөө тэжээх хэрэгсэл болгохыг хүсч байна. 

***

...урагшлах, массын болоод удирдагчдын хоорондын харилцааг сайжруулахын тулд өөрийн шүүмжлэлийн амыг байнга нээлттэй байлгах хэрэгтэй, удирдагчид нь биеэ тоохгүй байх, масс нь удирдагчдаасаа холдохгүй байхын тулд зөвлөлтийн хүмүүст өөрсдийн удирдагчдаа “муулах”, тэднийг алдааных нь төлөө шүүмжлэх боломж олгох хэрэгтэй. 

***

Засаглалын хямрал гэдэг бол засгийн эрх мэдлийн төлөөх нээлттэй, ширүүн тэмцэл мөн. 

Ажлын арга барилын тухай

Бага ярьж их ажилла, ингэвэл ажил чинь аяндаа бүтнэ. 

***

Нэг л сахилга бат байх ёстой. 

***

Удирдах урлаг гэдэг бол нарийн ажил. Хөдөлгөөнөөс хоцорч болохгүй, хоцорно гэдэг бол олон түмнээс тасарна гэсэн үг. Гэхдээ бас түрүүлж болохгүй, хэрвээ түрүүлээд урьд нь гарчихвал олон түмнээс тасарч өөрийгөө тусгаарлана. Хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ сая сая олон түмэнтэй холбоогоо таслахгүй байхыг хүсвэл хоцрогсод болон түрүүлэгсдийн эсрэг хоёр фронтоор тэмцэл явуулах хэрэгтэй. 

***

Мэдээж шүүмжлэл хэрэгтэй, шаардлагатай, гэхдээ ганцхан нөхцөлд: хэрэв үр дүнтэй байх юм бол. 

***

... хувийн найз нөхдийн асуудлыг улс төрийн асуудалтай адилтгаж болохгүй, учир нь найз нөхөд найз нөхдөөрөө, алба албаараа байх ёстой. 

***

Асуудлыг шийдвэрлэхэд түүнийг зөв томъёолох нь онцгой ач холбогдолтой. 

***

...асуудлыг будлиантуулах нь түүнийг шийдвэрлэж байгаа хэрэг биш. 

Боловсон хүчний тухай

Боловсон хүчин бүхнийг шийднэ!

***

Чи өөрийн орноо төрийн засаглалын хувьд бэхжүүлж тэргүүний болгохыг хүсч байгаа бол хүн амынхаа боловсролыг дээшлүүл, өөрийн орны соёлыг дээшлүүл, бусад нь аяндаа болно. 

***

Удирдагчдыг номоор бий болгодоггүй. Ном урагшлахад тус болохоос биш удирдагчдыг бий болгохгүй. Ажил хэрэгч удирдагчид зөвхөн ажлын явцад өсч бойждог. 

***

Зарим удирдах хүмүүсийн өмнө нь байгуулсан гавъяа өнөөдөр алдаатай байхыг үгүйсгэхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. 

***

Зөвхөн үхсэн хүн л алдаа гаргадаггүй. 

***

Нөхдөө, хүмүүсийг хэлснээр нь биш, үйлдлээр нь таньж сур! 

***

...Хэрэв нөхдүүд маань шаардах юм бол би байраа (албан тушаалаа) шуугиан тарихгүйгээр, ил болоод далд маргаан мэтгэлзээнгүйгээр, бас цөөнхийн эрх ашгийг хамгаалах баталгаа шаардахгүйгээр өгөхөд бэлэн. 

***

Ам султай хүн гүйцэтгэх ажилд тэнцэхгүй. 

***

Чекист хүнд хоёр л зам бий- дэвшинэ эсхүл шоронд орно. 

***

Хүн нь байх юм бол зүйл анги олдож л таарна. 
 

Орос орны тухай

...Орос бол дотооддоо бүх төрлийн түлш, түүхий эд, хүнсээр арвин дэлхийн цөөхөн орны нэг, өөрөөр хэлбэл түлш, хүнс болоод бусад зүйлийн хувьд гадаадаас хамааралгүй орон...

***

Орос орон гэдэг бол үл ялих чичрэлтээс гал авалцаж болох цэнэгтэй буутай адил. 

***

Крымыг Орост ямар ч байсан эргүүлж авах ёстой, учир нь эс тэгвээс Зөвлөлт Оросын дайснуудын зүгээс Украин, Кавказад ямагт аюул заналхийлж байх болно. 
 

Бусад асуудлын тухай

Үзэл бодол гэдэг бол зэр зэвсгээс илүү хүчтэй! 

***

...дээрээс өгсөн даалгавар эсхүл арилжаа наймааны замаар биш, харин доороосоо, ерөнхий тэмцлийн үр дүнд амьдрал сайжирдаг...

***

...ардчилал гэдэг бол бүх цаг үе, нөхцөлд тохирсон зүйл биш, учир нь түүнийг хэрэгжүүлэх боломж, шаардлагагүй үе бас байдаг. 

***

Өдгөө дэлхийн их гүрнүүдийн хувьд үндсэн асуудал нь газрын тосны тухай асуудал юм.... Газрын тосны асуудал бол амин чухал асуудал, учир нь хэн илүү их газрын тостой байх вэ гэдгээс ирээдүйн дайны хувь заяа хэний гарт байх нь шалтгаална. Хэн илүү их газрын тостой байхаас дэлхийн аж үйлдвэр, худалдаа хэний гарт байх нь шалтгаална. 

***

Юу хүсч байна түүнийгээ асуудаг. 

***

-Бурхан бий юу? 

-Хэрэв байдаг бол тэр бидэнд саад болохгүй, харин хэрэв байхгүй бол бид түүнийг эрж хайхгүй. 

***

Кино гэдэг бол олон нийтийг ухуулах аугаа хэрэгсэл юм. Түүнийг гартаа авах нь бидний зорилт. 

***

... дайснаа ялахын тулд тэднийг юуны өмнө таньж мэдэх ёстой. 

***

.... дайснаа сайн мэдэх хэрэгтэй. 

***

Бидний дайсанд юу таалагдана, тэр бидэнд гай болно. 

***

Хэн бидэнтэй биш байна, тэр бидний эсрэг. 

***

Тийм ээ нөхдөө, би шулуухан бас бүдүүлэг, энэ үнэн, үүнийг би үгүйсгэхгүй. 

***

Би дайн байлдаанд оролцож байгаагүй, гавьяа байгуулаагүй, би зүгээр л удирдагч. 

***

Би жирийн цэргийг фельдмаршалаар солихгүй. 

***

Нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол статистик. 

***

Хүн байвал асуудал байна, хүн байхгүй бол асуудал байхгүй. 

***

Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно. 

Л.Хангай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 10 цаг 33 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 11 цаг 38 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 11 цаг 45 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 12 цаг 31 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 12 цаг 34 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 53 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 12 цаг 58 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 13 цаг 51 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 14 цаг 49 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 14 цаг 53 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 14 цаг 58 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 15 цаг 3 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 16 цаг 27 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 16 цаг 28 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 16 цаг 29 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 16 цаг 30 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 16 цаг 33 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 18 цаг 6 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 18 цаг 19 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 18 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top